"Сүнсний баяр"-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ

2020-10-29, 16:03
141,158

АНУ-ын Техас мужид амьдардаг уран бүтээлч Стивен Новак (Stephen Novak) өөрийн гэрээ хичээнгүйлэн чимэглэсэн байна. Гэтэл төсөөлөөгүй үйл явдал болжээ. 

"Сүнсний баяр"-ын чимэглэлээ хэт үнэмшилтэй хийсэн эрийн гэрт цагдаа нар 2 удаа ирж шалгажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уран бүтээлч байшингийнхаа гадаа цогцоснууд байрлуулж, хиймэл цусаар газар будсан аж. Нэг цогцсыг  хөрөөдүүлсэн мэтээр, нөгөөг байшингийн дээвэр дээр тавиад өөр нэгийг нь сейфэнд цохиулж үхсэн байхаар төсөөлж бүтээсэн байна. Тэр хиймэл хүмүүсийг яг л бодит мэт харагдахаар цусан улаан өнгөөр будсан аж. 

Стивен бараг л өдөр бүр цогцоснуудыг засаж, янзалж байсан бөгөөд өглөө эртлэн босож цусыг нэмж буддаг байсан гэнэ. Нохойгоо салхилуулж, гүйж яваа хүмүүсийг цочирдуулах "аймшгийн баяр"-ын дэггүй төлөвлөгөө нь энэ байж л дээ. 

Түүний энэхүү санаа амжилттай хэрэгжиж, зохиомол урхинд орсон хүмүүс цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд Стивенийг дэндүү үнэмшилтэй хийснийг нь гайхшраад буцсан байна. 

Мөн түүнийг гэртээ эзгүй байхад нь цагдаа нар хэд хэдэн удаа ирсэн бөгөөд хэргийн газрын нотлох баримт болгож зураг хүртэл дарж байсныг хөршүүд нь гэрчлэх гэнэ. 

Ямартай ч уран бүтээлч сахилгагүй төсөөллөөрөө олон хүнийг цочирдуулж чадсан байна. Харин дараа жил тэр үүнээс ч илүү аймшигтай зүйл сэдэх болно гэжээ.

Харин дараах зургуудад бусад айлууд гэрээ хэрхэн чимэглэснийг харуулах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()