Шинжлэх ухааны туршилтаар батлагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 6 ялгаа

2020-10-31, 15:44
14,348

Бүсгүйчүүд ээ, битгий гомдоорой, гэхдээ эрчүүд та нараас илүү сайн зүг чигээ олдог. Эрчүүд ээ, битгий гомдоорой, гэхдээ бүсгүйчүүд хэд хэдэн зүйлийг зэрэг зохицуулах тал дээр та нараас сайн. Эдгээр нь зөвхөн тогтсон ойлголт биш бөгөөд үүнийг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа нотолж байна гэж "The Telegraph" мэдээлжээ.

Шинжлэх ухааны туршилтаар батлагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 6 ялгаа

1 Эрэгтэйчүүд хувиа хичээдэг

Эрдэмтэд эрчүүдийг бараг л өрөвдөх сэтгэлгүй бөгөөд бусдыг гомдоллох үед сонсдоггүй болохыг нотолжээ. Эр хүний ​​чин сэтгэлээсээ өрөвдөж чаддаг цорын ганц хүн нь өөрөө юм.

Хоёр хүйсний 20,000 хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар Австралийн судлаачид эрчүүдэд хамтрагчийнх нь амьдралд тохиолддог янз бүрийн үйл явдлууд бараг нөлөөлдөггүй харин эмэгтэйчүүд эрчүүдийн амьдралд болж буй үйл явдалд маш их оролцож, догдолдог болохыг тогтоожээ.

Эрэгтэйчүүд хувиа хичээдэг

2 Эмэгтэйчүүд "чалчаа"

Нейропсихологич Лоуанн Бризендин эмэгтэй хүн өдөр бүр дунджаар 20000 үг хэлдэг гэж тооцоолжээ. Тэд бас хурдан ярьдаг, ярихдаа тархины эсийг илүү их ашигладаг, охид бага байхаасаа хөвгүүдээс эрт ярьж эхэлдэг байна.

Охидын хувьд FOXP2 уураг нь 30% илүү идэвхтэй байдаг. Тэрхүү уургийг энгийнээр "ярианы ген" гэж нэрлэдэг ба ярианы болон хэлний чадварыг зөв хөгжүүлэх үүрэгтэй юм.

Эмэгтэйчүүд "чалчаа"

3 Эрэгтэйчүүд хошигнохдоо илүү сайн байдаг

2011 онд Калифорнийн их сургуулийн профессор Лаура Мийксээр удирдуулсан сэтгэл судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс зурагт хөгжилтэй тайлбар бичихийг хүсэж, дараа нь ямар ч хамаагүй шүүгчдэд илгээжээ. Шүүгчдийг хамгийн их хөгжөөсөн тайлбарыг дан эрчүүд бичсэн байжээ.

Магадгүй энэ нь байгалаас заяасан чадвар байх. Учир нь хошин  шогийн мэдрэмж нь эмэгтэй хүнийг өөртөө татахад чухал зэвсэг болдог билээ.

Эрэгтэйчүүд хошигнохдоо илүү сайн байдаг

4 Эмэгтэйчүүд ууж чаддаггүй

Үүнийг биологийн түвшинд тайлбарласан болно. Хүний ​​бие дэх изозимууд, эсвэл тэдгээрийн тусгай бүлэг болох дегидрогеназууд нь архины задралыг хариуцдаг байна. Ихэнх эрчүүдэд эдгээр нь хангалттай байдаг бол эмэгтэйчүүд ийм фермент дутагдалтай байдаг ажээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн биеийн жин эрчүүдийнхээс бага байдаг нь ч үүнд нөлөөлдөг байна.

Эмэгтэйчүүд ууж чаддаггүй

5 Эрэгтэйчүүд илүү сайн зүг чигээ олдог

Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 18 эрэгтэй, 18 эмэгтэй оролцсон туршилтыг явуулжээ. Тэднийг виртуал орон зайд төөрүүлж, янз бүрийн даалгавруудыг биелүүлэн төөрдөг байшингаас гарах ёстой байв. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол 50% илүү даалгавар биелүүлж сайн ажилласан байна.

Үр дүнгээс харахад эрэгтэйчүүд ертөнцийн зүгийг хялбар мэдэрч, хамгийн дөт, шууд замыг сонгож байв. Харин эмэгтэйчүүд зүг чиг олох дээр яг эсрэгээрээ байсан ч эргэн тойрондоо байгаа зүйлсийг сайн анзаарч байжээ. Энэ бүхэн нь эрт үеэс эрчүүд олз хайж явж, эмэгтэйчүүд хоргодох байраа сахин үлддэг байсантай холбоотой гэж эрдэмтэд тайлбар хийжээ.

Эрэгтэйчүүд илүү сайн зүг чигээ олдог

6 Эмэгтэйчүүд олон зүйлийг зэрэг хийж чаддаг

Үүнийг 2010 онд Хертфордширийн их сургуулийн сэтгэл судлаачид нотолсон юм. Судалгаанд оролцогчид буюу 50 хүү, 50 охин 8 үе шат бүхий 3 даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой байсан. Үүнд арифметик бодлого бодох, газрын зураг дээрх ресторануудыг олох, нуугдсан түлхүүрийг олох төлөвлөгөө гаргах гэх мэт багтаж байсан ажээ. 

Үүний үр дүнд эмэгтэйчүүд бүх ажлыг хялбархан даван туулсан боловч эрчүүд түлхүүр олох стратегийн даалгаварт гацжээ.

"Орон зайн төсөөлөл сайтай эрэгтэйчүүд газрын зураг, түлхүүрийг хурдан олно гэж бид найдаж байсан боловч тэдний хайлтын стратеги нь ямар нэгэн байдлаар логикгүй байсан" гэж профессор Кит Лоуэс хэлсэн юм. “Жишээлбэл, тэд талбайн төвөөс түлхүүр хайж эхэлсэн бол эмэгтэйчүүд нэг булангаас эхэлж, талбайг бүхэлд нь самнаад эсрэгээр нь дуусгасан."

Эмэгтэйчүүд олон зүйлийг зэрэг хийж чаддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()