1
Крисси Тейген (Chrissy Teigen)
Супермодель Крисси жирэмслэлт болон хүүхдийн тал дээр үргэлж илэн далангүй байдаг. Тэрээр эхний 2 хүүхэд болох Луна болон Майлс хоёроо өөрийнхөө хөлдөөсөн өндгөн эсийг ашиглаж төрүүлсэн болохоо ч ярьж байсан юм. Харин 3 дахь удаагаа Крисси байгалийн жамаар жирэмсэлсэн ч харамсалтайгаар хүүхдээ алдсан билээ.
“Эртнээс эхлэн өндгөн эсээ хөлдөөж байгаагүйдээ харамсаж байна. Миний өндгөн эсний тоо миний хүсэж байсан хүүхдийн тооноос цөөхөн үлдсэн.” хэмээн Крисси “People” сэтгүүлийн ярилцлагын үеэр хэлсэн байна.
2
Алла Пугачева
Максим Галкин болон Алла Пугачева нар "тээгч эх"-ийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон гэдгээ нуудаггүй. Харин Алла Пугачева 2000-аад оны үед буюу Гарри болон Лиза нарыг төрөхөөс 11 жилийн өмнө өөрийн өндгөн эсийг хөлдөөсөн байна.
Максим, Алла хоёр тээгч эхийг өмнө нь нэг нэгнийгээ танидаггүй байсан бөгөөд тээгч эх захиалагчаа ч мэддэггүй байсан гэнэ.
3
Ребел Уилсон (Rebel Wilson)
40 настай жүжигчин бүсгүй одоо алдрын оргилд байгаа хэдий ч ирээдүйд мэдээж ээж болох төлөвлөгөөтэй байгаа. Ребел сүүлийн үед эрүүл мэнддээ маш ихээр анхаарч спортоор хичээллэж, зөв хооллох болсноор 18 кг жин хасчээ. Магадгүй энэ нь тэр ээж болох бэлтгэлээ хийж байгаатай холбоотой юм болов уу. Ребелийн нөхөр түүнээс 11 насаар дүү Жейкоб Буш юм.
Харин өндгөн эсээ Ребел жилийн өмнө хөлдөөсөн аж. “Энэ бол миний нөөц төлөвлөгөө. Карьераа хөөхөөр шийдсэн 30-аас дээш насны бүсгүйчүүд бүгд өндгөн эсээ хөлдөөх хэрэгтэй” хэмээн тэр хэлжээ. 40-ээс дээш насанд хүүхэдтэй болох магадлал тодорхой хэмжээгээр буурдаг ажээ.
4
Кардашианы эгч дүүс
Эгч, дүү 3 гурвуулаа хүүхдэд хайртай, дуртай бололтой. Кимийн хувьд нөхөн үржихүйн асуудалтай байсан бөгөөд эмч нар түүнийг жирэмслэж чадахгүй гэж байжээ. Улмаар түүний эрүүл мэндийн шалтгаанаас болж хүүхэд төрүүлэхийг ч хориглосон байна. Тиймээс тэрээр өндгөн эсээ хөлдөөхөөр шийдсэн аж. Сүүлийн 2 хүүхдээ Кардашьян-Уэст нар "тээгч эх"-ийн тусламжтай төрүүлсэн байна.
Эгч дүүсийн нэг болох Кортни ч гэсэн жирэмслэхийн өмнө хэд хэдэн эмчилгээ хийлгэсэн гэнэ. 3 хүүхдийн ээж тэрээр дахин хүүхэд төрүүлэх төлөвлөгөөгүй ч “юмыг яаж мэдэхэв” гэж өндгөн эсээ хадгалсан тухайгаа дурдаж байсан юм.
Харин Хлой удаан хугацааны туршид өндгөн эсээ хөлдөөж хадгалах гэсэн боловч зориг нь хүрэхгүй байсаар чадаагүй аж.
5
Эми Шумер (Amy Schumer)
38 настай комедиан бүсгүй 2018 оны 2-р сард гэр бүлтэй болсон байна. Ингээд нэг жилийн дараа тэр анхны хүүхдээ төрүүлсэн аж. Хэсэг хугацааны дараа хосууд дахин хүүхэд төрүүлэхийг хүссэн ч асуудал үүссэн аж. Бүсгүй өөрийн Инстаграм хуудаснаа өндгөн эсээ хөлдөөж, эмчилгээ хийлгэсний дараа жирэмслэнэ гэж найдаж байгаа гэдгээ илэрхийлжээ.
“Хэрвээ энэ тал дээр туршлагатай нэгэн байвал надтай туршлагаа хуваалцаач” хэмээн Эми дагагчдаасаа хүссэн байна.
6
Холси (Halsey)
Бүсгүй эрүүл мэндийн ноцтой асуудалтай болохоо огт нуудаггүй билээ. Алдарт дуучин үргүйдэлд хүргэдэг эндометриоз гэх өвчнөөр шаналж байгаа гэнэ. Тиймээс Холси 23 насандаа өндгөн эсээ хөлдөөхөөр шийджээ.
“Надаас яагаад ийм залуу хэрнээ өндгөн эсээ хөлдөөж байгаа юм бэ гэж хүмүүс асууж байсан. Би ирээдүйд хүүхэдтэй болж, ээж болохын тулд энэ алхмыг хийж байна” хэмээн Холси тайлбарлажээ.
7
Рита Ора (Rita Ora)
Харин дуучин бүсгүй Рита Ора нь Холсигоос ч эрт өндгөн эсээ хөлдөөж хадгалуулсан байна. Тэрээр 20 настай байхдаа гэр бүлийн эмчийн зөвлөснөөр энэ шийдвэрийг гаргажээ.
“Одоо эрүүл саруул байгаа үедээ өндгөн эсээ яагаад хөлдөөж болохгүй гэж. Дараа нь санаа зовох зүйлгүй амар байна шүү дээ” гэж гэр бүлийн эмч маань хэлсэн хэмээн Рита австралийн телевизийн шоуны үеэр ярьсан байна.
Харин одоо Рита 29 настай бөгөөд хүүхэд гаргахдаа бэлэн биш байгаа ч энэ тал дээр санаа зовох зовдоггүй гэнэ. Учир нь тэр өөрийн эрүүл саруул өндгөн эсийг хадгалсан байгаа шүү дээ.
8
Оливия Манн (Olivia Munn)
Жүжигчин бүсгүй цаг хугацаа нэг газраа зогсдоггүй гэдгийг мэднэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа 35 насандаа өндгөн эсээ хөлдөөсөн талаараа ярьжээ. Учир нь энэ наснаас эхлэж бүсгүйчүүдийн хувьд үр тогтолтын асуудал тулгарч эхэлдэг байна.
“Би бүх эмэгтэйчүүд энэ алхмыг хийх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, та насандаа санаа зовохоо болино. Хоёрдугаарт, та гэр бүл төлөвлөлт, ажил, карьер гээд юунд ч санаа зовох хэрэггүй болно. Учир нь та хүссэн үедээ хүүхэдтэй болох боломжтой болно шүү дээ” хэмээн Оливия хэлсэн байна.
Бүсгүй одоо 40 настай ч хүүхэдтэй болох гэж яараагүй байгаа бололтой.
9
Парис Хилтон (Paris Hilton)
Хамгийн алдартай шаргал үст бүсгүйчүүдийн нэг болох Парис өөрийн найз Ким Кардашианаас туршлага солилцжээ. 39 настай бүсгүй одоогийн байдлаар хүүхэдгүй бөгөөд энэ тал дээр төдийлөн санаа зовдоггүй байна. Парис нь Кардашиан болон түүний гэр бүлийн эмчтэй ярилцсаны дараа өндгөн эсээ хөлдөөхөөр шийдсэн аж.
Тэрээр насандаа санаа зоволгүй амьдрах сайхан арга гэж үзэж байгаа тухайгаа илэрхийлж байсан юм.
10
София Вергара (Sofía Vergara)
48 настай жүжигчин бүсгүй Вергара өдгөө 28 настай хүүхэдтэй. Аав нь бүсгүйн анхны нөхөр болох Жо Гонсалес ажээ. Харин Вергара одоо Жо Манганьеллотай гэрлэсэн бөгөөд хосууд дундаасаа хүүхэдгүй гэнэ. Долоон жилийн өмнө бүсгүй ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, өндгөн эсээ хөлдөөсөн болохоо зарлаж байсан.
“Хэн ч цаг эрхээр залууждаггүй. Тиймээс эртнээс ирээдүйдээ анхаарах хэрэгтэй” хэмээн бүсгүй нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.