1. Исламын шашинтны тоогоороо Энэтхэг, Пакистан улсууд бараг тэнцүү гэж хэлж болно. Гэтэл Энэтхэгийн мусульманчууд хүн амын 14 хувийг л эзэлдэг бол Пакистанд 97 хувийг эзэлдэг байна.
2. Газрын зургийн улаанаар тэмдэглэгдсэн хэсэг дэх хүн амын тоо цэнхэрээр тэмдэглэсэн хэсэгтэй тэнцүү. Тус хэсэгт Энэтхэгийн Уттар Прадеш, Бенгал, Бихар, Жарханд мужууд болон Бангладеш улс тус тус хамаарна.
3. Мумбай хотын зорчигч тээврийн галт тэрэг өдөрт дунджаар 7.58 сая хүн тээвэрлэдэг. Энэ нь Шинэ Зеланд, Монгол, Болгар зэрэг олон орны хүн амаас давсан үзүүлэлт юм.
4. Уттар Прадеш муж дангаараа Бразил улсаас олон хүн амтай.
Уттар Прадеш: 204.2 сая
Бразил: 200.4 сая
5. Энэтхэгийн унаган англи хэлтэй хүмүүсийн тоо Их Британий нийт хүн амаас олон байдаг.
6. 2013 онд Хинду шашинтнуудын нэгдэн мөргөл үйлдэх Кумбха Мела ёслолд 120 сая хүн оролцсон бөгөөд энэ нь Мексикийн хүн амтай ойролцоо байна.
7. 1901-2001 он хоорондын хугацаанд энэтхэгийн хүн ам 238 саяас 1 тэрбум 28 сая болж, 332 хувиар өсчээ.
8. 65 сая гаруй Энэтхэгчүүд ядуусын хороололд амьдардаг бол Тайландын нийт хүн ам 67 сая.
9. Энэтхэгт хүн амын нягтаршил дунджаар нэг хавтгай дөрвөлжин км-т 382 хүн байдаг бол Бихар мужид энэ үзүүлэлт 1102 хүн болдог.