"People" сэтгүүлээс 2020 оны хамгийн дур булаам залууг тодруулжээ

People сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг "Хамгийн дур булаам залуу"-аар АНУ-ын жүжигчин Майкл Би Жордан тодорсон байна. "Black Panther", "Creed" зэрэг киногоороо алдартай тус жүжигчин өдгөө 33 настай бөгөөд анх Жимми Киммелийн үдшийн шоугаар олонд танигдаж байсан юм. 

"People" сэтгүүлээс 2020 оны хамгийн дур булаам залууг тодруулжээ

Майкл шинэхэн цолоо ихэд талархан хүлээж авсан ба түүний гэр бүлийн эмэгтэй гишүүд болох ээж, эмээ нарынх нь хөл газар хүрэхгүй баярлаж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Тэрээр хувийн амьдралаа олон нийтэд ил тод байлгахыг хүсдэггүй ч шүтэн бишрэгчид нь хайртай жүжигчнээ ганц бие гэдэгт итгэлтэй байдаг ажээ. Хэдэн жилийн өмнө Майкл загвар өмсөгч Кендал Женнертэй болздог болохыг папараццийн дуран гэрчилж байсан гэнэ. Гэвч тэдний хэн нь ч үүний талаар ямар нэг тайлбар хэлээгүй. 

2019 оны хамгийн дур булаам залуугаар дуучин Жон Леженд шалгарч байсан бөгөөд хамгийн түрүүнд Майклд баяр хүргэж, залгамж халаагаа шилжүүлсэн аж. 

"Баяр хүргэе, залуу минь. Чамд маш их баярлалаа! Би одоо хамгийн халуухан нь байхаа больсон болохоор хөл хорионд санаа зоволгүй  таргалах эрхтэй боллоо." гэж Жон Леженд хошигноод амжсан юм. 

Тэднээс гадна өмнөх жилүүдэд Идрис Элба, Дэвид Бекхэм, Крис Хэмсворт, Чаннинг Татум, Брэдли Купер, Жонни Депп, Райан Рейнольдс, Жорж Клуни, Мэттью Макконахи, Том Круз, Киану Ривз, Брэд Питт нар энэ номинацид багтаж байсан удаатай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()