"Бөгжний эзэн" киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2001-2003 онд "Бөгжний эзэн" гурвалсан цуврал хэрхэн дэлхийг донсолгож байсныг та бүхэн санаж байна уу? Магадгүй тэр үед бүх хөвгүүд "Middle Earth" руу явахыг мөрөөддөг байсан бол охид Леголас, Арагорн хоёрын хэн нь илүү хөөрхөн болох тухай маргалддаг байсан байх. Тэгвэл та бүхэнд алдарт кинонд дүр бүтээсэн чадварлаг жүжигчдийн 20-иод жилийн дараах төрхийг харуулж байна.

"Бөгжний эзэн" киноны жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фродо Баггинс (Элиа Вүүд)

Өдгөө жүжигчин залуу олон кинонд тоглож, хүүхэлдэйн кинонд дуу оруулж байгаагаас гадна дуу бичлэгийн "Simian Records" компанийг байгуулжээ. "Бөгжний эзэн" киноноос хойш түүний хамгийн их анхаарал татсан киноны нэг бол "Eternal Sunshine of the Spotless Mind" киноны Патрикийн дүр юм.

Фродо Баггинс (Элиа Вүүд)

2 Леголас (Орландо Блүүм)

Элф Леголасын дүр нь тухайн үед олонд танигдаагүй амжаагүй байсан жүжигчинд алдар нэр авчирсан юм. Хэдэн жилийн дараа тэрбээр "Pirates of the Caribbean" киноны бас нэгэн дүрд тоглож биднийг баярлуулсан билээ.

Леголас (Орландо Блүүм)

3 Гэндальф (Ян Маккеллен)

МакКеллен 70-аад оноос эхлэн кинонд тоглож эхэлсэн боловч  90-ээд оноос л алдаршиж эхэлжээ. Түүний анхаарал татсан дүрүүд нь "Raspoutine" киноны II-р Николай-ийн дүр, X-Men киноны Магнетогийн дүр байв. 1989 онд II-р Елизабет жүжигчнийг "баатар" цол олгож байжээ.

Гэндальф (Ян Маккеллен)

4 Арагорн (Вигго Мортенсен)

Дани гаралтай жүжигчин киноны ажлаас гадна зураач, гэрэл зурагчин, яруу найрагч, хөгжимчин гэдгээрээ алдартай. Тэрбээр өдгөө олонд танигдаагүй зохиолчдыг дэмжиж, бүтээлийг нь нийтэд түгээж, хэвлэн нийтлүүлдэг хэвлэлийн компани байгуулжээ. 

Арагорн (Вигго Мортенсен)

5 Арвен Ундомиел (Лив Тайлер)

Лив хамгийн алдартай дүрээ бүтээхээсээ өмнө хэд хэдэн амжилттай кинонд тоглож байсан бөгөөд үүнд "Stealing Beauty", "Armageddon" зэрэг кинонууд багтжээ. Одоо жүжигчин гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд 2016 онд анхныхаа киног продюсерлэсэн байна.

Арвен Ундомиел (Лив Тайлер)

6 Сэмвайз Гэмжи (Шон Астин)

Жүжигчин одоо ч кинонд тоглосоор байгаа боловч эв дүйгүй боловч зоригтой хоббит Сэмийн дүр одоог хүртэл түүний хамгийн их танигдсан дүр хэвээр байна. 2004 онд тэрбээр Жо Лейдентэй хамтран "There and Back Again: An Actor's Tale" номоо хэвлүүлжээ. Энэхүү номондоо "Бөгжний эзэн" гурвалсан киноны зураг авалтын талаарх сэтгэгдлээ уншигчидтай хуваалцсан байсан юм.

Сэмвайз Гэмжи (Шон Астин)

7 Мериадок Брендибак (Доминик Монаган)

Жүжигчин залуу кинонд хамтран тоглосон Билли Бойдын хамтаар "Бөгжний эзэн" романыг кино зохиол болгоход оролцсон гэдгийг цөөхөн хүн мэднэ. Мэдээжийн хэрэг, олон хүн түүнийг "Lost" олон ангит киноны Чарлигийн дүрээр санаж байгаа байх.

Мериадок Брендибак (Доминик Монаган)

8 Перегрин Түүк (Билли Бойд)

Билли дуулдаг, гитар, басс, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгээр чамгүй тоглочихдог. "Бөгжний эзэн: Хаан эргэн ирсэн нь" кинонд өөрөө хөгжмөө бичиж, "The Edge of Night" дууг дуулсан. Тэрбээр мөн Beecake хөгжмийн хамтлагийн ахлагч юм. Жүжигчин залуу мөн Доминик Монахантай найзууд бөгөөд Шотландын Залуу үзэгчдийн театр, Шотландын өсвөрийн найрал дуучдын ивээн тэтгэгч ажээ.

Перегрин Түүк (Билли Бойд)

9 Боромир (Шон Бин)

Түүнд "Бөгжний эзэн" кинонд тоглох санал тавихад үед хэдийнээ олонд танигдсан байсан. Гэхдээ уран зөгнөлийн гурамсан кинонд тоглосны дараа түүний нэр хүнд улам бүр өсч, "Troy", "Silent Hill", "Game of Thrones" цувралуудад тоглох санал хүлээж авсан юм. Сонирхуулахад тэрбээр Шеффилдийн Их Сургуулийн англи хэлний утга зохиолын ухааны доктор юм.

Боромир (Шон Бин)

10 Эовин (Миранда Отто)

Жүжигчин бүсгүй голчлон олон нийтэд төдийлөн алдаршаагй кинонуудад тоглосон. 2014 онд тэрбээр алдарт "I, Frankenstein" кинонд дүр бүтээж байжээ.

Эовин (Миранда Отто)

11 Галадриэль (Кейт Бланшетт)

Кейт жүжигчний карьерынхаа туршид 40 гаруй кинонд тоглож, 20 орчим театрын бүтээлд оролцсон. Тэрбээр Холливудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой. 

Галадриэль (Кейт Бланшетт)

12 Теоден (Бернард Хилл)

Жүжигчин 30 жилийн карьерынхаа туршид "Титаник" киноны хөлөг онгоцны ахмадын дүр, "Бөгжний Эзэн" киноны Кинг Теоден дүрээрээ олонд танигдсан. Сонирхолтой нь энэхүү хоёр кинонд бүтээсэн дүрээрээ Хилл 11 гаруй Оскар хүртсэн дэлхийн цорын ганц жүжигчин болгосон юм.

Теоден (Бернард Хилл)

13 Элронд (Хюго Вивинг)

Эльфийн хаан Элрондоос гадна жүжигчний хамгийн тод дурсагда үлдсэн дүрүүд нь "Мatrix" киноны Агент Смитийн дүр, "V for Vendetta" киноны V, "Captain America" киноны Улаан гавал зэрэг юм.

Элронд (Хюго Вивинг)

14 Гимли (Жон Рис-Дэвис)

Түүний жүжигчний карьер нь сонирхолтой дүрүүдээр дүүрэн байв, тэр ч байтугай Жон "SpongeBob SquarePants" хүүхэлдэйн киноны дүрд дуу оруулахад гар бие оролцсон ажээ. Гэвч тэрбээр "Sliders", "Бөгжний Эзэн" кинонуудаараа илүү алдартай юм.

Гимли (Жон Рис-Дэвис)

15 Голлум (Энди Сиркис)

Түүний дүр бүтээсэн кинонууд болох "Rise Of The Planet Of The Apes", "King Kong" зэрэг нь жүжигчний гайхалтай авьяас болон компьютер график хосолж бүтсэн билээ. 

"The Hobbit: An Unexpected Journey", "The Hobbit: The Battle of the Five Armies" киноны зураг авалтад Энди Серкис Голлумын дүрийг бүтээсэн төдийгүй хоёр дахь найруулагчаар ажиллажээ.

Голлум (Энди Сиркис)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()