1
Эва Браун (Адольф Гитлерийн эхнэр)
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис удирдагчдын нэг болох Адольф Гитлер эхнэрийнхээ хувьд энхрий зөөлөн, эелдэг эр байсан гэнэ. Бүхий л үндэстний хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн хэрцгий удирдагч өөрийн дурлалт бүсгүйдээ хатуу ширүүн үг ч хэлж чаддаггүй байв.
Тэд анх гэрэл зургийн студид учирсан бөгөөд бүсгүйн гоо үзэсгэлэн Гитлерийг тэр даруй өөртөө татжээ. Гэхдээ Гитлер Эватай хайр сэтгэлийн холбоо үүсгэхээсээ өмнө бүсгүйг "жинхэнэ ари хүн" мөн эсэхийг шалгасан байна. Эва Браун улс төрийн томоохон нөлөө бүхий эрх мэдэлтний сэтгэлийг хүлээн авахаас татгалзаагүй юм.
Ева Браун
Гэвч Ева түүнд чин сэтгэлээсээ хайртай байсан учир дурлалт залуугийнх нь "урвалт" маш том цохилт болов. Үүнээс болж бүсгүй амиа хорлох оролдлого 2 удаа хийсэн ч эцэст нь амьд үлдэж чадсан юм.
Гитлер дурлалт бүсгүйнхээ үхлийн шалтгаан болох дөхсөнөө мэдээд түүнд илүү их санаа тавьж эхэлсэн хэдий ч тэдний харилцаа олноос нууц хэвээр байсан юм. Мэдээжийн хэрэг Эва хайртай залуутайгаа амьдралаа холбохыг хүсдэг байсан нь гаНэмж дурдахад Эва улс төрийн салбарыг огтхон ч сонирхдоггүй байсан ажээ.
Залуу бүсгүй Браун 1945 оны 4-р сард Гитлерийн эхнэр болсон хэдий ч тэдний гэрлэлт ердөө 36 цаг үргэлжилсэн юм. Дайн дуусгавар болоход өөрийн тал нь ялагдал хүлээснийг дуулаад хосууд хамтдаа амиа хорлосон байна.
2
Елена Чаушеску (Николае Чаушескугийн эхнэр)
Румын дарангуйлагчийн эхнэр болох хувь тавилантай бүсгүй жирийн тариачны гэр бүлд төрсөн юм. Эрдэм номын мөр хөөх нь түүнд тийм ч сонирхолтой биш байсан Елена сургуулиа дүүргэлгүй орхиж, ажиллах болжээ. Хэрэв тэр 1939 онд Николь Чаушескутай уулзаагүй бол түүний нэрийг хэзээ ч түүхийн номд оруулахгүй байсан болов уу. Тухайн үед залуу хулгайн хэргээр хоригдож байгаад шоронгоос дөнгөж гарч ирсэн байв. Гэхдээ бүсгүйн хувьд энэ асуудал биш байсан бөгөөд тэд уулзаж эхлээд удалгүй харилцаагаа албан ёсоор баталгаажуулахаар шийджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Николае улс төрийн карьераа эхлүүлж, Елена түүнийг бүх зүйл дээр дэмжсэнээр барахгүй, өөрөө ч мэдлэг боловсролтой болж эрдмийн зэрэг хамгаалсан байна.
3
Гэвч тус улсад эдийн засгийг аажмаар боогдуулсан хуулиуд гарч эхэлсэн нь Еленад хамааралгүй байв. Юу түүнд хамаатай вэ гэвэл 60 гаруй мянган хүнийг хоморголон устгасан хэрэгт Еленаг буруутгаж байлаа. Дарангуйлагчийн эхнэр нь Шинжлэх ухааны академийн тэргүүний албан тушаалыг чамлаж, удалгүй мужийн шадар сайдын албан тушаал хашиж эхэлсэн байна.
Николае, Елена нар тансаг хэрэглээнд дуртай, ордон мэт байшинд амьдардаг байв. Гэсэн хэдий ч улсын ард түмэн нь хэрхэн яаж амьдрах нь хосуудад хамаагүй байжээ. Түүгээр ч зогсохгүй тэд ард иргэдийг хэмнэж мэддэггүй хэмээн нийгмийн байгууллагуудаас хүмүүст өгдөг хүнсний бүтээгдэхүүний хэмжээ, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулахыг тушаажээ. Үүнээс болоод 1983 онд шинээр төрсөн олон арван нярай инкубаторт эндсэн юм.
1989 оны сүүлчээр коммунистуудын эсрэг жагсаалыг Чаушеску нухчин дарахад ард түмний тэвчээр барагдав. Сайд нар тэднийг дэмжихээс татгалзаж, дарангуйлагч ба түүний эхнэрийг цэргийн шүүхээр шүүжээ. 12-р сарын сүүлчээр Николае, Елена нарыг хамтал нь буудсан байна.
Николае, Елена Чаушеску нар
4
Ракеле Муссолини (Бенито Муссолинигийн эхнэр)
Бенито Муссолини улс төрд ч, хайр сэтгэлийн харилцаанд ч дарангуйлагч байсан боловч эмэгтэйчүүд түүнийг хамт нэг шөнийг өнгөрөөгөөч гэсэн захидлуудаараа булдаг байсан гэнэ. Гэвч тэрээр амьдралынхаа туршид гал голомтоо сахиулах хүнээр тэс өөр эмэгтэйг сонгожээ.
Ракель Гиди гэгч бүсгүй тариачны гэр бүлд төрсөн бөгөөд Муссолинитэй гэрлэхээсээ өмнө үйлчлэгчээр ажиллаж байжээ. Дарангуйлагчийн хувьд тэрээр хоёр дахь эхнэр нь болж, таван хүүхэд төрүүлсэн байна. Гэсэн хэдий ч бүсгүй улс төрийг сонирхдоггүй байсан тул үлгэр жишээ эзэгтэй, эх хүний үүргийг биелүүлэх нь түүнд илүү хялбар байв.
Үүний зэрэгцээ Бенито нууц амрагуудаа үргэлж сольдог байсан ч үргэлж гэр бүлдээ буцаж очдог байв. Гэхдээ залуу Клара Петаччитай уулзахад бүх зүйл өөрчлөгдөж, Муссолинигийн урт хугацааны амраг болж чаджээ. Ракель нөхрийнхөө төлөө тэмцэнэ гэдгээ мэдээд ихэд санаа зовж байсан байна.
1945 оны 4-р сард Муссолини эхнэр хүүхдүүдээ орхиод Петаччитай Швейцарь руу зугтсан юм. Гэвч хосууд Италийн партизануудад баригдаж шатахуун түгээх станцад дүүжлүүлсэн байна. Ракель мөн зугтах гэж оролдсон боловч түүнийг баривчилж америкчуудад хүлээлгэн өгчээ. Гэсэн хэдий ч дарангуйлагчийн эхнэр удалгүй суллагдаж, тэр ч байтугай ресторан нээж, Италийн Бүгд Найрамдах Улсад насан туршдаа амьдарсан юм.
5
Кармен Поло (Франциско Франкогийн эхнэр)
Испанийн фашист удирдагч, Адольф Гитлерийн найз Франко ирээдүйн эхнэртэйгээ эх орныхоо жолоог атгахаасаа өмнө танилцжээ. Кармены гэр бүл улс орны хамгийн нэр хүндтэй гэр бүлд тооцогддог байв. Тиймээс хамаатан садан нь бүсгүйг "харах" болсон 24 настай хошууч Франког хүйтнээр хүлээн авчээ.
Гэсэн хэдий ч энэхүү хандлага нь зөвхөн Францискогийн охины хүсэл эрмэлзлийг өдөөсөн юм. Гэр бүл, хамаатан садан нь үүнийг эсэргүүцэж байсан ч эцэст нь Поло ядуу цэргийн хүнтэй гэрлэхээр болсон байна.
Удалгүй Франкогийн улс төрийн карьер эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн эхнэр нөхрийн харилцаанд романтик байдал алга болж, тэдний холбоо зүгээр л албан ёсны зүйл болж хувирчээ. Гэсэн хэдий ч Кармен улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, нөхөртөө нөлөөлж болох хүмүүсийг дарж, нөхрийнхөө ажлын хуваарийг хүртэл гаргаж байв. Улмаар тэр хууль боловсруулах үйл явцад оролцохоор шийджээ.
Франко 1975 онд нас барж, Кармен амьдралынхаа сүүлчийн жилүүдэд байрнаасаа ховорхон гардаг, бараг хэнтэй ч холбоо барьдаггүй, улс төр сонирхдоггүй болжээ. Тэрээр нөхрөөсөө 12 жил илүү амьдарсан юм.
6
Екатерина Дангиаде (Жан Бедел Бокассагийн эхнэр)
Екатерина Дангиада дөнгөж 13 настай байсан бөгөөд түүнийг Төв Африкийн Бүгд найрамдах улсад буцаж ирсэн 40 настай офицер Жан Бедел Бокасса олж харжээ. Хөгшин эр аль хэдийн таван удаа гэрлэж бүтэлгүйтсэн байсан ч шинэ эхнэр олохоор шийджээ. Залуу Катрин (охины гэр бүл ингэж нэрлэдэг байсан) энэ дүрд тохирсон байв. Гэвч Дангиадегийн хамаатан садан нь хосуудын холбоог тэр даруйд нь зөвшөөрөөгүй бөгөөд гурван жилийн дараа бүсгүй Бокассагийн эхнэр болжээ.
1966 онд Жан Бедел Төв Африкийн бүгд найрамдах улсад төрийн эргэлт хийж, өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн тунхаглав. Кэтрин шинэ удирдагчийн 19 эхнэрийн “ахлагч” болов. Нөхөртэйгөө хамт нийгмийн хүлээн авалтуудад оролцож, улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжийг зөвхөн түүнд олгосон байв.
Жан Беделийн бараг 20 жилийн засаглалыг олон арван хэлмэгдүүлэлт, цаазаар авах, эрүүдэн шүүх, тэр байтугай хүний мах идсэн гэх баримтуудаар дурсаж байсан.
Түүгээр ч барахгүй 1977 онд Бокасса титэм залахаар шийдсэн бөгөөд Кэтринийг "Хатан хаан" хэмээн тунхаглав. Энэхүү ёслолын ажиллагаанд хэдэн зуун сая доллар зарцуулсан бөгөөд тухайн үед түүний иргэд маш ядуу амьдарч байв.
Гэсэн хэдий ч дарангуйлагчийн эхнэр ч мөн үнэнч байсангүй. Жан Бедел өөрийн гараар түүний нууц амрагуудын нэгийг хөнөөж, Кэтрин уснаас хуурай гарчээ. Зарим мэдээллээр тэр хожим нь шинэ "хайр" олсон нь Францын Ерөнхийлөгч Валери Жискар болж таарав. Удалгүй тус улсад Европын улс орны армийн хүчнүүд төрийн эргэлт хийж Бокасса зугтаж, харин Кэтрин Парисын ойролцоох харшид амьдрах болжээ.
Улмаар Жан Бедел улсдаа эргэн ирж, цаазаар авах ял сонссон боловч дараа нь өршөөлд хамрагдаж суллагдсан юм. Дарангуйлагч хожим 1996 онд нас барсан ба түүний дараа Дангиаде эх орондоо буцаж ирсэн байна.