“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

Та энэ амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж байна вэ? Хараахан шийдэж амжаагүй бол маргааш тохиох Дэлхийн хуримтлалын өдрийг өхөөрдөм үрстэйгээ хамтдаа хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна. Нэгдсэн арга хэмжээ “Блю Скай” цамхагийн гурван давхар, Даймонд болон Кристал танхимд 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор тэмдэглэх ажээ.

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн нас насны онцлогт тохируулан хуваасан хоёр танхимд төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Жишээлбэл, 7-12 насны хүүхдүүдэд зориулан “Хүүхдэдээ яагаад хуримтлалыг хэвшүүлэх хэрэгтэй вэ?”, ХБНГУ-д хүүхдэдээ санхүүгийн боловсрол олгодог туршлага зэрэг санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, мэдээллийг сонсохоос гадна боловсрол судлаач, эцэг эхийн зөвлөх багш хүрэлцэн ирж, хүүхэд хүмүүжлийн зөвлөгөө өгнө. Харин залуу үеийнхэнд зориулж, хуримтлуулахын ач холбогдол, хялбар арга замууд болон санхүүгийн сахилга бат сэдвээр мэдээлэл өгөх юм. Мөн хүүхэд багачуудын шүтэн биширдэг хамтлаг, дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх, азтан шалгаруулах, асуулт хариултын тэмцээн зохиох зэрэг олон сонирхолтой арга хэмжээ төлөвлөжээ.

Ийнхүү Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд эрхэм таныг бяцхан үрсийнхээ хамт, гэр бүлээрээ хүрэлцэн ирж, хүүхдийнхээ ирээдүйн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулахыг урьж байна. ХААН Банкны хэсэгт зочлон хуримтлалын ашиг тусыг ярилцаж, хадгаламж нээлгэн гарын бэлэг болон бусад сонирхолтой сюрпризийн эзэн болоорой.

Хуримтлуулах хялбархан!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.