Хайртай хүнтэйгээ гэрлэхээр 3 дахь жилдээ зүтгэж буй Японы гүнж

Их наран улсын гүнж Мако эгэл жирийн гэр бүлээс гаралтай залуутай амьдралаа холбох гэж байгаа бөгөөд хосууд хуримаа дахин хойшлуулсан байна. Энэ гэрлэлт гүнжийн цол хэргэмийг нь хурааж чадахуйц "үнэтэй" золиос шаардаж байгаа юм. 

Хайртай хүнтэйгээ гэрлэхээр 3 дахь жилдээ зүтгэж буй Японы гүнж

Гүнж одоог хүртэл гэрлэх хүсэлтэй хэвээр байгаа ч нөхцөл байдал түүнд саад болж байна гэжээ. Үүний зэрэгцээ Мако гэрлэх хэрэгтэй гэдгээ мэдэгдэж, сүйт залуугаа өөр хэн нэгнээр солихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

 "Бид аз жаргалтай мөн аз жаргалгүй аль ч үед бие биедээ найдаж болно. Гэхдээ одоогоор бидний ирээдүйн төлөвлөгөөний талаар тодорхой зүйл хэлэхэд хэцүү байна." гэж Японы язгууртан  бүсгүй дурджээ.

Ханхүү Акишиногийн ууган охин Мако гүнж 2017 оны 5-р сард ангийнхаа найз Кэй Комуротой гэрлэх гэж байгаагаа мэдсэн юм. Сүй тавих ёслолыг тухайн жилийнхээ долдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч заасан хугацаанаас хоцорч, улмаар бэлтгэл ажил нь 9-р сард эхэлсэн байна. Японы Кюшю арал дээр болсон гамшигт үерийн улмаас эхний оролдлого бүтэлгүйтсэн ажээ.

Улмаар үйл ажиллагааг 2018 оны 11-р сард хийхээр хойшлуулсан ч хүндэтгэх шалтгааны улмаас энэ онцгой өдрийг нэг бус удаа хойшлуулсан юм. Японы хэвлэлүүдээр тархаад байсан хувилбаруудын нэгээр бол Комурогийн ээж болон түүний хуучин нөхөр хоёрын хоорондын санхүүгийн зөрчилдөөнтэй холбоотой байсан гэнэ. 

2019 оны 11-р сард угсаа залгамжлах хунтайж Фумихито Комурогийн гэр бүлд хуриманд саад учруулж буй асуудлуудаа шийдвэрлэхийг хүсч, гүнжээс 2020 оны 2-р сар гэхэд гэрлэх төлөвлөгөөгөө олон нийтэд зарлахыг шаардав. Гэсэн хэдий ч цар тахлын дэгдэлт дахиад л тэдний төлөвлөгөөг талаар болгожээ.

Комүро одоогоор Нью-Йоркт сурч байгаа бөгөөд хэд хэдэн эх сурвалжийн мэдээлж буйгаар хосууд гэрлэхээр төлөвлөсөн хэвээр боловч одоогоор холын зайн харилцаатай байгаа гэнэ.

28 настай гүнж Мако бол ханхүү Акишино буюу Фумихито, гүнэ Акишино буюу Кико нарын том охин, эзэн хаан Нарухитогийн зээ дүү юм.

Мако Комуротой 2012 онд Токио дахь Олон улсын Христийн их сургуульд сурч байхад нь танилцжээ. Түүний сүйт залуу цанаар гулгах, хийл тоглох, хоол хийх дуртай.

Энэхүү гэрлэлтээс болж  хааны ордоны уламжлал ёсоор гүнж Мако эзэн хааны гэр бүлээс гарсан нь орчин үеийн Японы хаан ширээг залгамжлах асуудалд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()