1
Хамгийн эртний жор (5000 настай)
Шумерийн шар айрагны жор - НТӨ 3000 он. Үүний үр дүнд талхаар хийсэн маш хүчтэй шар айраг бий болдог ажээ.
2
Хамгийн эртний нарны шил (800 жилийн настай)
Үүнийг Канадын Баффин Лэндээс олсон байна. Чухамдаа эдгээр нь нарны шил биш харин цаснаас туссан нарны гэрлийн эрчмийг бууруулах зорилгоор бүтээсэн цасны нүдний шил юм.
3
Хамгийн эртний хүний биеийн баримал (40,000 жилийн настай)
Энэ нь 35-40 мянган настай бөгөөд хүний биеийг дүрсэлсэн хамгийн эртний уран баримал юм. Үүнийг Герман улсын нутаг дэвсгэрээс олжээ.
4
Хамгийн эртний гутал (5500 жилийн настай)
Энэхүү 5500 жилийн настай үхрийн шийрэн гутлыг Арменийн агуйгаас олсон байна. Гэвч зүүн гутал нь олдоогүй ажээ.
5
Хамгийн эртний оймс (1500 настай)
Египетийн ноосон оймсыг шаахайн дотор өмсөхөөр төлөвлөсөн бөгөөд НТ-ын 300-499 оны хооронд нэхэж байжээ. НТ-ын XIX зуунд энэхүү оймс нь олдож байсан байна.
6
Хамгийн эртний зэмсэг (40,000 жилийн настай)
Энэхүү лимбэ нь 40,000 жилийн настай. Тас шувууны ясаар хийгдсэн уг зэмсэг нь Германы өмнөд хэсгээс олджээ. Зарим судлаачид хөгжим нь бидний өвөг дээдэст неандертальчуудтай харьцуулахад стратегийн давуу тал олгосон байж болзошгүй гэж үздэг.
7
Хамгийн эртний өмд (3300 жилийн настай)
Дэлхийн хамгийн эртний өмд 3300 жилийн настай бөгөөд Баруун Хятадаас олдсон байна.
8
Хамгийн эртний 00 (2000 настай)
Туркийн эртний Эфес хотод ариун цэврийн өрөө байжээ. Суудлын доорх ширүүн урсгалт ус бүх бохирыг зэргэлдээх гол руу зөөвөрлөдөг байсан гэнэ.
9
Хамгийн эртний хөхний даруулга (500 настай)
Энэхүү хөхний даруулгыг 1390-1485 оны хооронд Австри улсад өмсдөг байжээ.
10
Хамгийн эртний протез буюу хиймэл хөл (3000 настай)
3000 жилийн настай энэхүү протезийг Египетэд хүмүүсийг дахин алхахад нь туслах зорилгоор ашиглаж байжээ. Судалгааны үр дүнд энэ нь зүгээр нэг гоёл чимэглэл биш, бүрэн ажиллагаатай хиймэл хөл болохыг баталсан байна.
11
Хамгийн эртний түрийвч (4500 жилийн настай)
Нохойн шүднүүдээр дүүрэн энэхүү олдвор нь Германаас олдсон 4500 жилийн настай түрийвчний үлдэгдэл юм. Шүд нь түрийвчний гадаргуун нэг хэсэг байсан гэж археологичид үзсэн ажээ.
12
Хамгийн эртний бэлгэвч (370 настай)
Энэхүү хонины гэдсээр хийсэн бэлгэвчийг 1640 онд Шведэд ашиглаж байжээ. Үүнээс гадна уг бэлгэвчийг дахин ашиглах боломжтой бөгөөд бэлгийн замын өвчин тусахгүйн тулд бүлээн сүүгээр угаах ёстой гэж зааварт (Латинаар) нь бичсэн байдаг ажээ.
13
Хамгийн эртний бохь (5000 настай)
Финляндын энэ бохийг дор хаяж 5000 жилийн өмнө зажилж байсан. Энэ нь хусны холтосоос бүтсэн бөгөөд амны хөндийн үрэвслийг анагаахад, мөн цавуу болгон ашиглагддаг байжээ.
14
Хамгийн эртний дууны ноот (3400 жилийн настай)
Xамгийн эртний "аялгууг" одоо Сирийн хойд хэсэг болох Угаритаас олжээ. Ноотыг уянгын дуунд зориулж бичсэн болох нь тогтоогдсон байна.
15
Хамгийн эртний зоос (2700 жилийн настай)
Хамгийн эртний зоосыг одоо Турк улсад байдаг эртний Грекийн Ефес хотоос олжээ.
16
Хамгийн эртний глобус (510 жилийн настай)
Энэ бөмбөрцөгийг Италид тэмээн хяруулын өндөгний гадаргуу дээр сийлжээ. Одоогийн эзэн нь үүнийг 2012 онд Лондон дахь үзэсгэлэн дээрээс худалдан авсан байна.