Хонконгийн ядуу иргэд 1.5 м² орон сууцандаа хэрхэн амьдардаг вэ?

Гэрэл зурагчин Бэнни Лам (Benny Lam) Хонконг хотын амьдралыг бидний мэддэггүй өнцгөөс харуулах "Авсан дотор" гэрэл зургийн цувралдаа шинэчлэл хийсэн байна. Тэнгэр баганадсан шилэн барилгуудын өндөр түрээсийг төлж чадахгүй Хонконг хүмүүс 1.5 м.кв давчуу орон зайд хэрхэн амьдардгийг энэхүү төслөөр харуулжээ. 

Хонконгийн ядуу иргэд 1.5 м² орон сууцандаа хэрхэн амьдардаг вэ?

Хонконг бол технологийн инноваци, дээд зэрэглэлийн брэндийн худалдаа гээд дэлхийн эдийн засгийн нэгэн төв болсон хот билээ. Хүн амын тоо нь хэдийнээ 7.5 саяыг давсан уг газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээрээ хамгийн үнэтэйд тооцогддог. Түрээс төлөх чадваргүй Хонконгчууд 1.5-аас - 9 м.кв хэмжээтэй байранд орохоос өөр аргагүй гэнэ.

Ийм орон сууцыг "авс" эсвэл "тор" гэж хочилдог ба байрны эзэд 37 м.кв байрыг давхар ор бүхий 20 хэсэгт хувааж хууль бусаар түрээсэлдэг. Нэг ор бүхий дөрвөлжин зайг түрээслэхэд сарын 250 долларын үнэтэй байдаг ажээ. Босож зогсоход ч дэндүү давчуу энэ газар зарим хүн хөлөө бүрэн тэнийлгэж ч чадахааргүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()