1
Нойргүй 1 цагийн дараа
Эхний өдөр, өглөөний 6 цаг. Линси гурван хүүхэдтэй учир нойр дутагдал гэж юу болохыг сайн мэддэг гэнэ. Эмэгтэй сэрмэгцээ нүднийх нь дор хөхрөлт үүссэнийг анзаарав.
2
Нойргүй 4 цагийн дараа
Өглөөний 10 цаг. Бүсгүй шүршүүрт орж, нүүрээ будахаар шийдлээ.
3
Нойргүй 8 цагийн дараа
Түүний хэлснээр, хүүхдүүдтэйгээ хамт гадагш гарах, дасгал хөдөлгөөн хийх эерэг нөлөө үзүүлсэн байна.
4
Нойргүй 13 цагийн дараа
Оройн 19:30 цагт Линси хоёр хүүхдээ оронд нь хэвтүүлээд нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэв. Тэрээр одоог хүртэл өөрийгөө нэлээд цоглог байгаа гэв.
5
Нойргүй 18 цагийн дараа
Линси ихэвчлэн 22 цагийн үед унтдаг боловч өнөөдөр унтахгүй. Тэр гэрийн ажил хийж, зурагт үзээд шөнийн 00 цаг болоход нойрмоглож эхэлжээ. Туршилтаа төлөвлөсөн хугацаанаас эрт дуусахгүйн тулд тэр нүүрээ хүйтэн усаар зайлж, сэтгэл санаагаа сэргээв.
6
Нойргүй 25 цагийн дараа
Линси аль хэдийн нэг өдрөөс илүү хугацааг сэрүүн өнгөрөөсөн ба ядарсан царайгаа өнгө оруулахын тулд хөнгөн будалт хийжээ.
7
Нойргүй 28 цагийн дараа
Энэ үед тэр өглөө эрт байснаасаа илүү цоглог болсон ч 39 наснаасаа илүү хөгшин болчихсон юм шиг санагдсан гэнэ.
8
Нойргүй 31 цагийн дараа
Линси нойр дутуу явснаас болж түүний хоолны дэглэмд өөрчлөлт орсон байна. Тэрээр энэ хугацаанд эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн идэхийг хүсэж гэнэ.
9
Нойргүй 33 цагийн дараа
Лингси дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй тул хангалттай унтаж амрах нь ховор гэж байсан боловч ийм туршилттай харьцуулахын аргагүй юм.
10
Нойргүй 36 цагийн дараа
Оройн зургаан цагт Линси өөрийгөө урьд урьдынхаас илүү сульдаж буйгаа мэдэрсэн бөгөөд 3 хүүхдээ оронд нь хэвтүүлээд л тэр үед л өөрийгөө амраах боломжтой болжээ. Эмэгтэй гэрийн ажил хийж дуусмагц шууд унтана гэж төлөвлөв.
Ийм харгис туршилтын төгсгөлд Линси удаан гэгч нь бат бөх унтаж амарч туршилтын баяраа тэмдэглэсэн гэж найдаж байна!