Ураг бүрэлдэж, бойжих бүх үйл явцыг хамгийн тодоор харуулсан гэрэл зургууд

Гэрэл зурагчин Леннарт Нильсон хүүхэд байхаасаа л микроскоп, камер ашиглан хүний ​​биеийн гоо үзэсгэлэнг эсийн түвшинд харуулахыг хүсдэг байжээ. Тэрээр анх үр хөврөлийн зургийг 1957 онд авч эхэлсэн ч тэдгээр нь олон нийтэд үзүүлэхэд тохиромжгүй, чанар муутай байсан гэнэ. Давсагны дотор талыг судалдаг эмнэлгийн хэрэгсэл болох цистоскоп нь түүнд хамгийн зөв, тод зураг авахад тусалсан байна. Нильсон бичил камер, микро гэрлийг нэгтгэж, хэвлий доторх ургийн амьдралыг харуулсан олон зураг авчээ. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхоцгооё!

Ураг бүрэлдэж, бойжих бүх үйл явцыг хамгийн тодоор харуулсан гэрэл зургууд

Леннарт Нильсон 1922 оны 8-р сарын 24-нд Шведийн Стангнас хотод гэрэл зураг сонирхогч гэр бүлд төржээ. Тэрээр бага байхаасаа л микроскопоор харж болох бичил ертөнцийг илүү их сонирхдог байв.

Үрийн шингэн

Нилсон гэрэл зургийн карьераа 1940-өөд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд Шведийн янз бүрийн хэвлэлүүдэд чөлөөт зохиолчоор ажиллаж байжээ. Энэ цагаас тэрээр "Лапланд дахь эх баригч", "Свалбардад цагаан баавгай агнасан нь" зэрэг бүтээлүүдээрээ олны анхаарлыг татсан юм. Леннарт микрофотографийн туршилтаа 1950-иад онд эхлүүлж, янз бүрийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах болжээ. 

Өндгөн эс

Тэрбээр анх 1957 онд хүний ​​ургийн зургийг авсан байна. Бичил камер, микро гэрлийг нэгтгэж, цистоскопын хоолой дээр бэхэлснээр (давсгийг дотор талаас нь харуулахад энэ төхөөрөмжийг ашигласан). хүний ​​үр хөврөл үүсэх, түүний хөгжлийн үйл явцыг дүрсэнд буулгах боломжтой болж байсан гэнэ.

Сперм

200 сая эр бэлгийн эсээс нэг нь өндөгний хальсыг нэвтэлж, дотогш ордог...

Эр бэлгийн эс

Түүнийг анх ургийн зургийг авахад 15 долоо хоногтой байсан бөгөөд эрхий хуруугаа хөхөж байсан ажээ. Харин сэтгүүлийн редакторууд түүний зургаас ургийн нүүрийг арилгахыг хүссэн байна.  

Нильсон 1965 онд LIFE сэтгүүлд хүний ​​үр хөврөлийн 16 хуудас гэрэл зураг хэвлүүлснээр олон улсад нэр хүндтэй болжээ. Улмаар эдгээр гэрэл зургууд Стерн, Парис Матч, Сандэй Таймс болон бусад сэтгүүлд даруй хэвлэгдэн гарч байжээ.

Тэр жил нь Нилсоны гэрэл зургийн ном болох "A Child is Born" гарсан бөгөөд эхний хэдхэн өдөрт 8 сая хувь зарагдаж дуусжээ. Энэ номыг тэр  хэд хэдэн удаа хэвлэсэн бөгөөд гэрэл зургийн номын түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай номын нэг хэвээр байна.

Ураг

Цаашлаад Нильсон ажлаа үргэлжлүүлэн хийж, зөвхөн гэрэл зургаар хязгаарлагдахгүй кино хүртэл хийжээ.

1960, 1970-аад оны эхээр Нильсон LIFE-тэй хамтран ажиллаж, эхийн​​умайн доторхи хөгжлийн янз бүрийн үе шатууд болон хүн, амьтны организмын доторх бусад физиологийн процессын фотомикрографыг авчээ.

Харийн соёл иргэншилд илгээсэн мессеж, бусад баримт бичгийн хамт Voyager I, Voyager II сансрын хөлөгүүдийг Нильсоны гэрэл зургуудаар дүүргэсэн байна. Тэрбээр шинжлэх ухаан, гэрэл зургийн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна.

8 дахь долоо хоног.

10 долоо хоног. Зовхи нь хагас нээлттэй. Хэдхэн хоногийн дотор бүрэлддэг ажээ.       

16 долоо хоногийн дараа. Араг яс нь ихэвчлэн нимгэн арьсны цаанаас харагдах судасны сүлжээнээс бүрэлдэж эхэлдэг гэнэ.

16 долоо хоног. Сониуч ураг орчин тойрноо судлахын тулд гараа хөдөлгөж эхэлжээ.

18 долоо хоног. Ойролцоогоор 14 см. Үр хөврөл одоо гадаад ертөнцийн дуу чимээг мэдэрч чаддаг болсон.

Үр тогтсоноос хойш 20 долоо хоногийн дараа.

26 долоо хоногийн дараа.

Гэрэл зурагчин Леннарт Нильсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()