Түүхэн дэх хамгийн их хэл ам дагуулсан тэргүүн хатагтай Карла Брунигийн амьдрал

Карла Брүни Саркози (Carla Bruni Sarkozy) бол Итали-Франц гаралтай модель, дуучин, найруулагч, ая зохиогч нэгэн юм. Үүнээс гадна тэрээр БНФУ-ын 23 дахь ерөнхийлөгч Никола Саркозигийн гэргий билээ. Ингээд энэхүү олон төрлийн авъяастай бүсгүйн талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Түүхэн дэх хамгийн их хэл ам дагуулсан тэргүүн хатагтай Карла Брунигийн амьдрал

Карла Итали улсын нэгэн урлагийн гэр бүлд 1967 оны 12-р сарын 23-нд төрсөн юм. Түүний ээж Мариса нь хөгжимд дуртай бөгөөд төгөлдөр хуур дардаг байжээ. Харин эцэг нь дуурийн зохиолч, Турины Режио театрын дарга байсан гэнэ. Карла гурван хүүхэдтэй айлын хамгийн бага охин ажээ.

 

1 Карлагийн хүүхэд нас

Карлагийн эцэг эх нь хүүхдүүддээ төдийлөн их анхаарал хандуулж байгаагүй. Карлагийн ээж нь өөрийн бүхий л хайрыг том хүүдээ зориулж, гэр бүлээс гадуурх харилцаагаар Карлагийн төрсөн аавтай учирсан аж. Карла хожим 2008 онд хууль ёсны эцгээ нас барсны дараа л олж мэдсэн байна. Альбертогийн гэр бүл хүүхдүүдээ асрагч хөлслөн өсгүүлсэн ба эцэг эх нь энэ хооронд оддын амьдралаар амьдарч байсан юм.

1970 оны эхэн үеэр Альберто Францын Кавальерын ойролцоо байр худалдаж авснаар тэд Парис руу нүүхээр болжээ. Харамсалтай нь Карлагийн хамгийн дотны хүн болох асрагч нь хамт нүүхээс татгалзсан учир Карлагийн ганцаардлын суурь тавигдсан ажээ. 

Карлагийн хүүхэд нас

2 Загвар өмсөгчийн карьерын эхлэл

Карлаг өсөж томроход Швейцарийн урлагийн сургуульд оруулсан байна. Гэвч охин төгөлдөр хуур, гитар тоглох сонирхолгүй байсан учир сургуульдаа амжилт үзүүлж чадаагүй юм. Улмаар тэр шүлэг, дууны үг бичиж эхэлсэн бөгөөд шүлэг, дуу зохиохын хажуугаар модель хийх болжээ. Сургуулиа төгссөний дараа Карла Сорбоннийн түүх урлаг судлаач, архитекторын ангид суралцахаар элссэн байна. Карла өөртөө "City Models" агентлагтай хамгийн анхны хамтран ажиллах гэрээгээ байгуулж цаашлаад их сургуулиа орхиж, хамрын хагалгаа хийлгэснээр загварын ертөнцөд эргэлтгүй хөл тавьсан түүхтэй. 

Загвар өмсөгчийн карьерын эхлэл

1988  онд түүнд "Guess"-ийн сурталчилгааны зураг авалтанд орох санал ирж, Карла ч зөвшөөрсөн юм.  Зураг авалт маш амжилттай өндөрлөж, тэрээр нэг өдрийн дотор дэлхий даяар алдартай болжээ. Ингээд Франц болон Италийн тансаг брендүүд түүнд хамтран ажиллах санал тавьж эхэлсэн байна. Карлагийн зураг Англи, Испани, Итали зэрэг улсуудын "Vogue", "Elle", "Маriе Сlаiге", "Нагрегs & Queen" гэх мэт сэтгүүлийн нүүрийг чимэх болжээ.  10 жилийн турш загварын ертөнцөд ажиллахдаа тэрээр "Prada", "Dоlсе & Gаbbana", "Versace", "Chanel Соsmetics", "D&G", "Givenchy", "Dior" зэрэг алдарт брендүүдтэй хамтран ажилласан байна.  Тэрээр дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдэх загвар өмсөгчдийн нэг болсон юм. 

Ийнхүү тэр гоо сайхан, загварын ертөнцөд ажиллахын хажуугаар Достоевский уншиж, томилолтын нислэгийн үеэр шинэ гадаад хэл сурж өөрийгөө тогтмол хөгжүүлж байв. Энэ салбарынхан түүнтэй хамтарч ажиллах ихээхэн дуртай байсан ч бүсгүй 1977 онд  загварын ертөнцийг орхиж дуучин болох гараагаа эхлүүлжээ.

3 Жүжигчний гараа

1988 онд тэрээр найруулагч Роберт Олтмены “Prêt-à-Porter” (1994), найруулагч Алена Берберяны “Paparazzi” зэрэг кинонд дүр бүтээсэн байна. Харин 1995 онд тэр найруулагч Ришар Лекокын “Podium” кинонд тогложээ. Нийтдээ тэрээр 17 кинонд өөрийн дүрийг мөнхөлжээ.

Жүжигчний гараа

4 Дуучны гараа

Карла Бруни зүгээр ч гоо үзэсгэлэндээ бардаж дуучин болохоор шийдээгүй. Тэрээр гитар тоглож, дууны үг, ая зохиодог байсан учир хөгжимчидтэй танилцаж, долоо хоногт хоёр удаа дууны сургалтанд хамрагдаж, дуу бичлэгийнхээ студийг маш нухацтайгаар сонгож байжээ. Жишээлбэл: Тэр өөрийн хамгийн дуртай дуучин, хөгжмийн зохиолч Жюльен Клеркт “Si j'étais elle” буюу “Хэрвээ би тэр байсан бол” гэх дууны үгээ факсаар илгээсэн нь бүсгүйн зургаан дуунаас бүрдэх цомгийн нэр болсон юм. 2003 онд тэрээр “somebody told me” цомгоо англи болон франц хэл дээр гаргасан байна.  Цомгийн 11 дууны 8 нь Брунигийн зохиосон дуу байжээ.  Дуучны карьер мөн түүний моделийн карьер шиг л амжилттай өсөж байсан юм. 2007 онд Бруни дахин ээлжит цомгоо гаргаж, 2008 онд Карла Бруни Саркози нэрээр 3 дахь цомгоо гаргасан аж. 

Дуучны гараа

5 Карлагийн хувийн амьдрал

Бүсгүй зөвхөн баян, амжилттай явж буй залуустай болзож байсан юм. 16 наснаасаа л тэр Мик Жаггертай уулзахыг хүсэж байсан бөгөөд 20 насанд нь түүний мөрөөдөл биелж, бүсгүй өөрийн шүтээнтэйгээ танилцжээ. Тэрээр Жаггерын дотны найз Эрик Клэптонтай хайр сэтгэлийн харилцаатай болсноор Жаггертай танилцсан гэнэ.

Улмаар Мик Жаггер, Карла Бруни нар амрагийн холбоо тогтоож эцэст нь бүсгүйгээс 25 насаар ах Мик Карлагийн төлөө өөрийн эхнэрээс салах дээрээ тулсан юм. Гэвч Карла үүнийг хүссэнгүй. 

Карлагийн хувийн амьдрал

25 насандаа Карла францын жүжигчин Венсан Перестэй болзож эхэлсэн ч энэ харилцаа удалгүй дууссан аж. Карла Бруни Дональд Трампыг ч алгасаагүй юм.

Тэрээр алдартай өмгөөлөгч Арно Класрфельдтэй хайр сэтгэлийн холбоотой болсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний дунд шуугиан дэгдээж байсан. 1990 оны үед  Карла дэлхийн хамгийн шилдэг гитарчин Эрик Клэптонтай болзож эхэлсэн байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бүсгүйг “Даашинз өмсдөг Донжуан” хэмээн нэрлэсэн юм. Тэрээр францын кино найруулагч, жүжигчин Гийом Кане, боловсролын сайд асан Люс Ферри, америкийн жүжигчин, хөгжимчин Кевин Костнер, францын улс төрч Лоран Фабиус, францын жүжигчин найруулагч Леос Каракс, францын жүжигчин Кристофер Томсон нартай болзож байсан ч хэнтэй нь ч гэрлээгүй юм.

6 Бруни болон Саркози

1999 онд тэрээр шүүмжлэгч, зохиолч Жан Пол Энтовентой болзож эхэлсэн байна. Тэр Брунигээс 19 насаар ах байсан аж. Энтовен нь Рафаэль гэх хүүтэй байсан бөгөөд хүү бүсгүйгээс 10 насаар дүү байсан ч эцгээс нь илүү түүнд таалагджээ. Рафаэль эхнэрээсээ салж, Брунитэй хамтран амьдарч 2001 онд хосууд Орельен хүүтэй болсон байна. Гэвч 6 жилийн дараа тэд салжээ.

2007 онд Бруни улс төрийн уулзалтанд уригдахдаа Францын ерөнхийлөгч Николь Саркозитай учирсан ажээ. Тухайн үед Саркози эхнэрээсээ салаад удаагүй байсан ба тэд хайр сэтгэлийн холбоо үүссэнээр Карла “тэргүүн хатагтай” болсон байна. Хосууд 2008 онд гэрлэсэн ч “Тэргүүн хатагтай” хэргэм нь Брунид дуу хөгжмөөр хичээллэх, сэтгүүлийн нүүр чимэхэд саад болж чадсангүй. Хамгийн гол нь түүний эр нөхөр гэргийгээ тайзан дээр гарахгүй байхыг хүссэн тул Саркозигийн саналыг хүлээн авч загварын тайзыг орхижээ.

Ерөнхийлөгчийн 2 дахь сонгуульд түүний нөхөр ялагдсан ч Карла гутраагүй юм.  Тэр дуу хөгжмөөр хичээллэж, тайзан дээр эргэн ирснээр "Bulgary"-ийн нүүр царай болсон аж. Тэр Саркозигийн үнэнч эхнэр хэвээр үлдэж, түүний өмнөх эхнэрүүд болох Сесилией Аттиас болон Мари-Доминиктэй  найз нөхдийн холбоотой болсон түүхтэй гэнэ.

Бруни болон Саркози

7 Сонирхуулахад...

Дональд Трамп бүсгүйтэй холбоотой байсан талаараа нуудаг цор ганц эрэгтэй юм.

Хэдийгээр Карла хүүхэд байхаасаа эхлэн Францад удаан хугацаанд  амьдарсан ч италийн иргэн хэвээр байжээ. 2008 онд л тэрээр иргэншлээ солиулж, албан ёсоор Францын иргэн болсон байна.

Моделиор ажиллаж эхэлснээсээ хойш бүсгүй 250 удаа сэтгүүлийн нүүрийг чимсэн аж.  

Сонирхуулахад...

Мишель Обаматай уулзаж байх үедээ Карла Бруни түүнтэй өөрийн бэлгийн амьдралын талаар хуваалцсан байна. Обама бүсгүйн ярьсан ярианаас болж шоконд орж, уулзалтаа цуцалж байсан. 

Бруни өөрийн эцэг Альбертогийнхоо бүх эртний эдлэлийг болон цамхгийг зарж, ДОХ-оос болж нас барсан ахынхаа нэрэмжит анагаахын судалгааны санг байгуулсан байна.

Саркози болон Дмитрий Медведевийн уулзалтын үеэр Карла цэнхэр хослол өмссөн бөгөөд дотуур нь хөхний даруулга зүүлгүй ирсэн юм. Медведев анзаараагүй мэт царайлсан ч хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ талаар дуугүй өнгөрөөгүй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()