1
Бритни Спирс (Britney Spears)
2016 онд Бритни Спирс бүтэлгүй хайр дурлалаасаа болон шаналж байсан. Гэвч тэрбээр өөрийнх нь хажууд олон жил хамт байсан хамгаалагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болсноор аз жаргал нь дэргэд нь байсныг ухаарсан юм.
Харамсалтай нь түүний нэрийг олон нийт мэддэггүй. Бритни хайртынхаа талаар барагтай бол олонд хуваалцдаггүй.
Эргэн тойрны хүмүүс нь Бритнийг үүрдийн хайраа олсон гэж итгэж байсан ч тэдний романс хэдхэн сар л үргэлжилсэн юм.
2
Мадонна (Madonna)
1992 онд дуучин Мадонна өөрийн бие хамгаалагч Жеймс Олбрайттай үерхсэн. Хосуудын харилцаа хоёр жил үргэлжилж, дараа нь тэд салжээ. Энэ бол дуучны карьерын хамгийн дуулиантай үе байсан гэж хэлэх нь зүйтэй, тэр үед "Эротика" цомог, "Секс" ном нь гарсан юм.
Мадонна амрагтаа дотуур хувцастай зургаа илгээдэг байжээ. Жеймс Мадоннагийн хайр сэтгэлийн тухай, хувийн видео бичлэг, тэр ч байтугай дуучны хувийн зүйлсийг агуулсан архивуудыг дуудлага худалдаанд оруулсан нь маш ичгүүртэй явдал болсон юм. Оддын хувийн эд зүйлийг зарж борлуулдаг компани бие хамгаалагчид 200,000 долларын орлого оруулсан байна.
Энэ үед Мадонна, Гай Риччи нар Малавигаас хүүхэд үрчилж авахаар хөөцөлдөж байсан учир ийм дуулиан үүссэнд ихээхэн бухимджээ.
3
Анастейша (Anastacia)
Америкийн дуучин Анастейша найз, бие хамгаалагч Вэйн Ньютонтойгоо гэрлэжээ. Үүнээс өмнөхөн бие хамгаалагч нь бүсгүйг аврахын тулд өөрийн амь насыг эрсдэлд оруулж байсан юм.
2003 онд дуучин хөхний хорт хавдартай болох нь тогтоогдсоны дараа Анастейша хайр сэтгэлийн асуудлын талаар бодох сөхөөгүй байсан бөгөөд түүний бүх анхаарал эмчилгээнд төвлөрч, эцэст нь амжилттай болжээ. Гэхдээ эмч нар одоо ч бүрэн нөхөн сэргээх баталгаа өгөөгүй хэвээр байгаа билээ. Энэ бүхэн дуучныг сэтгэлийн хямралд оруулсан байна.
Бүсгүйн амьдралын хүнд хэцүү үед тулааны урлагийн мэргэжилтэн Вэйн Ньютон гарч ирсэн юм. Эхэндээ хар арьстай, булчинлаг царайлаг эр зөвхөн дуучныг хэцүү фенүүд, сониуч папарацциудаас хамгаалж байсан ч дараа нь бүх зүйл дээр түүний түшиг тулгуур болж хувирсан байна. Тэд үерхэж, цаашлаад гэр бүл болсон ч гурван жилийн дараа салсан юм.
Анастейша гэр бүлийн амьдрал нь нуран унасны дараа ярилцлага өгөхдөө "Би одоо жаргалтай байхаа больсон" гэж хэлж байжээ.
4
Стефани гүнж (Princess Stephanie)
Монакогийн хаан ширээг залгамжлагч Грималдигийн гэр бүлийг үргэлж цуу яриа, шуугиан дагалддаг байв. Ингэхдээ Монакогийн хунтайж II Альбертын бага охин, Холливүүдийн од Грейс Келли нар бусдаас онцгой ялгарч байв. Гүнж Стефани өөрийн бие хамгаалагчтайгаа үерхээд зогсохгүй түүнтэй гэрлэжээ. Хурим 1995 онд болсон бөгөөд тухайн үед бүсгүй хоёр хүүхэд төрүүлж амжсан байсан юм.
Гэсэн хэдий ч охины аав, хунтайж Рейнер тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч хоёр жилийн дараа Стефани хунтайж Рейнерт ач охин Паулиныг төрүүлж өгөхөд хаан уярч, бие хамгаалагч эцэст нь ханхүү болжээ.
Тэдний гэр бүл 3 жилийн дараа бутарсан бөгөөд гүнж удалгүй өөр хамгаалагчтай гэрлэж Камила гэх охинтой болсон юм. Харин Стефани бага охиныхоо аавын талаар төдийлөн ярьдаггүй гэнэ.
5
Хайди Клум (Heidi Klum)
Алдартай хосууд болох Хайди Клум, Сил нар гэрлэж, долоон жилийн турш хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргажээ. Учир нь Германы загвар өмсөгч өөрийн бие хамгаалагч Мартин Кристентэй дотно харилцаатай болсон байж.
Мартин Кристен бүсгүйн найдвартай өмөг түшиг нь болж, өөртөө татсан гэдгийг тэд нуудаггүй. Мартин хайртынхаа хүүхдүүдтэй төрсөн эцгээс нь илүү цагийг өнгөрүүлдэг, гэр бүлсэг залуу байсан ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ажээ.