Өнөөгийн бидний амьдралд гүнзгий нөлөөлсөн хүмүүс

Орчин үеийг цахим сүлжээ, компьютер, гар утас зэрэг техник тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон билээ. Тэгвэл бидний өдөр тутмын ажил амьдралыг хөнгөвчлөхийн тулд инженерүүд өөрсдийн ухаан бодлыг уралдуулсан болох нь тодорхой. Ингээд компьютер технологийн ертөнцөд өөрчлөлтийг оруулсан эрхмүүдтэй танилцацгаая.

Өнөөгийн бидний амьдралд гүнзгий нөлөөлсөн хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Макс Ньюмен (1897–1984) болон түүний туслахууд германы цэргийн нууц радиограмыг тайлах  «Колосс» (Colossus) гэх компьютерийг бүтээсэн байна.

2. Дэлхийн анхны микропроцессор  “Intel 4004” санаачлагчдын нэг болох Стенли Мазор.

3. Зөөврийн компьютерийг олноор үйлдвэрлэхэд америкийн инженер Ли Фельзенштейн ихээр нөлөөлсөн бөгөөд түүний олон санаануудыг орчин үеийн  компьютерт ашиглах болсон.


 

4. Пол Бэран бол хамгийн анх сүлжээний багцын утга учрыг олж чадсан анхны сүлжээний үүсгэн байгуулагч юм.

Пакет шилжүүлэлт бол мэдээллийг яг ижил хэмжээтэй жижиг хэсгүүдэд хувааж хадгалах тусгай дамжуулах шилжүүлгийн арга юм. 

5. Дональд Дэвис ч мөн сүлжээний багцын хөгжүүлэлт дээр ажилласан бөгөөд английн “packet” гэх үгийг хамгийн анх ашиглажээ.

6. Леонард Клейнрок, веб бүтэцтэй сүлжээнд доголдол үүсэх үед шийдвэрлэх математикийн аргачлалыг боловсруулсан юм.
 

7. Тим Бернерс-Ли нь Дэлхийн веб сүлжээний төслийг анх гаргасан бөгөөд 2 жилийн туршилт HTTP протокол, HTML хэл болон URI-г боловсруулсан байна.

8. Жозеф Карл Робнетт Ликлайдер нь Интернетийн бас нэгэн хувилбар болох ARPANET сүлжээг гаргасан аж.

9. Америкийн эрдэмтэн Винтон "Винт" Грей Серф нь TCP/IP үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, компьютерийн шинжлэх ухааны салбарын  “интернэтийн эцэг” юм.

 

10. Роберт Эллиот Кан бол TCP-ийн үүсгэн байгуулагч. Үүнээс гадна тэр Винтон Серфийн хамтаар IP-г зохион бүтээжээ.  

11. Питер Дойч нь үйлдлийн системийн үндсэн цөмийг бичиж, Ghostscript-ын үүсгэн байгуулж, PostScript и Portable Document Format, Java технологийн программ хангамжийг бичсэн аж.  

12. Марти Спергель нь M&R Enterprises-ын үүсгэн байгуулагч бөгөөд зурагтыг компьютертэй холбох модулийг бүтээсэн юм. Тэрээр өөрийн бүтээлийг Стив Жобс болон Apple Inc-т санал болгож байжээ.

13. Роберт В Флойд бол компьютер судлаач бөгөөд алгоритм хөгжүүлэх тухай мэдээллийн эх сурвалжийн онолыг боловсруулсан.

14. Филип Р. «Фил» Циммерманн бол Pretty Good Privacy (PGP) программын үүсгэн байгуулагч юм. Уг программыг дэлхий даяар цахим шууданг тайлж уншихад ашигладаг байна.

15. Жон Постел бол орчин үед тулгарах магадлалтай интернэтийн олон асуудлыг шийдвэрлэж  өгсөн.  Түүний сүлжээний стандартын ажил нь орчин үеийн интернетийн функц юм.

16. 1990 оны үед өөрийн санааг дэвшүүлсэн бусад цахим сүлжээ хөгжүүлэгчид.

17. Amazon-ы үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Жефф Безос, 1998 он.

18. Жавед Карим -  "YouTube"-ийн үүсгэн байгуулагчдын нэг, америкийн бизнес эрхлэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()