Та эдгээр алдартнуудыг ихэр гэдгийг мэдэх үү?

Усны дусал мэт хоорондоо ялгарахын аргагүй ижилхэн ихэр байхад гадаад байдал, зан ааш гээд бүх зүйлээрээ эрс өөр ихэр ч олон байдаг билээ. Энэхүү нийтлэлд хүмүүсийг тэр бүрчлэн ихэр гэдгийг нь мэдээд байдаггүй алдартнуудын талаар мэдээллийг орууллаа. 

Та эдгээр алдартнуудыг ихэр гэдгийг мэдэх үү?

1 Наталья, Жулиана Подолский нар

Дуучин Наталья Подолская Юлиана хэмээх ихэр дүүтэй ажээ. Юлиана АНУ-д амьдардаг боловч Оросод байдаг дуучин эгчтэйгээ маш дотно гэнэ. Юлиана мөн эгчийнхээ тоглолтын найруулагчаар ажилладаг байна. 

Наталья, Жулиана Подолский нар

2 Скарлетт, Хантер Йоханссон нар

Хантер Йоханссон Скарлеттээс гурван минутаар дүү юм. 12 настайдаа Хантер эгчийнхээ хамтаар инээдмийн кинонд тоглосон боловч энэ нь түүний киноны карьерын төгсгөл байсан бөгөөд залуу улс төрийн салбарыг илүүд үзсэн юм.

Скарлетт, Хантер Йоханссон нар

3 Игорь, Вадим Верники нар

ОХУ-ын алдарт "Тогооч" цувралын жүжигчин, телевизийн хөтлөгч Игорь Верник Вадим гэдэг ахтай гэдэг нь нууц биш юм. Гэхдээ цөөхөн хүмүүс л залуусыг ихэр гэдгийг мэддэг. Вадим Верник ахынхаа адил карьераа телевизтэй холбосон юм. Вадим мөн "OK!" сэтгүүлийг хариуцан ажилладаг ажээ.

Игорь, Вадим Верники нар

4 Вин Дизель, Пол Винсент нар

Халзан Вин Дизелийн буржгар, туранхай ихэр ах Пол Винсентийг та доорх зургаас харж байна. Пол Винсент мөн кино урлагийн салбарт ажилладаг байна. 

Вин Дизель, Пол Винсент нар

5 Эштон, Майкл Катчер нар

Жүжигчин Эштон Катчерийн ихэр Майкл тархины саа өвчтэй төрсөн бөгөөд 13 настайдаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна.

Тэрбээр тархины саажилттай хүүхдүүдийн төлөө ажилладаг, энэ өвчнийг судлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр анагаах ухааны шинэ судалгааг сурталчилж, дэмжин ажилладаг юм.

Эштон, Майкл Катчер нар

6 Жизель, Патрициа Бундхен нар

Патрициа Жизелээс 5 минутын өмнө төржээ. “Амьдралын минь эхний өдрөөс эхэлж өдийг хүртэл дэргэд минь байсанд баярлалаа. Би чамд маш их хайртай” гэж Бундхен эгчдээ 35 насны төрсөн өдрөөр нь баяр хүргэж байсан ажээ.

Жизель, Патрициа Бундхен нар

7 Эва Грин ба түүний эгч Жой

Ихэр Эва, Жой Грин нар Парист хоёр минутын зайтай төрсөн юм. Эва ихэр гэдгээ нуудаггүй ч түүний ихрийн хувийн мэдээллийг олоход маш хэцүү байдаг гэнэ. Түүний ихэр Жой хуульчаар ажилладаг.

Эва Грин ба түүний эгч Жой

8 Элвис Прэсли

Домогт хөгжимчин мөн ихэр төрсөн боловч түүний ихэр Жэсс Гарон төрснийхөө дараахан таалал төгсчээ.

Элвис Прэсли

9 Жанна Фриске

1974 оны 7-р сарын 8-нд Москвагийн Копыловын гэр бүлд хоёр ихэр төрсөн нь нэг нь төрөхийн хүндрэлээс болж нас баржээ. ОХУ-ын алдарт дуучин асан Жанна Фриске энэ тухай насанд хүрсэн хойноо  л мэдсэн байна.

Жанна Фриске

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()