1
Хөлийн хурууны хээ
Хэдийгээр XX зуунд хөлийнхөө ул мөрийг энд тэнд үлдээх бараг боломжгүй болсон ч хүн бүрийн хөлийн хурууны хээ өвөрмөц, давтагдашгүй байдаг. Хүн ихэнхдээ хөлдөө гуталтай явдаг учир хурууны хээнд өөрчлөлт ордоггүй байна. Олон эрдэмтэд үүнийг биометрийн өгөгдөл цуглуулах хамгийн сайн арга гэж үздэг ажээ.
2
Үнэр
Үнэндээ таны биеийн үнэрт олон хүчин зүйл (сүрчиг, саван, үнэр дарагч, хөлс) нөлөөлдөг боловч таны биеэс ялгарах үнэр бусдаас өвөрмөц байдаг. Танд байгалиас заяасан үнэрийг хайртай хүнд тань хамгийн сайн ялгаж чаддаг гэнэ.
3
Хоолой
Технологи хөгжсөний үр дүнд сургуулийн чанга яригчаар үймээн тарьж, хичээл үймүүлсэн дэггүй этгээдийг хоолойгоор нь таньж тэр дор нь барьдаг болжээ. Таны дуу хоолой дэлхийн бүх хүнтэй адилгүй юм. Хоолой сөөх, чанга дуу болон бусад элементүүд, аялгуу, хэл яриа бүхэн хоолойд өвөрмөц шинж болж өгдөг байна.
4
Алхаа
Үнэн хэрэгтээ тусгай бэлтгэгдсэн хүн янз бүрийн алхах хэв маягийг ялгаж чаддаг. Алхаа таних нь тухайн хүнийг илрүүлэх гол аргуудын нэг юм. Үүний тулд зарим улс, орнууд "Акселерометр" хэмээх төхөөрөмж ашиглах бөгөөд томоохон барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах зүгээс бараг бүх терминал дээр суурилуулсан байдаг. Харин одоо бүр ухаалаг гар утас, алхам тоолох бүх төрлийн програмын эрин үе эхэлж байна. Иймд та холбогдох мэдээллийн санд аль хэдийн орсон байх магадлалтай юм.
5
Хэл
Энэ эрхтэн нь хурууны хээ шиг өөрийн гэсэн бүтэцтэй бөгөөд хээ нь бусадтай адилгүй байдаг. Хэлээрээ ямар ч хамаагүй зүйлд хүрэхэд шүлс буюу таны биологийн болон генетикийн материалын багахан хэсэг нь тухайн объект дээр үлдэх болно.
6
Шүд
Шүд нь хүнийг танихад бараг гол хүчин зүйл болдог, ялангуяа нас барсан хүний цогцост ямар нэгэн хэв гажиг үүссэн бол. Жишээлбэл, Гитлерийн цогцос юу ч үгүй шатсан байсан ч түүнийг шүдээр нь мөн эсэхийг нь тогтоосон байна.
Гэхдээ энэ өвөрмөц шинж чанар нь зөвхөн байгалиас заяасан чигээрээ байхдаа л хүчинтэй юм.
7
Нүдний солонгон бүрхүүл
Хүн бүрийн нүдний солонгон бүрхүүл өөр хоорондоо ялгаатай байдаг байна. Нүд нь хос эрхтэн боловч бүрхүүлүүд нь өөр өөрөөр хөгждөг ажээ.
8
Таны бичсэн сэтгэгдэл
Хэрэв та ямарваа зүйлийг хөнгөн, эерэгээр хүлээж авч чаддаг бол таны аливааг харах өнцөг бусад хүмүүсийнхээс өргөн цар хүрээтэй байна гэсэн үг юм. Хэн бүрийн цахим орчны хэрэглээ өсч байгаа энэ үед хүнийг бичсэн сэтгэгдлээр нь тодорхойлох боломжтой билээ.