Хүүхэд хордуулсан цэцэрлэгийн багш цаазын ял сонсжээ

Хятадын Хэнан мужийн нэгэн цэцэрлэгийн багш цаазын ял сонссон байна. Тэрбээр цэцэрлэгийнхээ 25 хүүхдийг хордуулсан учраас ийм хэмжээний ял авчээ.

Хүүхэд хордуулсан цэцэрлэгийн багш цаазын ял сонсжээ

Ван Юун хэмээх цэцэрлэгийн багш Жиазу хотын нэгэн цэцэрлэгт ажилладаг байжээ. Тэрбээр Сон хэмээх өөр нэг багштай муудалцсан учраас түүний ангийн хүүхдүүдийн зутанг хордуулсан байна.

Үүнээс болж 25 хүүхэд хордлого авч 1 хүүхэд нас барсан аж.

Хачирхалтай нь Ван Юун 2017 онд нөхөртэйгээ муудалцсанаас болж уух зүйлийг нь мөн хордуулж байжээ. Азаар нөхөр нь эмнэлэгт даруй хүргэгдэж ноцтой хүндрэл учраагүй гэнэ. 

Шүүхээс түүнийг "онц хэрцгий" гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж бүх эрхийг нь хасан цаазын ял оноожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()