Америкийг явганаар тойрч, тааралдсан бүх хүмүүсээс ганцхан асуулт асуусан эмэгтэй

60 настай америк эмэгтэй Паула Фрэнсис (Paula Francis) АНУ-ын бараг бүх мужуудаар явган аялал хийсэн бөгөөд тэрээр 11 мянган км замыг туулж, 14 гутал элээсэн байна.  Тэрээр замдаа таарсан хүмүүсээс нэг л асуултыг асуухын тулд ийнхүү алс холын аянд явган гарсан ажээ. Энэ ямар асуулт байсан бол? Хүмүүсийн хариулт таныг гайхшруулах вий.

Америкийг явганаар тойрч, тааралдсан бүх хүмүүсээс ганцхан асуулт асуусан эмэгтэй

Паула Фрэнсис "Gross National Happiness USA" (АНУ-ын үндэсний аз жаргал) ашгийн бус байгууллагын гишүүн бөгөөд "Happiness Walk" төслийн хүрээнд тэрээр замдаа таарсан хүн бүрээс “Таны хувьд амьдралын хамгийн чухал зүйл тань юу вэ” гэж асуух явдал байсан юм.

“Намайг асуулт асуухад хүмүүс хэсэг хугацаанд зог тусан бодолд автаж, зарим нь бүр уйлсан ч удаатай. Амьдралын нэн тэргүүнд тавин ёстой чухал асуудлын нэг учраас тэр  байх" гэж Паула ярилцлагадаа дурдсан байлаа.  

Дэлхий даяар материаллаг зүйлсэд анхаарал хандуулж байхад "Gross National Happiness USA" хүний сэтгэлийн үнэт зүйлийг чухалчилж байгаа юм. Тэдний гол зорилго нь иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын түвшинд анхаарал хандуулах явдал гэнэ.  Уг санаа Паула Фрэнсист маш их таалагдсан учир тэр "Gross National Happiness USA"-тай хамтран ажиллах болжээ. 

Ингээд тэрээр америкчуудын хувьд хамгийн чухал зүйлийг өөрөө асууж мэдэхийг хүссэн бөгөөд 2012 оноос “Happiness Walk” төслөө хэрэгжүүлж эхэлжээ. Түүний аялал Вермонт мужийн Стоу хотоос эхэлж өнгөрсөн жил Сиэтлд хүрч дууссан байна.

Аялалын үеэр тэр маш олон хүнээс “Таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ” гэж асууж, дараах хариултуудыг авчээ.

1. Нийгмийн харилцаа буюу найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүс. Паула энэ хариултыг хамгийн ихээр сонссон байна.

2. Оюун санааны амар амгалан, сэтгэл ханамж, эерэг бодол: Санаа чилээж, нойроо хугаслах зүйлгүй амгалан оршихуй нь хүнд ойр дотны хүмүүстэйгээ хамт байхтай дүйцэхүйц чухал зүйл байсан гэнэ.

3. Нийтэд хэрэгцээтэй байх: Олон хүмүүс бусдад тусалж, өөрийн хэрэгцээт байдлыг мэдрэх нь чухал гэж үзсэн байна.

4. Эрүүл мэнд: “Хэрвээ танд эрүүл бие байхгүй бол танд юу ч байхгүй гэсэн үг” хэмээн Паулад нэгэн эмэгтэй хэлжээ.

Паула өдөрт 40 км замыг 10 цагийн турш туулж байсан бөгөөд тэрээр майхан, аялалын хэрэгслээ үүрч явсан байна. Заримдаа нутгийн оршин суугчид түүнийг гэртээ зочлохыг урьж, хонуулдаг байсан гэнэ. 

“60 насандаа би 50 наснаасаа ч илүү залуу, эрч хүчээр дүүрэн байна. Би хэн бүхний хийх ёстой зүйлсийн нэг болох айдсаа даван туулж чадсан.  Бид бусад хүмүүс бидний талаар юу гэж бодох бол, юу гэж хэлэх бол гэж үргэлж санаа зовж айдаг. Энэ айдсыг даван туулж чадсанаар та жинхэнэ аз жаргалыг мэдэрч, өөртөө итгэх итгэлтэй болно” гэж Паула хэлжээ.

Эрч хүчтэй Паула ирээдүйд дахин явган аялалаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()