Энэ жилийн хувьд Капитрон банк энэхүү өдрийг угтан, хуримтлалыг дэмжих “Өсөн нэмэгдэх бэлэг” хадгаламжийн эрхийн бичиг /Хадгаламж нээлгэх эрх/-ийг танилцуулж байна.
Таван мянган /5000₮/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий эрхийн бичгийг хүссэн тоогоороо Капитрон банкны салбар нэгжээс авч, дотны хүндээ санхүүгийн соёлтой, ухаалаг хэрэглээ болгон бэлэглэх зориулалттай юм.
“Өсөн нэмэгдэх бэлэг” эрхийн бичгийг бэлгэнд авсан харилцагч Капитрон банкны дурын салбар нэгжид хандан тухайн эрхийн бичгээрээ өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон нээлгэж, өөртөө хуримтлалыг бий болгох боломжтой юм.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Капитрон банкны салбар нэгжээс болон Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах 1800-2020 дугаараас лавлаарай.
Дашрамд дурдахад, Олон нийтэд хуримтлал үүсгэхийн ашиг тусыг ойлгуулах, тухайн хуримтлалын эдийн засагт оруулах үр өгөөжийг тайлбарлан сурталчлах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос дэлхий нийтээрээ жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Харин манай улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монголын Банкны Холбооны санаачилгаар 2012 оноос эхлэн гишүүн банкуудын хамтаар тэмдэглэн иржээ.
Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.