Зарим гомдол нь олны анхаарлыг татах, алдартай брэндийг шүүмжилж нэр хүнд олох гэсэн оролдлого байдаг. Жишээлбэл Хятадын Weibo сүлжээнд тус утасны хурц ирмэгт гараа зүссэн "хохирогч" зургуудаа нийтэлжээ.
Зургаас харахад тэрээр гараа холготол утсаа тухтай, удаан гэгч нь оролдсон харагдаж байна. Эсрэгээрээ энэхүү утасны хавтгай дизайн, хурц ирмэг нь хэрэглэгч утсыг унагаахгүй, гарнаас мултрахгүй байх давуу талтай гэж ихэнх хүмүүс үзэж байгаа юм.
Илүү ноцтой шүүмжлэлийг блог хөтлөгч Ли Фэн хуваалцжээ. Тэрбээр Apple дэлгүүрүүдийн үзэсгэлэн болгон тавьсан iPhone 12-ын ирмэг дээрх будаг халцарсан байсан тухай нийтлэл бичсэн байна. Ийм үзэгдэл нь худалдан авагчид утсанд хамаагүй хүрдэгтэй холбоотой байж болох юм.
IPhone 12-ын туршилтын үеэр Оросын нэгэн блоггерт тулгарсан өөр нэг асуудал бол камертай холбоотой байсан юм. Freelancer, блог хөтлөгч Макс Вайнбах твиттер дээрээ "iPhone 12 Pro" утасны камерын бүрхүүл шил нь маш хэврэг байгааг мэдээлсэн байна.
Түүний хэлснээр тэр төхөөрөмжөө огтхон ч унагаагүй бөгөөд ширээн дээр тавих үед өөрөө хагарчээ. Гэхдээ Apple-ийн үйлчилгээний төв түүнийг хохиролгүй болгож, шинэ гар утсаар сольж өгсөн ажээ.
Утасны талаар гомдлууд ийм байгаа бол тус компанийн танилцуулсан өөр нэг шинэ бүтээгдэхүүн болох Homepod ухаалаг спикер нь мөн л томоохон сул талтай байгааг хэрэглэгчид анзаарчээ.
Тодруулбал Homepod-ийг модон гадаргуу дээр тавих үед доороо цагаан толбо үлдээж байгаа аж. Хэрэглэгчид тус толбыг төрөл бүрийн аргаар арилгахыг оролдсон боловч огт бүдгэрэхгүй байгаа талаар мөн гомдоллосон байна.
Эх сурвалж: 24gadget