1
Леди Гага (Lady Gaga)
Сонин содон дүр төрхөөрөө анх олонд танигдсан дуучин бүсгүй өөрийн сэтгэцийн асуудлаа илчилсэн анхны алдартан болж байв. Гэхдээ Леди Гага үргэлж л хачирхалтай зүйлстэй холбогдож байдаг учир энэ явдал төдийлөн шуугиан тариагүй юм. Харин сонирхолтой нь бүсгүй өөрийн сэтгэлзүйн асуудлаа гэнэтийн алдар нэртэйгээ холбож тайлбарлаж байлаа. Тухайн үед тэрбээр сэтгэл гутралыг энгийн нэг сэтгэлзүйн уналт гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ бүх зүйл дордож эхэлснийг хожим хойно нь ухаарсан байна.
Тэрээр аливаа зүйлд илүү нээлттэй, илэн далангүй хандаж, тулгараад буй асуудлуудаасаа ангижирахын тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандсан нь сэтгэлийн гүн хямралаа даван гарахад тусалжээ.
2
Хэлли Берри (Halle Berry)
Хэллигийн сэтгэцийн асуудлууд түүнийг гэр бүлтэй болсноос хойш эхэлжээ. Эмэгтэй хүний амьдралын сайхан үе дээрээ тэрбээр энэхүү асуудлаасаа болж ихээхэн хямарч эцэст нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ үед тэрээр үхлийн талаар бодох болсон бөгөөд хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.
Энэхүү хэцүү мөчийг даван туулахад нь тусалсан гол хүч бол түүний ээж байсан гэнэ. Амиа егүүтгэвэл ээж нь үлдсэн амьдралаа хэчнээн их зовлон шаналал дунд өнгөрөөх бол гэсэн бодол түүнийг энэ аймшигт үйлдлээс аварсан ажээ. Тэрээр одоо ч үе үе амиа хорлох талаар боддог боловч үүнийгээ даван туулахад суралцсаар байгаа бөгөөд шаардлагатай үед сэтгэл засалчид ханддаг болсон байна.
3
Мел Гибсон (Mel Gibson)
Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн, хатуу чанга дүр төрхтэй жүжигчний амьдралыг сая сая шүтэн бишрэгчид орвонгоор нь эргүүлж байв. Хэт их алдар нэр тухайн хүний сэтгэлзүйд заналхийлдэг ажээ. Жүжигчин залууг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж шүтэн бишрэгчдийнх нь тэвчээр алдарч байсан юм.
Удаа дараагийн эдгээр үйлдлүүд Мел Гибсоныг маник буюу солиорлын сэтгэл гутрал гэгддэг 2 туйлт сэтгэцийн эмгэгээр шаналж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм. Энгийнээр хэлбэл, хүн ямар нэгэн зүйлд хэт автдаг бөгөөд үүнээсээ болж хямардаг байна. Эмчилгээ хийлгэсний дараа Мел Гибсон нэр хүндээ сэргээж чадсан юм.
4
Жан-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme)
Тулаант киноны баатар өөрийгөө "хоёр туйлт" эмгэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч уур бухимдлаа спортоор хичээллэхдээ гадагшлуулж чаддаг гэж итгэдэг байв. Тэрбээр удаан хугацааны туршид ийнхүү дотоод мэдрэмжээ бусдад идэрхийлж, ярилцахгүй явсаар сэтгэлийн гүн хямралд орсон байна.
Түүнийг эмчид үзүүлж асуудлын үндсийг олж тогтоосны дараа түүнд амьдрахад илүү хялбар болсон гэнэ. Сэтгэлзүйн эрүүл мэнд гэгч зүйлийг зайлшгүй чухалчлах ёстойг тэр эцэст нь мэргэжлийн хүнд хандахдаа л ойлгожэээ.
5
Диана гүнж (Princess Diana)
Хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн Диана гүнж бүхий л амьдралынхаа талаар нээлттэй хуваалцдаг байсан билээ. Анх тэрээр хуримынхаа бэлтгэл ажлын үеэр хэт олон зүйлд санаа зовнин шаналж байснаасаа болж хоолны дуршил хэт ихсэх өвчин буюу "булими" өвчнөөр өвдсөн байв.
Тэрээр эхэндээ өөрт тохиолдоод буй асуудлуудаа сайтар нууж чадсан боловч түүний хувийн амьдрал дахь элдэв бэрхшээлүүд нэмэгдсээр сэтгэлийн хямралыг улам хурцадмал болгожээ. Гэвч Диана өөрийн асуудлынхаа хажуугаар бусдад тусалсаар байсан юм.
6
Дима Билан (Dima Bilan)
Дима Билан өөрийн анхны продюсер Юрий Айзеншписийг нас барсны дараа эмнэлэгт хүргэгдэж байсан удаатай. Цаашлаад тэр Айзеншписийн продакшнтай байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Үүнээс болж түүнийг хамт олноосоо урвасан гэж буруутгаж, олон мянган хүн хараан зүхэж байсан юм.
Түүнд энэ бүх үзэн ядалт, зэвүүцлийг тэсвэрлэхэд үнэнхүү бэрх байсан учир мэргэжлийн эмчийн туслалцаа хэрэгтэй болсон байна. Түүнийг Яна Рудковскаятай хамтран ажиллах гэрээ хийсний дараа түүний эсрэг дайралт зогсож, Дима олон зүйлийг өөрөөр харж эхэлсэн ажээ.
7
Бритни Спирс (Britney Spears)
Бритни өөрийн сэтгэлзүйн асуудлуудыг дэлхий дахинд харуулж чадсан. Түүний өвчин нь дуучин бүсгүйг үсээ хусуулахад хүргэсэн бөгөөд тухайн үед түүнийг хууль ёсны асран хамгаалагч болох аав нь хариуцаж байсан байна. Тэр хугацаанд Бритни амиа хорлохыг завдаж байсан юм.
Бритнигийн хувьд тэрбээр хэд хэдэн оноштой байсан нь хоёр туйлт эмгэг, төрсний дараах сэтгэл гутрал, одоо байгаа асуудлыг нуух гэж оролдсон өөрийгөө эмчлэх эмчилгээ зэрэг байсан юм. Одоо Бритни аль хэдийн хэвийн амьдралдаа эргэн ирсэн билээ.
8
Виктор Цой (Viktor Tsoi)
"Кино" хамтлагийн ахлагч Санкт-Петербург хотын сэтгэл заслын эмнэлэгт хэвтэхдээ дээр дурдсан маник буюу солиорлын сэтгэл гутралын өвчин туссан гэж оношлогджээ. Энэ үед тэрээр "Tранквилизатор" дуун дээр ажиллаж байсан юм.
Гэхдээ Цойгийн ойр дотны хүмүүс түүнийг өвчнөөс болж биш, харин цэрэгт явахгүйн тулд эмнэлэгт хэвтсэн гэж үзэж байсан юм. Нэгдүгээрт, тэрээр хоёр жилийн турш хамтлагаа орхиж, армид зүтгэх боломжгүй байв. Хоёрдугаарт, тухайн үед Афганистаны дайн ид өрнөж байсан бөгөөд Цой гадаад төрхөөсөө болж тийш хуваарилагдах нь тодорхой байжээ.
9
Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливудын үзэсгэлэнт бүсгүй сэтгэлзүйн нарийн зохион байгуулалттай байдаг бололтой. Тэрбээр энэ талаар хэд хэдэн ярилцлагадаа дурдсан бөгөөд эцэг, эх нь салснаар Анжелина охины сэтгэлзүйн асуудлуудын үндэс тавигджээ. Тэрээр бага залуу насандаа хар тамхинд донтож, өөрийгөө гэмтээдэг байсан юм.
Түүний ээж нас барсны дараа асуудал улам хүндэрсэн тул Жоли мэргэжлийн хүний тусламж хүсэж, тэдний зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлдэг байна.
10
Жим Керри (Jim Carrey)
Дотроо гуниг гутралд автсан инээдмийн жүжигчин удаан хугацааны турш сэтгэлийн хямралаар шаналж, асуудлаа эмийн бодисоор дарах гэж оролдож байв. Өдрийн цагаар зураг авалтын талбайд дуу шуутай, хөгжилтэй жүжигчний дүр эсгэсэн ч шөнийн цагаар үүр цайтал тарчилдаг байсан гэнэ.
Сэтгэц засалчтай холбоо тогтоосны дараа түүний асуудлууд бага багаар намжсан ба өвчнөө тайвшруулах эмээр халхлах бус асуудлыг үндсээр нь шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: kulturologia