Хамгийн сонирхолтой дүрэмт хувцас бүхий орон орны хүндэт харуулууд

Цэрэг армийн хувцаслалт гэдэг консерватив байх нь түгээмэл бөгөөд хүндэт харуулын дүрэмт хувцсанд тухайн орны өнгөрсөн түүх тэр чигтээ агуулагдсан мэт байдаг шүү дээ. Энэ мэтчилэн улс орон бүр өөрийн соёл, уламжлалыг хүндэт харуулын хувцсандаа багтаасан байдаг ажээ.

Хамгийн сонирхолтой дүрэмт хувцас бүхий орон орны хүндэт харуулууд

1 Грек

Грекийн төрийн хүндэт харуулын хувцаслалт маш өвөрмөц харагддаг. Хүндэт харуулууд цагаан банзал, цагаан оймс болон бөмбөлөгтэй гутал өмсдөг. Энэхүү хувцас нь улс орныхоо түүхийг өгүүлж байгаа бөгөөд элемэнт бүхэн нь өөрийн гэсэн утга учиртай аж. Грек Османы эзэнт гүрэнтэй тусгаар тогтнолын төлөө тэмцэж байх үед буюу XIX зууны үеийн баатруудын хувцаслалтаас өвлөж авсан байна. 

Фустанелл банзал нь яг 400 ширхэг нугалаатай бөгөөд энэ нь Туркийн нөлөөнд байсан цаг хугацааг илэрхийлдэг гэнэ. Фареон малгай, тариачны хантааз, толгойны хар боолт зэрэг нь тухайн үеийн тэмцэгч партизануудын өмсөж байсан хувцас юм. Царухи буюу том хар бөмбөлөгтэй арьсан гутал нь тус бүр ойролцоогоор 3 кг жинтэй байдаг. Учир нь гуталны уланд нь 60 ширхэг ган хадаас хадсан байдаг аж. Харин бөмбөлөг дотор дайчид хурц иртэй хутга нуудаг байсан байна. Харуулуудын хачирхалтай алхалт үүнтэй холбоотой. Энэ бүх хувцсыг өмсөхийн тулд харуул 45 минутыг зарцуулдаг байна.

Грек

2 Ватикан

“Папын ариун гвард” нь одоогийн байдлаар Ватикан улсын цор ганц хамгаалалтын алба юм. Түүхчид энэхүү цэргийн хүчнийг дэлхийн хамгийн эртний арми гэж үздэг. Зэвсэгт хүчнийг 1506 онд  пап II Юлий төрийн эрхийг барих хугацаандаа гаргасан байна. XIX зуунд Швейцарьчууд Европт шилдэг цэрэгтэй гэгддэг байсан ч гадаад улс, гүрнүүдтэй хамтардаг байсан цэргийн хэлэлцээрээ цуцалж, хөлсний цэрэг явуулахаа больсон ажээ. Тухайн үед Ромын папыг онцгойлон авч үзсэн бөгөөд өнөөдрийн байдлаар түүний хувийн  хамгаалагч нар нь гадаад оронд алба хашиж буй цорын ганц швейцарь цэрэг болж байгаа юм.

Энэхүү харуулын албанд багтахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд: 174 см-ээс дээш өндөртэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаасан, сахалгүй, урт үсгүй, эхнэргүй байх ёстой гэнэ.  Харуулын албанд байх хугацаандаа эхнэртэй болж болох ч тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй.  Өнгөлөг дүрэмт хувцсыг Микеланжелогийн зүймлээр хийдэг гэж үздэг ч үүнийг баталсан зүйл одоогоор үгүй.  Наранд маш ихээр халдаг байсан төмөр дуулгыг саяхнаас 3D-хэвлэгч машинаар хийдэг хуванцар болгон сольсон байна.

Ватикан

3 Их Британи

Эрхэм дээдсийг хамгаалдаг эртний хамгаалалтын албаны нэг бол Их Британийн хатан хааны харуулын алба юм. Хааны хамгаалалтын алба гурван зууны өмнө үүссэн бөгөөд төрийн тэргүүн тулаанд оролцох үед түүний аюулгүй байдлын талаар яригдаж эхэлсэн цагаас эхлэн бий болсон ажээ. Тиймээс эдгээр цэргүүдийг маш нарийн шалгуураар сонгон авч байв.  Өнөөдөр Их Британийн харуулын алба нь 2 морин болон 5 явган цэргийн салаанаас бүрддэг.  Явган цэргүүдийн дүрэмт хувцас нь товчны байрлалаар л ялгарахаас бусдаар бүгд ижил гэнэ.

Хатан хааны харуулын албыг ялгах гол онцлог нь тэд улаан дүрэмт хувцастайгаас гадна, өндөр баавгайн арьсан малгай өмсдөг байна. Энэхүү толгойн гоёл нь ихээхэн асуудал дагуулдаг бөгөөд уг малгайг зөвхөн хойд америкийн гризли баавгайн арьсаар хийдэг. Хэдийгээр амьтан хамгаалагчид энэхүү хачирхалтай хувцаслалтын төлөө баавгайн амь таслахыг эсэргүүцдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Эртний уламжлалт аргаар хийсэн малгайг үеэс үед дамжуулж өгдөг бөгөөд ойролцоогоор 100 жилийн эдэлгээ даадаг гэнэ.

Их Британи

4 Өмнөд Солонгос

Сөүлийн Кёнбоккун болон Токсугун ордонд хүндэт харуулууд байдаг бөгөөд тэд XVI зууны үеийн харуулын цэргүүдтэй ижил хувцас өмсдөг байна. Уг хувцасны бүх оёдол, загвар нь уламжлал ёсны дагуу байх бөгөөд элемэнт бүр өөрийн гэсэн түүхтэй.  2 өд бүхий толгойн гоёлыг Чонрип гэдэг байна. Чонрипыг шүрээр чимэглэж, харин малгайн дээр байгаа өдийг тогосны өдөөр сонгон хийдэг аж. Улаан өнгийн Чонрипыг өндөр тушаалтан өмсөх бол хар Чорнипийг энгийн харуул өмсдөг байна. Харин өд нь цэргийн эр зоригийн бэлгэдэл бөгөөд үүнээс гадна бөөгийн үйлд ашигладаг.

Урт хормойт Турумаги нь үнэндээ хуяг дуулгийг хормойгоороо далдлаж өгдөг.  Энэ нь бүх төрлийн сумнаас цэргийг хамгаалдаг гэж үздэг байна.  Харин одос үхрийн арьсан доторлогоотой даавуун гутал  нь цаг агаарын таагүй нөхцөлд дулаанаас гадна хөнгөн, эвтэйхэн гэнэ. 

Өмнөд Солонгос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()