31 настай индонези бүсгүй Аюу Нови Астиана (Ayu Novi Astiana) нь ганцаараа 2 охиноо өсгөдөг өрх толгойлсон эмэгтэй юм. Тэрээр саяхан Ява муж дахь "Bandung Regency"-д байрлалтай 52 м.кв байшингаа 250 сая рупигээр (48 сая төгрөг) зарахаар болжээ. Гэхдээ худалдаж авах хүн түүний нөхөр, хоёр хүүхдийнх нь аав болох болзол тавьсан байна.
"Rachfeed" сайтад өгсөн ярилцлагандаа тэрээр байшингаа зарах гэж байгаагаа, мөн худалдаж авсан хүн нь өөртэй нь таарч тохирвол гэр бүл болох боломжтой гэж бодсон тухайгаа ярьжээ.
Энэ санааг түүний хөрш өгсөн бөгөөд анх сонсоод хачин санагдсан ч "яагаад болохгүй гэж, оролдоод үзье" гээд зар өгсөн гэжээ.
Түүний эхний гэрлэлт бүтэлгүйтэж, хэдэн сарын өмнө тус тусын замаа хөөхөөр болсон байна.
52 м.кв байшин 250 сая рупи (48 сая төгрөг)-ээр зарах ба худалдаж авах хүн нь ганц бие, хариуцлагатай эр байх хэрэгтэй гэжээ.
Хэд хэдэн хүн асууж ирсэн ч тэдний дундаас шийдвэр гаргасан нь хараахан байхгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: elitereaders.com