1
Амелиа Уорнер нөхрийгөө өөр бүсгүйтэй хамт байгаагаар харахыг хүсдэггүй
Английн жүжигчин, дуучин бүсгүй хайрт нөхөр Жейми Дорнантай 10 жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа гэнэ. Тэд хамтдаа 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд хүүхдүүд нь эцгийгээ “Fifty Shades of Grey” киноны халуухан зураг авалтанд оролцсон талаар мэдэхгүй. Эротик киноны гол баатар болсон тэрээр эхнэрээ ч энэ киног үз гэж шаарддаггүй аж. Эхнэрт нь түүнийг өөр бүсгүйтэй байгаа хэмээн төсөөлөхөд ч бэрх байдаг гэнэ.
“Эхнэрт маань энэхүү киног үзэх хүсэл ч байхгүй, би ч түүнийг сайн ойлгож байна. Тэр миний ажлыг ойлгож үнэлдэг, бас гол дүрийн жүжигчин бүсгүйтэй жинхнээсээ секс хийгээгүй гэдгийг мэдэж байгаа ч энэ киног үзэхэд Амелиад эвгүй байгаа” хэмээн Дорнан хэлсэн байна.
2
Кили Шэй Смит нь Прис Броснаныг дэлгэцэн дотор араар тавихыг зөвшөөрдөг
Пирс Броснаны хувьд түүний хажууд хүчирхэг эмэгтэй байх хэрэгтэй гэнэ. Кили Шей Смит түүний энэхүү шаардлагад нийцэж 26 жилийг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд тэд хамтран амьдраад 19 жилийг ардаа үдсэн аж. Хайртай залуу нь дэлгэцэн дотор маш олон эмэгтэйтэй дотно харилцаанд орохыг үнэхээр зоригтой, тэвчээртэй эмэгтэй л даван туулж чадна шүү дээ.
Килигээс энэ бүхнийг хэрхэн үл тоож чаддаг талаар нь асуухад тэрээр: “Энэ бол албан ёсны араар тавилт учраас санааширч зовоод байх хэрэггүй” гэжээ.
3
Стивен Моейр ирээдүйн эхнэртээ сексийн зураг авалтанд нь туслаж байжээ
“True Blood” цуврал нь Стивен Моейр болон Анна Пэкуин гэх хоёр дурлалт зүрхийг холбож өгсөн байна. Цус сорогчийн талаар өгүүлэх энэхүү кинонд хэд хэдэн секс үзэгдэл гарах ба тэд энэ хэсгийн зураг авалтанд үнэмшилтэй тоглож байсан нь тэднийг хайр сэтгэлийн холбоотой болохыг баталжээ.
Хосуудын "хэт хувийн" гэж болох дотно харилцааны зураг авалтын явцад бүсгүйд эвгүй байсан тул Стив түүнд тусалсан байна. Зураг авалтын үеэр тэр ирээдүйн эхнэртээ хандан "Хонгор минь, болж буй үйл явдлаас таашаалыг мэдэр” хэмээн орилж байсан гэнэ.
Улмаар хосуудын харилцаа гүнзгийрч 2012 онд ихэр хүүхэдтэй болсон юм.
4
Николь Кидман нь Кит Урбанд маш их талархаж байгаа
“Big Little Lies” телевизийн олон ангит кинонд Николь Кидман нөхөр, ихэр хүүхдүүдийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч буй өмгөөлөгчийн дүрийг бүтээдэг. Гэвч кинон дахь түүний нөхөр нь садист, хүчирхийлэгч байх агаад хүчирхийлэгч залууд тоглосон жүжигчин Александр Скарсгардын хамтаар бүсгүй хэд хэдэн зэрлэг, балмад секс үзэгдэлд тоглох хэрэгтэй болсон байна.
“Зураг авалтын дараа би зодуулж хөхөрсөн биетэй гэртээ ирээд өвчин намдаах эм ууж зовиураа дарж байсан” хэмээн Николь хэлжээ. Бүсгүйн бодит нөхөр Кит Урбан үүнийг маш хүндээр хүлээж авсан ч түүний ажлыг хүндэлж чимээгүй өнгөрсөн аж. Нөхрийнхөө энэхүү хүлээцтэй, тэвчээртэй байдалд тэр маш их талархаж авдаг гэнэ.
5
Уилл Смитийн эхнэр энэ тал дээр огт санаа зовдоггүй
Тэд 30 жилийн өмнөөс найзалж, 23 жилийн турш хамт амьдарч байгаа юм. “Бид нэг нэгнийгээ хамтрагч гэж нэрлэдэг ч бидний дунд ямар ч хуримын гэрээ байхгүй. Бидний харилцааг юу ч сүйтгэж чадахгүй учраас өчүүхэн зүйлд санаа зовоод байх шаардлага байдаггүй” хэмээн Жада Пинкет хэлсэн байна.
Алдарт жүжигчний эхнэр энэ тал дээр харьцангуй өвөрмөц хандлагатай бөгөөд дотно харилцааны зураг авалт харин ч сонирхолтой түүнд санагддаг талаараа нэмж хэлж байсан юм.
6
Блейк Лайвлид Райан Рейнольдсын халуухан зураг авалтыг харахад зовлонтой байдаг
Хосууд 8 жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд тэд 3 хүүхдийн эцэг эх болсон байна. Холливудад тэд хамгийн үнэнч, үлгэр дуурайлал бүхий хосын тоонд багтдаг. Гэвч кинонд олон янзын дүрийг бүтээх хэрэгтэй болдог. Жишээлбэл: Блейкийн хувьд “Deadpool”-ын халуухан зураг авалтын хэсгүүдийг үзэх нь яг л там мэт зовлонтой санагдсан гэнэ.
7
Ченнинг Татум болон Женна Дуан нар хамтдаа инээлдсэн
Одууд “Step Up” киноны үеэр танилцсан бөгөөд энэхүү киноны зураг авалтын үеэр анх үнсэлцсэн байна. Гэхдээ энэхүү үнсэлт нь зөвхөн найруулагчийн шаардлагын дагуу, жүжигчний гүйцэтгэх ёстой ажлын нэг байсан юм. Энэ үед тэдний дунд төдийлөн хайрын гал дүрэлзэж амжаагүй байсан ч хэсэг хугацааны дараа тэд болзож эхэлснээр 2 жилийн дараа гэрлэсэн байна. Ийнхүү гэр бүл болсныхоо дараа хосууд анхны үнсэлт хийсэн киноны бичлэгээ харж, хамтдаа инээлдэж байжээ. Гэвч 2 жилийн өмнө хосууд салсан байна. Тэд дундаасаа Эверли гэх охинтой юм.
8
Эван Макгрегорын эхнэр түүнийг залуу хамтрагчтай нь харддаг байсан
Магадгүй 2 жүжигчний хувьд энэ төрлийн зураг авалтыг даван туулахад илүү хялбар байдаг бололтой. Макгрегорын экс эхнэр зураач бүсгүй байсан бөгөөд тэрээр нөхрөө кино зураг авалтын баг дахь залуу хамтрагчидтай нь харддаг байсан гэнэ. Анхны жирэмслэлтийнхээ үеэр тэр “Trainspotting” кинонд нөхөр нь Келли Макдональдыг үнсэж буй үзэгдлийг тайван сууж үзэж чадахгүй байжээ. Келли нь Эванаас 10 насаар дүү байсан бол, Эван эхнэрээсээ 5 насаар дүү байсан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. 2018 онд хосууд салсан байна.