ХААН галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

ХААН Банк Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 2007 оноос дэргэдээ уран зургийн галерей нээн зураач, урчуудыг дэмжин үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлсээр ирсэн билээ.

ХААН галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

Монголын уран бүтээлчдэд зориулсан бодит хөрөнгө оруулалтаа цаашид ч бид тууштай үргэлжлүүлж, 2021 онд ХААН галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн төслийг 2020 оны 10-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авч байна. Иймд уран бүтээлчид та бүхэн заасан хугацаанд үзэсгэлэн гаргах хүсэлтээ gallery@khanbank.com хаягаар ирүүлнэ үү.

 Бүрдүүлэх материалууд:

1. Уран бүтээлчийн товч намтар (PDF file)

2. Хүсэлт /өргөдөл/ (PDF file)

3. Гаргах үзэсгэлэнгийн утга, агуулга (PDF file)

4. Уран бүтээлийн 10-аас доошгүй фото зургууд (PDF file)

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.