16-р зууны төрхтэй бүсгүй дэлхийн хамгийн эрэлттэй моделиудын нэг болжээ

Ирланд бүсгүй Лорна Форан нь Сэргэн мандалт, Готик, Рококо, Дорнын хэв маяг, Английн классик гэхчлэн эрт, эдүгээ цагийг нэгтгэсэн өвөрмөц төрхөөрөө олны анхаарлыг татсан модель юм. Түүний зургуудыг харахад хамгийн эхний нүдэнд тусах зүйл бол улаан үс. Өндөр нуруутай жавхаалаг тэрээр романтик төрх, жинхэнэ Шекспирийн гэмээр гоо үзэсгэлэнгээрээ гайхшрал төрүүлнэ.

16-р зууны төрхтэй бүсгүй дэлхийн хамгийн эрэлттэй моделиудын нэг болжээ

Ирланд бүсгүй загварын ертөнцөд цахиур хагалж дэлхийд танигдахад юу нөлөөлөв? 

Лорнагийн тод улаан үс, өндөр гуалиг бие хамгийн эхэнд таны нүдэнд тусаж байгаа байх. Бүсгүй 24 нас хүрээд санаанд оромгүй байдлаар Испанийн "Camper" брэндийн өвөл, зуны коллекцийн нүүр царайгаар ажиллах санал авсан юм. Тус брэнд зоримог, шинэлэг сурталчилгаа хийдгээрээ алдартай ба энэ ажлын хүрээн түүний зураг дэлхийн өнцөг булан бүр дэх зар сурталчилгааны самбар, худалдааны төвүүдэд тавигджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()