1
Эгэл шонхор - Супер хурд
Энэхүү шувуу нь олз руугаа шунган дайрахдаа 322 км цагаас дээш хурдалж чаддаг байна. Ёстой юу ч гэхэв дээ!
2
Дуурайгч наймаалж (Thaumoctopus mimicus ) - Хувирал
Эрдэмтэд энэ төрөл зүйлийг дэлхийн хамгийн ухаалаг сээр нуруугүй амьтад гэж үздэг. Энэхүү наймаалж нь далайн организмын 15 гаруй бүлгийн гадаад төрх байдал, зан байдлыг дуурайж чаддаг гэнэ.
Үүнээс гадна судлаачид "Thaumoctopus mimicus" нь ойртож буй махчин амьтнаас хамааран юу болж хувирахаа яг таг тооцоолдог болохыг нээжээ.
3
Мөргөөлжин сам хорхой - Супер алсын хараа
Энэхүү сам хорхойн нүдэнд 16 төрлийн фоторецептор буюу нүдний торлог бүрхэвчийн эстэй (Хүнд хувьд зөвхөн 2 байдаг) бөгөөд энэ нь хэт улаан туяа, хэт ягаан туяаг ялгахаас гадна 360 хэм харах боломжийг олгодог.
4
Африкийн цөөвөр - Хоол боловсруулалт
Африкийн цөөвөр нь ясыг тас зажилж, боом зэрэг үхлийн аюултай өвчин, биологийн болон химийн хор агуулсан махыг ч хялбархан боловсруулж чаддаг байна.
5
Австрали тогос (Menura)- Дуу чимээг төгс дууриах чадвар
Тэд нохой хуцах, машины дохиолол, хөрөөний чимээ, нялх хүүхдийн уйлах дуу, винтовын буудлага зэргийг яг таг дууриаж чаддаг байна. Хүний дуу хоолойг ч дуурайж чаддаг боловч рекордер буюу дуу хураагуурт бичигдэж үлдсэн тохиолдол маш ховор байдаг гэнэ.
6
Элч шувуу - Супер тэвчээр
Манай гаригийн хамгийн том нисдэг шувуудын нэг болох альбатрос буюу элч шувуу нь бүтэн өдрийн турш буухгүйгээр нисэж чаддаг. Тиймээс альбатросууд өдөрт 1000 км замыг туулж чадна!
Шувуу ажиглагчид зарим альбатросыг амьдралынхаа туршид (10-30 жил) дэлхийг хэд хэдэн удаа тойрдог болохыг нотолжээ.
7
Иберийн янгир - Гайхалтай тэнцвэр
Ямаа гэж гайхалтай амьтад юм! Гаднах төрхөөрөө тэдэнд ямар ч онц содон зүйлгүй мэт харагддаг ч тэд тэнцвэр сайтай амьтад ажээ.
Тэдний дундаас Пиренейн янгир нь хөнгөн жинтэй, холын хараа сайн бөгөөд турууны онцлог бүтэц нь эгц шахуу ханан хадан дээр халтиралгүй явж, өндөр үсрэхэд тусалдаг байна.
8
Басилиск гүрвэл - Усан дээгүүр алхах чадвар
Энэхүү амьтныг англиар мөн Есүс Христ гүрвэл гэж нэрлэдэг нь дэмий хоосон зүйл биш ажээ. Энэ гүрвэл сарвуугаараа маш хурдан хөдөлдөг ба бага жинтэй тул усны гадаргуу дээр шууд 12 км/цаг хурдтай 400 метр хүртэл гүйж чаддаг гэнэ.
9
Далайн өргөст хэмх - Өөр төлөвд шилжих чадвар
Далайн өргөст хэмх хүссэн үедээ бараг л шингэн болж хувирах чадвартай байна. Тэрбээр аюул тохиолдсон тохиолдолд ийнхүү хачин хувирдаг ажээ.
10
Хавтгай өт - Супер нөхөн төлжилт
Хавтгай өт нь биеийнхээ 95%-ийг алдсан байсан ч бие махбодоо нөхөн сэргээж чаддаг байна.
11
Залгигч загас (Chiasmodon niger) - Супер өлсгөлөн
25 см-ийн урт сэрвээтэй энэ загас нь нэг удаагийн хооллолтоор өөрийн биеийн жингээс 10 дахин их хэмжээгээр идэж чаддаг. Ийм ч учраас тэр ер бусын сонин гэдэстэй юм.
12
Далайн мөгөөрс Turritopsis Nutricula - Үхэшгүй байдал
"Turritopsis Nutricula" нь нас биед хүрээд далайн ёроолд суурьшиж, нэг эстэн болж хувираад шинээр "төрдөг" байна. Үнэн хэрэгтээ энэ төрлийн амьтад нь амьдралынхаа "хүүхэд нас" -ны үе шатанд эргэн очиж, дахин хөгширч чаддаг гэсэн үг юм. Энэхүү процессийн давталтын тоо хязгааргүй ажээ.