2021 оны шинэ жилд зориулан гэрээ чимэглэх 8 санаа

2020-11-29, 12:02
4,509

Өвлийн бэлтгэлээ хаврын улирлаас эхлэн базааж эхлэх хэрэгтэй байдаг бол халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг шинэ жилийн баярт ч эртлэн бэлдэх сайхан шүү дээ. Лааны тавиур, гацуур мод, гэрлэн чимэглэлүүд баярын уур амьсгал бүрдүүлж, ирж буй шинэ жилийг улам тэсэн ядам болгодог билээ. Бид та бүхэнд санхүүгийн их зардал гаргалгүйгээр гэртээ ид шидийн уур амьсгалыг хэрхэн бий болгох талаар мэдээллийг хүргэж байна. 

2021 оны шинэ жилд зориулан гэрээ чимэглэх 8 санаа

1 Гадна чимэглэл

Хэрэв та байшинд амьдардаг бол гадна талаа хүссэнээрээ тохижуулж болно. Хамгийн энгийн шийдэл нь фасад, хаалга болон модоо гэрлээр чимэглэх явдал юм. Гол нь цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй материал сонгох нь чухал. 

Гадна чимэглэл

2 Хаалганы чимэглэл

Христийн шашинтай орнуудаас гаралтай элементүүд шинэ жилийн сонгодог чимэглэл болоод удаж байна. Айлд ирж буй зочдын нүдэнд тусах хамгийн эхний зүйл бол яахын аргагүй хаалганы чимэглэл юм. Гэхдээ үүнийг хаалганд зүүхээс гадна баярын ширээ, ил гал, ханан дээр ч өлгөж болно. Ихэвчлэн модны мөчир, тууз, боргоцойгоор хийдэг энэ чимэглэлийг та өөрийн гараар ч урлах боломжтой.

Хаалганы чимэглэл

3 Цонхон дээрх цасан ширхгүүд

Сургуульд байхад 10-20 цасан ширхэг авчирч анги танхимаа тохижуулах даалгавар өгдөг байсныг санаж байна уу? Цасан ширхэг хайчлах ур чадвараа хөгжүүлэх цаг болжээ. Үүнийг хийхийн тулд танд цаас, хайч л байхад хангалттай. Шаардлагатай гэж үзвэл янз бүрийн гэрэл, лаагаар цасан ширхгүүдээ тодотгож өгөөрэй.

Цонхон дээрх цасан ширхгүүд

4 Лаа ба лааны суурь

Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлэх хамгийн энгийн арга бол гэрэл. Лааны гэрэл ч мөн адил тав тухтай мэдрэмж төрүүлэх болно. Үүнийг хийхийн тулд хуучин ваар эсвэл аяга сонгон авч дотор нь  лаагаа суурилуулах юм.

Мөн бэрсүүт жүрж болон бусад бөөрөнхий жимсээр лааны суурь хийх боломжтой бөгөөд энэ нь анхилам үнэр ялгаруулахын хажуугаар ширээ, тавиурыг тань чимэглэх болно. 

Лаа ба лааны суурь

5 Гацуур модны мөчир

Өөрийнхөө гараар гоёмсог мод бүтээхийн тулд танд модны мөчир, хуучин шинэ жилийн тоглоом, ваар хэрэгтэй. Модны мөчрийг од, бөмбөлөг, боргоцойгоор чимэглээрэй. Хялбар бүтэх энэхүү үзэсгэлэнт чимэглэлийг та хаана ч байрлуулсан сайхан харагдах болно.

Гацуур модны мөчир

6 Модны доорх бэлэг

Зул сарын гацуур модны доор баглаатай бэлэг тавих уламжлалд хэн бүхнээс илүү хүүхүүд хамгийн дуртай. Хэрэв та ганцаараа амьдардаг эсвэл ийм байдлаар бэлэг барих нь онцгүй санагддаг бол бага зэргийн заль хэрэглэж болно. Дотор нь бэлэг хийлгүйгээр бэлэгний хайрцгийг гацуур модныхоо доор байрлуулж, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаарай. 

Модны доорх бэлэг

7 Фото зурагтай бөмбөлөгүүд

Зурагтай бөмбөлөг нь гацуур модыг чимэглэхэд тохиромжтой санаанаас гадна хайртай хүмүүстээ бэлэглэх хамгийн сайхан бэлэг болох юм. Үүнийг хийхийн тулд та зургийг жижиг хэмжээтэй хэвлэх хэрэгтэй (бөмбөлөг хэлбэрээр зургийг хайчилна) бөгөөд зургандаа нугалаас үүсгэлгүй бөмбөлөг дотор хийнэ. Ингээд хуванцар, шилэн ямар ч бөмбөлгийн дотор талыг цагаан тугалга, том ширхэгтэй давс, мини гэрэл зэргээр чимэглэх боломжтой. 

Фото зурагтай бөмбөлөгүүд

8 "Цасан хот" дэнлүү

Энэ дэнлүүг хийхэд танд шилэн сав, зузаан цаас, лаа хэрэгтэй. Савны тойрогт тохируулан хот, ой модны дүрс хайчилж шилэн савны гадна талаар ороогоод дотор нь лаа байрлуулах хэрэгтэй. Мөн та шилэн савны гадна талд хүссэн зургаа зурвал гайхалтай харагдана. 

"Цасан хот" дэнлүү

Эх сурвалж: novate

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()