Тусламжийн ажилд оролцсон Брэд Питтийг хэн ч танилгүй өнгөрөөжээ

Холливүүдийн алдарт жүжигчин, сая сая шүтэн бишрэгчдийн хайртай уран бүтээлч Бред Питт нийгмийн эмзэг давхаргын иргэдэд туслалцаа үзүүлэв. Гэсэн ч тэр бусад алдартны адил бүхний анхаарлыг татах сайшаал магтаалд шуналгүй, эгэл даруу байдлаар  хэрэгтэй хүмүүст нь бодит тусламж хүргэснээр олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. 

Тусламжийн ажилд оролцсон Брэд Питтийг хэн ч танилгүй өнгөрөөжээ

Дэлхий нийтэд цар тахлын нөлөөгөөр хүн бүр маск зүүх ёстой болсон нь олны нүднээс хол байхыг хүсдэг зарим алдартнуудад таатай хэрэг болсон бололтой. Хотоор хүссэнээрээ зугаалж, хүссэн зүйлээ хийхэд хүндрэлгүй, чөлөөтэй сайхан байгаа хэрэг. 

Сайн дураараа хүмүүст туслахаар шийдсэн Бред Питт бусдын адил маскаар нүүрээ халхалжээ. Ингээд харахаар хэн түүнийг нэр алдрын оргилд гарсан жүжигчин гэж таних билээ? 

Бред Питт  Лос Анжелесийн өмнөд хэсэгт сайн дурын ажил хийж байжээ.

Тэнд тэрээр тусламж шаардлагатай айлуудад хоол хүнс тарааж, ачсан хүнсний хайрцаг зөөж байсан ажээ. Коронавирусаас болж олон нийтийн газар заавал маск зүүх хэрэгтэй болсон нь түүнд хүссэн зүйлээ хийх боломж болсон юм. Энгийн хувцаслаж маск зүүсэн Питт олон хүн дунд уусаж чаджээ.

Гэвч түүнийг маскаа авсан даруйд нууцалж байсан зүйл нь ил болов.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()