Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ

Хатагтай Де Флориан 91 настай байхдаа нас барсан юм. Хожим түүний бичиг баримтыг шалгаж байхдаа хамаатнууд нь бүгд гайхширсан байна. Учир нь Парист огт очиж байгаагүй Флориан Францын нийслэлд байрлах нэгэн байрны түрээсийг тогтмол төлж байсан гэнэ.  Эмэгтэй амьд ахуй цагтаа энэ байрныхаа талаар ганц ч үг дурдаагүй байсан гэнэ шүү.

Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ

Флориан 1939 онд 23 настай байхдаа буюу Францыг нацистууд эзлэх үед Парисаас зугтсан байжээ. Ингээд бүсгүй гэрээ түгжээд Европын өмнөд зүг рүү нүүсэн бөгөөд үүнээс хойш Парис руу үнэхээр ганц ч удаа очоогүй байна.

Эмэгтэйн өв залгамжлагчид нь 70 жилийн турш түгжээтэй байсан эмээгийнхээ байранд буй бүх хөрөнгийн жагсаалтыг гаргах ажлыг мэргэжилтнүүдэд даалгасан аж. Мэргэжилтнүүд түүний байранд ороод бүгд цочирдсон байна. 

Энд цаг хугацаа зогссон мэт уур амьсгал төрүүлсэн ажээ. Байшин дотор байх бүх зүйл тоос шороо болон аалзны шүлсэнд дарагдсан байсан бөгөөд 1890 оны хэв маягтай байсан гэнэ. Эртний зуух, гал тогооны өрөөний чулуун тосгуур, тансаг гоо сайхны ширээ, Микки Маус тоглоом, Порки гахай гэх мэт.  Харин зурагнуудыг  хананаас буулгаж, авч явах гэж байсан бололтой хана түшүүлж тавьсан байжээ.

Зурагнуудын нэг нь мэргэжилтэн Оливье Шопенагийн анхаарлыг ихэд татсан байна. Энэ бол тансаг ягаан өнгийн үдшийн даашинзтай бүсгүйн хөрөг зураг байсан юм. Уг зураг нь италийн алдарт зураач Жованни Болдинигийн бүтээл байсан бол зурган дээрх бүсгүй гэрээ орхиж явсан Марта де Флориан өөрөө байсан гэнэ.

Марта де Флориан бол алдартай жүжигчин байсан бөгөөд түүний шүтэн бишрэгчдийн дунд Францын ерөнхий сайд хүртэл багтаж байжээ. Жованни Болдини ч гэсэн Мартагийн шүтэн бишрэгч байсан гэнэ.

Хэдийгээр энэхүү зураг олон нийтэд алдартай байсан ч Болдинигийн нэг ч намтар дээр энэ талаар өгүүлэгдээгүй аж. Гэвч зураачийн гарын үсэг, бүсгүйд бичсэн хайрын захидал зэрэг нь энэ бүхний баталгаа болж байсан гэнэ.

Марта де Флорианы зургийг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд эхлэх үнэ нь 300 мянган евро байжээ. Зургийг 2,4 сая еврогоор зарсан байна. Энэ нь зураачийн хамгийн үнэтэй зураг болсон аж.

Гэхдээ одоог хүртэл уг байшинг хаалттай чигээр нь хадгалж байгаа бөгөөд Тринитигийн сүмийн ойролцоо байх байшинг 10 сая еврогоор үнэлж байгаа юм.

Бас нэгэн гайхалтай түүх нь Мартагийн ач зээ нар эмээгийнх нь байранд эрдэнэсийн сан нуусан байгаа гэдэгт итгэлтэй байсан явдал аж.  Учир нь тэрээр төрөл бүрийн дуудлага худалдаанд оролцож, эртний үнэт эдлэл сонирхогчидтой харилцдаг байсан гэнэ. Тиймээс эдгээр үнэт эдлэлүүд хаа нэгтээ байх л ёстой. Гэхдээ яг хаана нуусан болохыг нь тэд мэдэхгүй байсан учир мэргэжилтнүүдийг хөлслөж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()