Таныг загварлаг хэрнээ ажил хэрэгч харагдуулах хувцаслалтууд

Ажил хэрэгч хэв маяг костюм, цагаан цамц, харандаа банзалаар илэрхийлэгдэж байсан үе аль хэдийн ард хоцорчээ. Орчин үед хэн ч байсан загварлаг хэрнээ ажил хэрэгч харагдах боломжтой болсон бөгөөд хамгийн гол нь өөрийн хэв маягийг тодорхойлж,  өнгөн дээр тоглоход  л хангалттай.  Ингээд бид танд загварлаг хэрнээ, ажил хэрэгч харагдах хувцаслалтуудаас хүргэе.

Таныг загварлаг хэрнээ ажил хэрэгч харагдуулах хувцаслалтууд

1 Энгийн костюмд “үгүй” гэж хэлээрэй

Ажил хэрэгч хувцаслалт гэхээр л хүмүүсийн бодолд нэгэн  хэвийн шуудай мэт костюм орж ирдэг болсон билээ. Орчин үед ч гэсэн энэ төрлийн хувцаслалт офисын ажилчдын дунд мэр сэр ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь уйтгартай, загварын мэдрэмжгүй мэт санагдана. Энгийн костюм нь бүхий л насны эмэгтэйчүүдэд тохирохгүй бөгөөд таны насан дээр 5 насыг нэмэх болно.

Нэг төрлийн хослолыг сонгохын оронд сонирхолтой хувцаснуудыг хооронд хослуулаарай. Жишээлбэл: урт цамц, кюлот- богино өргөн өмд эсвэл өргөн өмд, бага зэрэг оверсайз пиджак гайхалтай харагдах юм.

Анхаараарай: Хослолд ч гэсэн өөрийн улирал байдаг бөгөөд 2020 онд л гэхэд тод цэнхэр, олив ногоон, чернилэн ягаан өнгө тренд болж байгаа бөгөөд та өөрт тохирсон өнгийн хослолыг сонгоорой.

Энгийн костюмд “үгүй” гэж хэлээрэй

2 Илүү их өнгө

Өнгөний хувьд уламжлалт цагаан цамц,  бараан өмд эсвэл банзалнаас татгалзах хэрэгтэй.  Энэ нь 10 жилийн сурагчдын шугам жагсаалттай шууд холбоотой санагдах юм. Үүнээс гадна энэ төрлийн хувцаслалт нь эзнээ уйтгартай, хувь хүн гэдэг талаас нь хэн ч биш мэт харагдуулдаг. Тиймээс офис хувцаслалтандаа сонирхолтой өнгөний хоршлыг оруулах хэрэгтэй. Бид танд тод хурц өнгүүдийг холих шаардлагатай гэж зөвлөхгүй ч даруухан өнгүүдийг хооронд нь хослуулах нь таныг загварлаг нэгэн мэт харагдуулна.  Бараан ногоон, улаан хүрэн, хар хөх өнгөнд анхаарал хандуулаад үзээрэй.

Илүү их өнгө

3 Гутлаа зөв сонгох

Хэдийгээр та үндсэн хэв маягийн хувцаслалтыг өмссөн ч гутлаа зөв сонгож өмсөж чадвал таны хувцаслалт шинэ түвшинд шилжих болно.  Ажил хэрэгч хувцаслалтын хувьд гутал маш чухал үүрэгтэй гэдгийг санах нь зүйтэй. Хэрвээ хөдөлмөрийн гэрээн дээр тань заавал өндөр өсгийт өмсөх шаардлагатай гэж бичигдээгүй бол та лофер, броги загварын намхан ултай гутлыг сонгож өмсөх боломжтой.

Гутлаа зөв сонгох

4 Биеийн өнгөтэй трико өмсөхдөө болгоомжтой байгаарай

Стилистүүдийн үзэж байгаагаар, шилэн трико гэх зүйлийг аль хэдийн мартах болсон гэнэ.  Гэвч нөгөө талаас офис хувцаслалтанд бүсгүйчүүдийг зуны улиралд ч трикогүй явахыг хориглодог билээ. Энэ тохиолдолд бид хэрхэн хандах вэ?

Хэрвээ заавал шилэн трико өмсөх шаардлагатай бол дараах зөвлөмжийг дагаарай:

  • Хэт зузаан биений өнгөтэй триконоос татгалзаарай. Хамгийн ихдээ 40 DEN болон түүнээс бага байхад болно.
  • Трикогоо биенийхээ өнгөтэй ижил байхаар сонгох хэрэгтэй. Бор трико цайвар арьстай эмэгтэйн хөлөн дээр тийм ч таатай харагдахгүй л болов уу.
  • Биений өнгөтэй трико матт байх хэрэгтэй. Гялалзсан трико нь хөлийг бүдүүн харагдуулдаг юм.

Биеийн өнгөтэй трико өмсөхдөө болгоомжтой байгаарай

5 Хувцасны шүүгээнд "нимгэн" цамц байх ёсгүй

Дээр үед бүхий л дээгүүр өмсдөг хувцсыг "цамц" гэж нэрлэдэг байсан болов уу. Харин орчин үед энэ нь хуучирсан, бөөстсөн,  гэрт л өмсөж болохуйц цамцыг санагдуулна. Хэрвээ та өчигдөрхөн нимгэн цамц худалдаж авсан бол ажил дээрээ энэ цамцаа өмсөх хэрэггүй. Энэ төрлийн цамц нь таны биеийн бүх дутагдлыг ил гаргаж, утгагүй харагдуулах болно. Үүний оронд 1-2 чанартай цамц худалдаж авсан нь дээр. Жишээлбэл: оверсайз хэмжээ бүхий нэхмэл хоолойтой цамц, нимгэн сүлжмэл цамц гэх мэт.

Хувцасны шүүгээнд "нимгэн" цамц байх ёсгүй

6 Хувцсандаа анхаарал хандуул

Таатай гадаад төрхнөөс таны хэв маяг төдийгүй бусдын танд хандах хандлага шалтгаална. Тиймээс бүх төрлийн хувцасныхаа гадаад байдалд мөн анхаарал хандуулах хэрэгтэй.  Хувцас тань бөөстсөн, гоёл чимэглэл тань өнгө нь арилсан, гуталны тань хоншоорны арьс хуулагдсан байх ёсгүй.  Үүнээс гадна нүх гогцоо байх ёсгүй шүү.

Хэдийгээр дарга нар ажилчныхаа ажлын бүтээмжийг л илүү үнэлдэг гэдэг ч үнэн хэрэгтээ тэд хувцаслалт, гадаад төрхөнд ч маш их анхаарал хандуулдаг юм.  

Хувцсандаа анхаарал хандуул

7 Энгийн будалт, үс засалт

Хувцас төдийгүй нүүр будалт, үс засалт, хумсандаа ч анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хэт тод будалт, үс засалт ажил хэрэгч офисын орчин зохицохгүй гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа болов уу. Үүнээс гадна хэт их будалт нь таныг овортой харагдуулдаг.

Энгийн будалт, үс засалт

8 Хүйтэрвэл өмсөнө гэх хувцаснаас татгалзаарай

Нэхсэн оймсон, нүх гарсан зузаан ороолт, бөөсөрсөн урт кардиган гэх мэт өрөөнд хүйтэн болвол өмсөнө гэсэн хувцас таны шүүгээн дотор байгаа юм биш биз. Энэ бүхэн нь таныг загварлаг бус харагдуулна гэдгийг санаарай. Эдгээр хувцасгүй ажил дээрээ даарна гэж бодож байна уу? Зүгээр л цаг агаараа харж байгаад хувцсаа сонгоход л хангалттай шүү дээ.

Хүйтэрвэл өмсөнө гэх хувцаснаас татгалзаарай

9 Хэт их чимэглэлтэй хувцас өмсөх шаардлагагүй

Хэт олон давхар ухлаадас, хуниастай хувцас, том халаастай хувцас зэрэг нь хамгийн тансаг хувцаслалтыг ч загваргүй мэт харагдуулж чадна.  Үүнээс гадна зарим төрлийн гоёл чимэглэл нь ямар ч хэрэггүй, утгагүй харагддаг.  Мөн төрөл бүрийн саатай, хэрээстэй хувцас ч ажил хэрэгч хувцаслалтанд зохихгүй. Харин хувцаслалтандаа өнгө нэмэхийн тулд гоёл чимэглэлийг ашиглаарай.

Хэт их чимэглэлтэй хувцас өмсөх шаардлагагүй

10 Гоёл чимэглэл

Эцэст нь та гоёл чимэглэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, хослолоос аль хэдийн татгалзах болсон. Хоёрдугаарт, сувдан эдлэл дээр болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд энэ нь таны насан дээр 10 болон түүнээс дээш насыг нэмэх магадлалтай. Жишээлбэл: Одри Хепберн нөхцөл байдлыг аварч чадахгүй байгаа биз.

Гоёл чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()