Удаан хэрэглэлгүйгээр хаяж, шинийг авах ёстой 15 бүтээгдэхүүн

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой гэдгийг бид мэддэг учир тэр даруй хаядаг. Тэгвэл бусад ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүнд бид хэрхэн ханддаг бол?

Удаан хэрэглэлгүйгээр хаяж, шинийг авах ёстой 15 бүтээгдэхүүн

1 Сормуусны будаг

Нүдэнд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн богино хугацаатай байдаг. Сормуусны будгийг түрхэх үед сормуус дээрхи нян сормуусны будагны сойзонд наалддаг ба хэрэглэх тусам бактери нэмэгддэг байна. Гоо сайхны мэргэжилтнүүд сормуусны будгийг 3 сар тутам солих хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Эс тэгвээс бохирдол үүсч гоо сайханд сөргөөр нөлөөлнө. 

Сормуусны будаг

2 Кремний суурь буюу "base"

Ерөнхийдөө кремний суурь буюу "base"-ийг дунджаар нэг жил хэрэглэх боломжтой боловч нэн түрүүнд найрлаганд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Харин бөөрөнхий савалгаатай крем нь хагас жилийн дараа л гэхэд хэрэггүй болох магадлалтай.  Учир нь кремийг хуруу, багс болон спонжоор түрхэх үед бүтээгдэхүүнд нян ордог аж. Энэ нь батга үүсгэх болон бусад төрлийн арьсны асуудалд хүргэнэ.

Кремний суурь буюу "base"

3 Үсний боолт

Даавуун үсний боолтыг удаан хугацааны турш хэрэглэх нь таны үсийг гэмтээх магадлал өндөр.  Хэрвээ үсний боолт тань сунасан, эсвэл бага зэрэг тасарсан бол үсэнд орооцолдож, үсийг тань таслах болно. Тиймээс нэн даруй хаяарай.

Үсний боолт

4 Нойтон салфетка

Нянгийн эсрэг үйлчилгээтэй нойтон салфеткаг задалснаас хойш 5 сарын дотор хэрэглэхэд тохиромжтой. Үүнээс хойш салфетка нянгийн эсрэг үйлчилгээгээ алддаг байна. Хэрвээ хадгалалтын горимыг зөрчсөн бол 5 сараас өмнө хаях хэрэгтэй.  Учир нь хэт халуун эсвэл хэт хүйтэнд бүтээгдэхүүний чанар алдагдаж, хөгц үүсэх магадлал өндөр байдаг.

Нойтон салфетка

5 Угаалгын бодис

Угаалгын шингэн бодисыг задалснаас хойш 6 сарын турш хадгалж болно.  Харин угаалгын нунтгийг чийгтэй бус орчинд нэг жилийн турш хадгалах боломжтой бөгөөд чийг авсан угаалгын нунтаг чанараа алддаг гэдгийг санаарай.

Угаалгын бодис

6 Суултуур цэвэрлэх сойз

Энэхүү бүтээгдэхүүнийг айл гэрүүд бараг л солихгүйгээр удаан хугацааны туршид хэрэглэдэг.  Гэтэл үнэн хэрэгтээ долоо хоног бүр сойзыг цэвэрлэсэн ч сойз дээр наалдсан нян бактерийг цэвэрлэх боломжгүй байдаг аж. Сойзны хэлбэр алдагдах, эсвэл шар өнгө тогтож эхэлбэл суултуур цэвэрлэх сойзыг нэн даруй солих хэрэгтэй.

Суултуур цэвэрлэх сойз

7 Угаалгын өрөөний хөшиг

Угаалгын өрөөний хөшиг ч гэсэн бохирддог бөгөөд чийгтэй орчинд байдгаас  хөгцрөх магадлал их.  Тиймээс угаалгын өрөөний хөшгөө сард нэг удаа угааж, жил бүр солих нь зүйтэй.

Угаалгын өрөөний хөшиг

8 Хүүхдийн усанд оруулахад зориулсан резинэн тоглоом

Энэ төрлийн тоглоомыг 2-3 сар тутам солих хэрэгтэй байдаг. Учир нь тоглоом дотор хүүхдийн эрүүл мэндэд хортой  хөгц хуримтлагддаг байна.  Тоглоомны хэрэглэх хугацааг бага зэрэг сунгахыг хүсэж байвал хүүхдийг усанд оруулсны дараа халуун ус болон угаагч бодисоор тогтмол угааж ариутгах хэрэгтэй. Үүнээс гадна тоглоомны эргэн тойронд буй зайг цавуугаар бөглөж, дотор нь ус орохоос сэргийлж болно.

Хүүхдийн усанд оруулахад зориулсан резинэн тоглоом

9 Түлэгдэлтийн эсрэг хамгаалалттай сав суулга

Энэ төрлийн гал тогооны сав суулгыг 2-3 жилийн турш л хэрэглэх боломжтой.  Харин дараа нь сав суулга муудаагүй байсан ч солих нь зүйтэй. Хамгийн ихдээ 3 жилийн дараа л гэхэд түлэгдэлтийн эсрэг бодис болох тефлон нь 6 төрлийн хорт хийг ялгаруулах магадлалтай.

Түлэгдэлтийн эсрэг хамгаалалттай сав суулга

10 Гал тогооны силикон багс

Силикон нь халуунд тэсвэртэй зүйл ч тогтмол хэт халуунд хэрэглэх үед бүтээгдэхүүн чанараа алдахад нөлөөлнө. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2 жил тутам силикон багсыг солих хэрэгтэй.

Гал тогооны силикон багс

11 Ногоо үрэгч болон хэрчигч

Ногоо үрэгчнээс бүх хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг, нян бохирдлыг брүр мөсөн арилгана гэвэл ихээхэн хүндрэлтэй санагдана. Үүнээс гадна цагийн эрхээр үрэгчний ир муудаж хэрэглэхэд төвөгтэй болно. Ногоо үрэгчийг үйлдвэрлэсэн материалаас нь хамаарч хэзээ хаяхаа шийдэх боловч дунджаар 3-4 жил хэрэглэсний дараа хаях хэрэгтэй.

Ногоо үрэгч болон хэрчигч

12 Аяга шаазан угаагч

Аяга таваг угаагч спонж нь нян бактерийн эх үүсвэр гэдгийг та мэдэх биз. Жижиг ширхэгтэй аяга угаагчийг 7 хоногт нэг удаа, харин том ширхэгтэйг нь 2 долоо хоногт нэг удаа солих нь зүйтэй. Учир нь том ширхэгтэй поролон илүү хурдан хатдаг.

Аяга шаазан угаагч

13 Дотуур хувцас

Дотуур хувцсыг нэг жилийн турш өмсөөд хаях хэрэгтэй. Учир нь угаасны дараа ч E. coli зэрэг бактериуд  дотуур хувцсанд үлддэг нь тодорхой болжээ. Хэдийгээр энэ нь эрүүл мэндэд төдийлөн сөрөг үр дагаварыг авчрахгүй ч энгийн дотуур хувцсыг жилд нэг удаа,  харин бусад төрлийн дотуур хувцсыг бүр эрт солих хэрэгтэй байдаг.

Дотуур хувцас

14 Ариун цэврийн хэрэглэл, тампон

Ариун цэврийн хэрэглэл болон тампон ч гэсэн хадгалах хугацаатай байдаг.  Зарим үйлдвэрлэгчид дуусах хугацааг савалгаан дээр бичдэг бол зарим нь огт бичихгүй байх нь бий. Ихэнхдээ ариун цэврийн хэрэглэлийг 2- 3 жил хадгална. Ялангуяа чийгтэй орчинд хадгалж байгаа бол хадгалах хугацаа нь тодорхой хэмжээгээр буурна гэдгийг санаарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн чийг сайн шингээдэг гэдгийг мартаж болохгүй.

Ариун цэврийн хэрэглэл, тампон

15 Сахлын татуурганы ир

Сахлын татуурганы ирийг боломжтой бол ойр ойр солих хэрэгтэй. Жишээлбэл: Эмэгтэйчүүдийн "Gillette Venus"  татуургыг өдөр бүр хэрэглэж байгаа тохиолдолд 1-2 долоо хоногийн дараа ирийг нь солих хэрэгтэй гэж зөвлөдөг. Харин долоо хоногт 2 удаа хэрэглэдэг бол 4-6 долоо хоногийн дараа солино. Ир нь муудсан татуурга хэрэглэх нь арьсыг гэмтээж, үс шигдэж ургах магадлалыг нэмэгдүүлнэ.   

Сахлын татуурганы ир

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()