1
Шүхрээ дэлгэж хатаах
Ихэнхдээ хүмүүс шүхрээ дэлгээстэй чигээр хатаах нь зөв гэж боддог. Гэсэн ч энэ нь угтаа маш буруу ойлголт ажээ. Учир нь ийм аргаар хатаах нь шүхрийг хурдан эвдрэхэд хүргэхээс гадна бүдүүлэг үйлдэлд тооцогддог байна. Үүний оронд шүхрээ зурагт харуулснаар хатаах нь зүйтэй.
2
Нийтийн тээвэр дотор үүргэвчээ урдаа гаргадаггүй
Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ ихэнх хүмүүс үүргэвчиндээ анхаарал хандуулдаггүй. Энэ нь аюулгүй байдлын үүднээс төдийгүй бусад хүмүүст бэрхшээл учруулдаг. Үүний оронд цүнхээ тайлж урдаа барих нь зөв.
3
Халуун хоол руу үлээдэг
Хэдийгээр та маш их өлссөн байсан ч халуун хоолоо хурдан хөргөхийн тулд үлээх нь маш бүдүүлэг үйлдэл юм. Хооллох соёлын дагуу хоолоо хөрөхийг нь хүлээх хэрэгтэй.
4
Давс чимхэж авдаг
Хоолны ширээний ёс зүйн дүрмийн талаарх мэдлэгийг хувь хүнийг илтгэх соёлын нэг гэж үзсээр ирсэн. Хоолны үеэр боловсон хүн хэзээ ч гараараа давс авахгүй. Үүнийг хийхийн тулд ихэвчлэн тусгай халбага эсвэл хутга ашиглахад тохиромжтой.
5
Нимбэгийг аягандаа үлдээдэг
Цай уух уламжлал нь зарим зан үйл гэж нэрлэж болох хэд хэдэн дүрэмтэй. Цайлах ёсны дагуу нимбэгийн зүсмийг аяганаас гаргаж, тавагны ирмэг дээр тавьдаг учиртай ажээ.
6
Хамт сууж буй хүмүүст хоолыг нь авчрахыг хүлээлгүйгээр хооллож эхэлдэг
Хооллох дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаагийн нэг хэлбэр нь хэт яарах явдал юм. Хэдийгээр та маш их өлсөж байсан ч хүлээцтэй хандан, бусдыг хүндэтгэж, хамтдаа хооллож эхлэх хэрэгтэй.
7
Хоолоо нэмүүлэх
Магадгүй олон хүн гайхах байх, гэхдээ хооллох соёлд нэмэлт хоол асуух нь зохисгүйд тооцогддог. Үүний зэрэгцээ ёс зүй шинжээчид "нэмэлт" гэдэг үгийг хүртэл соёлтой нийгэмд зохисгүй гэж үздэг байна. Зөвхөн гэрийн эзэгтэйн санал болгосны дараа л хоолоо нэмүүлж болох юм.
8
Үл мэдэгдэх дугаараас ирсэн дуудлагад буруу хариулдаг
Хэрэв танихгүй хүнээс дуудлага хүлээн авсан бол тухайн хэрэглэгч хамгийн түрүүнд өөрийгөө танилцуулах шаардлагатай байдаг байна. Ингэснээр өөрийн болон бусдын цагийг хэмнэх юм. Танил бус дугаартай тэр хэрэглэгч ч мөн өөрийгөө хариуд нь танилцуулах ёстой ажээ.
9
Бид дараалалд зогсож байхдаа утсаар ярьдаг
Олон нийтийн газар байхдаа утсаар чанга ярих, хувийн амьдралынхаа нарийн ширийн зүйлийг бусдад дэлгэх нь ёс зүйгүй явдал юм. Түүнчлэн, утасны цаана буй хүн болон кассчинтай нэгэн зэрэг ярилцаж болохгүй.
10
Магтаалын хариуд шалтаг хэлэх
Бидний дунд хөндлөнгийн хүнийг магтдаг хүмүүс байдаг бол ийм үед зөв, зохистой хариу үйлдэл үзүүлж чаддаг хүн ховор юм. Тэд зүгээр л баярлалаа гэж хэлэхийн оронд шалтаг тоочиж, эсвэл бүх зүйлийг үгүйсгэж эхэлдэг. Чухамдаа энэ бол ёс суртахуунгүй байдлын шинж тэмдэг юм. Учир нь ийм нөхцөлд магтаал хэлсэн хүн эвгүй байдалд ордог ажээ.