"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх

Шведийн AББA хамтлагт байсан цор ганц гадаад гишүүн нь Анни-Фрид Лингстад юм. Үзэсгэлэнт бүсгүйн амьдрал зовлон шаналалаар дүүрэн байсан юм. Ингээд та бүхэнд түүний амьдралын түүхийг хүргэж байна. 

"ABBA-ийн хүрэн үст" - Үзэсгэлэнт дуучны уй гунигаар дүүрэн амьдралын түүх

Анни-Фрид Лингстад ​​(Anni-Frid Lyngstad) нь 1945 оны 11-р сарын 15-нд Норвегийн Нарвик хэмээх жижиг хотод төрсөн. Охины ээж нь 19 настай Сунни Лингстад ​​бол түүний эцэг нь Германд өөр гэр бүлтэй SS-ийн албан хаагч Альфред Хаасэ байжээ.

Тэрээр Нацист Германы SS-ийн удирдагч Хайнрих Химмлерийн санаачилсан, цэвэр цуст ари хүүхдүүдийг Европт олноор төрүүлэх "Lebensborn" хөтөлбөрийн үр дүнд төрсөн юм. Тус хөтөлбөрийн гол бодлого бол "ари" үндэстэн мөн гэж үзсэн охид бүсгүйчүүдийг нацист эрчүүдтэй хүчээр гэрлүүлэх, эсвэл хүүхдийг нь тээлгэх явдал байв.

Анни-Фридтэй адил хувь заяагаар төрсөн хүүхдүүдийг "Гитлерийн бэлэг" гэж нэрлэдэг байжээ.

Германы цэргүүд Норвегийг орхиж эхлэхэд Альфред өөрийн хайрт бүсгүйг жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан гэнэ. Зөвхөн 32 жилийн дараа 1977 онд "Браво" сэтгүүл Анни-Фридтэй ямар ч харилцаа холбоогүй байсан алдарт дуучны эцгийг олж өгчээ.

Аннигийн ээж болох Суннигийн нутаг нэгтнүүд түүний "Гитлерийн бэлэг"-ийг гадуурхах, тохуурхах явдал их гарч байсан тул тэрээр охиноо Швед рүү эмээ рүү нь явуулахаар шийджээ. Хэдэн сарын дараа Сунни бөөрний дутагдалд орж 21 насандаа хорвоог орхисон юм.

Анни-Фрид 13 настайгаасаа Шведийн алдартай дуунуудыг дуулж эхэлсэн байна. Хэдэн жилийн дараа тэрбээр Дьюк Элингтон, Гленн Миллер нарын хит дууны ковер хувилбаруудыг дахин бүтээж эхэлсэн бөгөөд 1963 онд өөрийн "Anni-Frid Four" хамтлагийг байгуулжээ.

Дараа нь 17 настайдаа хөгжимчин Рагнар Фредриксонтой гэрлэж, Ханс, Лиза-Лотта хэмээх хүү охинтой болов. Фрид 1967 онд охиноо төрүүлсний дараа нөхрөөсөө салсан байна.

1969 онд дуучин ирээдүйн нөхөр, AББA-ийн гишүүн болох Бенни Андерсонтой танилцжээ. 1971 онд Бьорн Ульвеус, Агнета Фельцког нар тэдэнтэй нэгдэж анхны хит дуунуудаа бүтээсэн ажээ. 

Түүний ярилцлагууддаа дурдаж байсны дагуу АББА хамтлагийн амжилт нь хайртай хосууд студид хамтдаа аз жаргалтайгаар бүтээл туурвидагтай холбон тайлбарлаж байсан юм. Тиймээс Агнитта, Бьорн нар 1978 онд, Анни-Фрид, Бенни нар 1981 онд салахад АББА тарсан байна. АББА-гийн хамгийн сүүлийн зургуудыг харахад хамтлагийн гишүүд бүгд уйтгартай, залхсан харагддаг байв.

1982 онд Анни-Фрид Шведээс явж Европ тивд очоод "Shine" хэмээх бие даасан цомгоо бичүүлжээ. 

1992 онд Анни-Фрид өөрийн найз, хунтайж Хенрих Руззо Ройс фон Плауентэй гэрлэж 7 жил ханилсан юм. Ингээд тэрээр гүнж Анни-Фрид Ройс фон Плауэн хэмээх эрхэм алдартай болжээ.

1998 онд тэрээр охин Лиза-Лоттагаа харамсалтай ослоор алдсан байна. Ингээд түүний зовлон дууссангүй, 1999 онд хунтайж хорт хавдраар нас баржээ.

Өдгөө гүнж Анни-Фрид Ройс фон Плауэн Альпийн нуруунд орших Зерматтын жижиг тосгонд амьдрах бөгөөд буяны ажилд оролцохын хажуугаар байгаль орчны хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ. 

Дуучин бүсгүй эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, спортоор хичээллэдэг учраас наснаасаа залуу харагддаг. Анни-Фрийд 10 жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа түүний хөгжмийн замнал түүний хувьд дууссан, одоо дуулах сонирхолгүй болсон гэж хэлсэн юм.

Анни-Фрийд, Агнета нарын сүүлийн зургуудын нэг

Анни-Фрийд болон түүний хоёр дахь нөхөр Бенни

1980-аад оны үед Анни-Фрид

1990-ээд оны зураг

Анни-Фрийд болон түүний охин Лиза-Лотта нар

Одоо дуучин бүсгүй ийнхүү харагдаж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()