Дур булаам Дуа Липагийн амжилтын түүх, халуухан зургууд

Их Британийн залуу, амбицтай дуучны сэтгэл татам зургуудын цуглуулга, түүний амжилтын түүхийг та бүхэнд хүргэж байна.

Дур булаам Дуа Липагийн амжилтын түүх, халуухан зургууд

Лондонд төрсөн Дуа Липа бол 25 настай дуучин, ая зохиогч, загвар өмсөгч юм. Тэрбээр хөгжмийн салбарт тийм ч удаан ажиллаагүй байгаа боловч богино хугацаанд авъяас чадвараа баталж, алдар нэрийг олж авч чадсан.

Дуучин бүсгүй 2015 онд анхны сингл болох "New Love"-ийг гаргасны дараахан Warner Music Group-тэй гэрээ байгуулснаар маш хурдан алдар хүндтэй болсон. Түүний хоёр дахь сингл болох "Be the One" нь 2015 онд анхны цомгийнх нь нэг хэсэг болгон гаргасан бөгөөд арав гаруй орны шилдэг 10 чартад багтжээ.

Дуа Липа бол Албани гаралтай Дукаджин Липа, түүний эхнэр Анеса Липа нарын охин юм. Охин 1995 оны 8-р сарын 22-нд төрсөн бөгөөд түүний нэрийг "Би хайртай", "Би хүсч байна" эсвэл "надад хэрэгтэй" гэж орчуулж болдог ажээ.

90-ээд оны эхээр түүний эцэг эх тэр үед дайны хөлд нэрдэгдсэн Косовогоос дүрвэж Их Британи руу цагаачилсан байна.

Липагийн хөгжмийн салбар дахь карьер нь түүнийг төрөхөөс нь өмнө түүнд аль хэдийн тодорхойлогдсон байж магадгүй юм. Тэр дуулах авьяасаа "Ода" нэртэй хамтлагт тоглодог байсан ааваасаа өвлөж авчээ.

Липа Лондонд ирээд "Sylvia Young"-ийн театрын сургуульд цагийн ангид сурч байсан байна.  Гэвч гэр бүл нь 2008 онд Косово руу буцан нүүжээ.

14 насандаа охин YouTube суваг дээрээ дуртай дуунуудынхаа коверыг нийтэлж эхлэв. Үүнээс жилийн дараа 15 настай Липа Лондон хотод буцан ирж, дуучны гараагаа эхэлжээ.

Өсвөр насны охин байхдаа Липа загвар өмсөгчдийн агентлагт орохыг хүссэн ч намхан нуруутай байсан тул тэнцээгүй аж. Нэгэн ярилцлагад тэрээр энэ явдал түүний сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаар ярьсан юм.

Хэдийгээр Дуа Липа загварын тайзан дээр хэзээ ч гарч байгаагүй ч 2019 онд тэрээр "Yves Saint Laurent"-ийн нүүр царай болсон юм.

Гэхдээ Липагийн дуулах карьер илүү амжилттай байлаа. Түүний нэр хүнд 2015-2018 оны хооронд хурдацтай өссөн юм. 20 настайдаа дэлхийн гурав дахь том дуу бичлэгийн компани Warner Music Group-тэй гэрээ байгуулж, анхны цомгийнхоо ажилд орж байжээ.

Мөн 2016 оноос хойш Дуа Липа тайзны ур чадвараа дээшлүүлж, Бруно Марс, Колдплэй зэрэг уран бүтээлчдийн тоглолтонд нээлтийн бүжигчний үүрэг гүйцэтгэж, концертын ажилд идэвхтэй оролцжээ.

Түүнчлэн Дуа Липагийн олон үзэгчдэд таалагдсан тод, загварлаг клипүүдийг дурдах хэрэгтэй. 2018 он гэхэд тэрээр "New Rules" хэмээх хит дуугаараа "YouTube" дээр нэг тэрбум үзэгчтэй болгосон анхны эмэгтэй дуучин болжээ.

"Billboard" чартад Липагийн долоон дуу нь хамгийн шилдэг хит дуу болж байв. 

Түүний АНУ-ын чартад хамгийн эхэнд бичигдсэн анхны дуу бол "Blow Your Mind (Mwah)" байв.

2018 онд Дуа Липа Британийн шилдэг бие даасан эмэгтэй уран бүтээлч, Британийн оны шилдэгийн хоёр шагналын эзэн болжээ.

2019 оны 2-р сард дуучин нь "Electricity" синглээрээ нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг бүжгийн бичлэг" гэсэн хоёр шагнал хүртсэн байна.

Хоёр дахь студийн цомог болох "Future Nostalgia" нь 2020 оны 3-р сард гарсан бөгөөд Их Британи, АНУ-ын хөгжмийн чартуудад тэргүүлжээ.

Эцэст нь дуучны олон нийтийн сүлжээнд үзүүлсэн нөлөөг дурдах нь зүйтэй болов уу. Таван жилийн дотор Липа инстаграмын 53.9 сая дагагч, SoundCloud-ийн 183.000 гаруй захиалагч, 5.3 сая Twitter-ийн дагагчтай болжээ. Нэмж дурдахад Dua Lipa 14.3 сая YouTube-ийн дагагчтай байна.

2019 оны 7-р сараас эхлэн Дуа Липа загвар өмсөгч, хөгжимчин Анвар Хадидтай үерхэж эхэлсэн. 2020 оны зун хосууд анхны ойгоо тэмдэглэсэн юм. 8-р сард Анвар найз охиныхоо "Levitating" хэмээх шинэ видеонд тоглосон байна.

Эх сурвалж: playboy

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()