Ким Жон Ун дүүгээ "алга болгож", хуучин амрагаа оронд нь тавьсан уу?

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон сүүлийн жилүүдэд улс төрийн хэрэгт идэвхтэй хүчин зүтгэх болоод байгаа. Хэсэг хугацаанд Ким Жон Ун олны нүднээс алга болоход түүнийг үхлийн аюултай өвчин туссан, тэр ч байтугай нас барсан, байр суурийг нь Ким Ё Жон залгамжилна гэхчлэн дэлхий даяар элдэв цуу яриа тархах болсон билээ. Харин түүнийг эргэн ирэхэд эсрэгээрээ Ким Ё Жон улс төрийн хүрээнд үзэгдэхээ байв. Тэгвэл энэ бүсгүйн үүргийг удирдагчийн хуучин амраг орлох болжээ.

Ким Жон Ун дүүгээ "алга болгож", хуучин амрагаа оронд нь тавьсан уу?

"Моранбонг" хамтлагийн дуучин, 43 настай Хён Сун Вол 10 жилийн өмнө Швейцарьт сурч ирээд дарангуйлагчтай үерхэж байсан гэнэ. Гэвч Кимийн аав түүний сонголтыг зөвшөөрөөгүйгээс болж хосууд салсан байна. Харин өдгөө тэрээр эргэн ирсэн бөгөөд дарангуйлагчийн 32 настай дүү Ким Ё Жоны үүргийг "булаасан" бололтой.

10-р сарын 10-нд Солонгосын ардын армийн парадын үеэр дуучин Хён Сун Вол хүндэт хүмүүсийг суудал дээр нь дагуулан очиж, Ким Жон Уны бэлэглэсэн цэцэгсийг барьжээ. Энэ үүргийг урьд нь удирдагчийн дүү хүлээж байсан бол одоо дуучин бүсгүйд шилжсэн бололтой.

Хён Сун Волын дуулдаг хөгжмийн хамтлагийг удирдагч Ким өөрөө байгуулж өгсөн байна. Моранбонг хамтлагийн урын санд "Морь шиг сайхан бүсгүй", "Би Пёньянд хайртай"  зэрэг хит дуунууд байдаг ажээ.

Кимийн хуучин амраг нь БНАСАУ-ын  Хөдөлмөрчний намын төв хорооны гишүүн гэнэ. Тэрээр Ким Ё Жоныг улс төрийн тавцангаас холдох үеэс эхлэн олны өмнө тогтмол гарч  ирэх болсон юм. 

Ё Жон өмнө нь 2018 оны өвлийн олимп зэрэг томоохон олон улсын арга хэмжээнүүдэд улсаа төлөөлж байсан бөгөөд дэлхий нийтээр түүнийг умард Солонгосын шинэ цагийн удирдагч болох тухай ярьцгааж байлаа. 

Ким Жон Ун гурван хүүхэдтэй бөгөөд тэдний хамгийн бага нь 10 настай. Түүний эхнэр 31 настай Ли Сол Жу саяхан дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн гэж ч ярьдаг. Хэрэв Кимд ямар нэгэн муу зүйл тохиолдвол хүүхдүүдийн хэн нь ч эцгээ орлож чадахгүй хэт балчир байгаа юм. 

2013 онд цаазаар авахуулсан тухай цуурхалд өртөөд байсан Хён Сун Вол ийнхүү дахин олны өмнө гарч ирэв. Түүнийг нууц видео бичлэгээ тараасныхаа төлөө буудуулсан гэх яриа тархаад байсан ч дараа жил нь тэрээр эсэн мэнд, эрүүл саруулаар барахгүй хөдөлмөрчдийн үндэсний чуулганд гал цогтой илтгэл тавьжээ. 

Хён Сун Вол өдгөө улс төрийн дээд албан тушаалтантай гэр бүл зохиосон бөгөөд хосууд нэг хүүхэдтэй гэнэ. Гэсэн ч олны дунд Хён Сун Вол, Ким Жон Ун нарыг нууцаар уулздаг байж болзошгүй гэж сэрдэж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()