"Гунигт хайрын түүх" - Хамтдаа хорвоог орхисон 5 алдартан хос

Ромео, Жульетта хоёрын түүхээс ч илүү гунигт хайрын түүх бодит амьдрал дээр байдаг. Амиа хорлож, гэмт халдлагад өртөж, осолд орсон зэрэг олон шалтгаанаар энэ хорвоог хамтдаа орхисон хосуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Ингээд нэг өдрийн нэгэн цагт харамсалтайгаар үхлийн ертөнц рүү хайрын түүхээ аваад явсан хосуудтай танилцъя. 

"Гунигт хайрын түүх" - Хамтдаа хорвоог орхисон 5 алдартан хос

1 II Николай болон Александра Федоровна

Оросын эзэнт гүрний хаан II Николай болон түүний гэргий Александра Федоровна нар 1918 оны 7-р сарын 16-аас 7-р сарын 17-нд шилжих шөнө уул уурхайн инженер Ипатьегийн гэрт хэрцгий байдлаар буудуулж нас баржээ.

Тэд 24 жил хамтдаа амьдарсан бөгөөд тэдний хүүхдүүдийг ч мөн зэрэг хороосон байна. Хосууд нэг нэгэндээ маш их хайртай байсан юм. Тэдний бүхий л амьдралын туршид сэжиг бүхий тэмдэглэл, үйл явдлууд тохиолдож байсан ч тэд үүнийг мухар сүсэг мэт хүлээж авахыг хүссэнгүй. Тухайлбал, хосуудын бал сарын үеэр “Ходынскийн талбайн сүйрэл” гэх аюул тохиолдсон бөгөөд Николай болон Александра нар хохирогчдод гашуудал илэрхийлж,  сайн дурын үйл ажиллагаанд нэгдэж бал сараа өнгөрүүлсэн байна.

Хүмүүс энэ явдлыг муу зүйл хэмээн жийрхэж байсан ч хосууд үл тоож, аз жаргалтай сайхан амьдарч үр хүүхдээ өсгөж байсан юм. Ийнхүү дурлалт хосууд болох Николай Романов болон Александра нарын зүрх нэг өдөр хамтдаа цохилохоо больж, амьд хайрын түүх өндөрлөсөн байна.  

II Николай болон Александра Федоровна

2 Бонни болон Клайд

Өнгөрсөн зууны хамгийн алдартай, гэмт хэрэгтэн хосуудын нэг бол Бонни Паркер болон Клайд Бэрроу нар бөгөөд тэд 1930 оны агуу эдийн засгийн хямралын үеэр танилцсан юм. Тухайн үед Бонни 20 настай харин Клайд 21 настай байсан аж.

Хосууд  дундын танилынхаа гэрт нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж, анхны харцаар нэг нэгэндээ дурласан гэх түүх бий. Ингээд тэд Америкийг айдаст автуулсан хамгийн алдартай дээрэмчид болсон юм. Клайд Боннигийн анхны залуу байгаагүй бөгөөд тэрээр 15 настай байхдаа ангийнхаа хөвгүүнтэй гэрлэсэн байна. Гэхдээ тэд албан ёсоор гэрлэлтээ салгаагүй аж. Бонни ташааныхаа дотор талд хуучин нөхрийнхөө нэрийг шивүүлсэн байсан. Үүнээс гадна тэр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл сүйн бөгжөө зүүсээр л байжээ.

Тэдний хувь тавилангаар учирсан мэт харилцаа ердөө 4 жил үргэлжилсэн юм.  Залуу хосууд маш аз туршсан зүйлс хийж байсны дунд дээрэм тонуулаас эхлээд шоронгийн хоригдлуудыг оргуулах үйлдэл ч мөн багтаж байв. Клайд болон Бонни нар 1934 оны 5-р сарын 23-нд цагдаа нарт баригдаж, 4 бууны суманд өртөж нас барсан байна.  

Бонни болон Клайд

3 Адольф Гитлер болон Ева Браун

Адольф Гитлер болон Ева Браун нар XX зууны хамгийн өвөрмөц хосуудын нэг юм. Нэг талаас Адольф бол зэрлэг балмад нэгэн байсан бол нөгөө талаас олон олон бүсгүйчүүдийн хайрыг булаасан эр юм.

17 настай Ева болон 40 настай улс төрч хоёрын хайрын түүх нь сэтгэл хөдөлгөм үйл явдлаар баялаг. Гитлер Ева хоёр уран зургийн студид танилцсан байна. Хосууд хамтдаа гадуур зугаалж, кино үзэж явж байсан ч олон нийтийн өмнө гарахдаа Гитлер өөрийн үеэлтэйгээ хамт байдаг байжээ. Тэрээр өөрийн үеэл Гели Раубальдыг олон жилийн турш хайрласан байна. Хэдийгээр Ева Адольфийг түүнээс гадна олон бүсгүйчүүдтэй холбоотой болохыг мэдэж байсан ч түүнд маш их хайртай байсан учир бүх зүйлийг нүдээ анин өнгөрөөж байсан юм. Адольф Евагаас холдож эхлэх үед ч бүсгүй түүнд үнэнч байсаар л...

Хайр сэтгэлийн асуудал нь бүтэлгүйтэж Ева хоёр удаа амиа хорлох оролдлого хийж байсан ч дурлалт эртэйгээ хамт нэг өдөр хорвоогоос халих учиртай байсан бололтой. Ева нэг л удаа Адольфийн үгийг зөрчсөн байна. Улаан арми Берлинийг эзэлж байх үед тэрээр бүсгүйг хотын төвөөс холхон явж нуугд гэсэн боловч Ева Адольфийг зорьж ирсэн аж. Гитлер бүсгүйн энэхүү зоригийг биширч түүнд гэрлэх санал тавьж, амьдралаа холбохыг хүссэн байна. Гэвч Ева ганц өдөр л Гитлерийн албан ёсны гэргийн хувиар амьдарсан юм. Тэд 1945 оны 4-р сарын 29-нд гэрлэсэн бөгөөд бүсгүй хуримын ёслолын үеэр нөхрийнхөө хүсэлтээр хар даашинзтай байсан гэнэ.  Ингээд 4-р сарын 30-нд хосууд хамтдаа хор ууж амиа хорложээ.

Адольф Гитлер болон Ева Браун

4 Диана гүнж болон Доди Аль-Файед

Диана гүнж болон түүний дурлалт залуу Доди Аль-Файед нар 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотноо автын ослоор нас барсан байна. Диана гүнж ханхүү Чарльзаас салж, дахин эмэгтэй хүний аз жаргалыг хайж байсан юм. Хэдийгээр гүнж олон залуугийн харааг булааж байсан ч хувийн аз жаргалаа тэр олж чадахгүй хэвээр байжээ.

Ингээд 1997 онд тэр тэрбумтны хүү болох продюсер Доди Аль-Файедтай танилцаж, түүний эцгээс Сен-Тропе дахь байранд ирэх урилгыг хүлээж авсан аж. Дианатай танилцахаас өмнө Доди нэлээд хүүхэмсэг нэгэн байсан ч Дианатай танилцсанаас хойш түүний энэ байдал эрс өөрчлөгдсөн гэнэ. Хосуудын дунд гал халуун хайр өрнөж, Диана эргэн тойрны хүмүүс, хэвлэл мэдээллийнхнээс өөрийн энэхүү нандин харилцааг нуухаар хичээж байжээ. Гэвч тэд папараццийн дурангийн гол бай болж байсан бөгөөд амьдралын сүүлийн өдрөө ч папараццийн дурангаас зугтаж яваад автын осолд орж, газар дээрээ нас барсан юм.

Диана гүнж болон Доди Аль-Файед

5 Кэролин Бессетт-Кеннеди болон Жон Фицжеральд

Бага Кеннеди болох Кэролин Бессетт-Кеннеди болон Жон Фицжеральд нар өнгөрсөн зууны хамгийн сайхан хосуудын нэг байсан юм. Жон Кеннедигийн бэр Кэролин нь Calvin Klein –ы алдарт нийтлэлч төдийгүй Америкийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл байжээ.

Нийтэч, аз жаргалтай, амьдралын идэвхтэй хосууд хүн бүрийн хайрыг татаж байсан юм. Жоныг төрөх үед эцэг нь аль хэдийн АНУ-ын ерөнхийлөгч болсон байсан учир улс даяар бага Кеннедиг ханхүү мэт үздэг байсан аж. Гэтэл үнэндээ Жон амьдралын энгийн хэв маягт дуртай байсан учир медиа салбарыг сонгосон байна. Жон болон Кэролин нар 1996 оны 9-р сарын 21-нд Камберленд арал дээр нууцаар гэрлэсэн юм. Тэдний хайр охид бүхний хүсэн мөрөөддөг үлгэрийн хайр байсан. Гэвч Кэролины хувьд цаг үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болох нь таалагдахгүй байснаас үүдэж хосуудын хооронд маргаан үүсэх болжээ.

1999 оны 7-р сарын 16-нд Жон, Кэролин болон том эгч Лорен нар Кеннедигийн хувийн онгоцонд сууж таарсан байна. Тэд Роберт Кеннедигийн бага охины хуриман дээр очихын тулд Мартас-Винъярд, арал руу хүлгийн жолоо залсан аж. Жон нисэх дуртай бөгөөд туршлагатай байсан учир өөрөө нисдэг тэргээ жолоодсон байна. Гэвч тухайн өдөр үзэгдэлт хангалтгүй байсны уршгаар тэр жолоо алдаж, онгоц далай руу унажээ. Гурван зорчигчийн цогцсыг АНУ-ын аврах багийнхан удаан хугацааны турш хайж, АНУ даяар гашуудал зарласан байна.

Кэролин Бессетт-Кеннеди болон Жон Фицжеральд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()