"Гарри Поттер?" - Оросууд яагаад гадаад үгний "Х" үсгийг "Г" болгодог вэ?

2020-10-01, 14:19
10,894

Англи "H" үсгийг "G"-ээр сольдог орос хэлний хачирхалтай дүрмийн цаана юу байгаа вэ? Уг уламжлал хэрхэн бий болсон юм бол?

"Гарри Поттер?" - Оросууд яагаад гадаад үгний "Х" үсгийг "Г" болгодог вэ?

Оросууд Хамбургерийг "Гамбургер", Харвардыг "Гарвард", Харри-г "Гарри", Хенри-г "Генри" гэж дуудаж, бичиж байгааг гадаадынхан их гайхдаг. Энэ дүрэм хуучин социалист орнуудад ч нөлөөлж, өдгөө "Хамлет", "Хитлер" гэх мэтээр бичиж, ярих явдал манай оронд бараг үгүй. Яаж тэр вэ?

Үнэндээ "h" гэсэн англи хэлний авиа орос хэлд байдаггүй. Харин орос хэлэнд хэрэглэгддэг хатуу "х" авиа нь бусад хэлэнд "kh" болж буудаг.

16-р зуунд гадаад үгс орос хэл рүү нэвтэрч эхлэхэд англи хэлний "h" авиаг илэрхийлэх цорын ганц үсэг нь хэлний "г" гийгүүлэгч байв. Оросын хойд нутаг, ялангуяа том хотод амьдардаг иргэдийн дунд энэхүү дүрэм бий болж, яваандаа гадаад үгийн "х" үсгийг "г" болгож ярих нь тухайн хүнийг боловсолтой, соёлтой, амьдралын түвшин дээгүүр гэдгийг илэрхийлэх нэг зүйл болжээ.

Харин зөөлөн "Х" авиаг "Г" болголгүй, хатуугаар дуудах явдал нь өмнөдийн хөдөө нутгийн тариачдын аялгаас гаралтай аж.

Өнөөгийн Орост ч ийм аялгатай хүмүүс байдаг боловч үүнээсээ болж хотынхонд ихээхэн шоглуулдаг гэнэ. 20-р зууны хамгийн алдартай жишээнүүдийн нэг бол ЗХУ-ын удирдагч Никита Хрущев байлаа.  Өмнөдийн аялгыг албан хэргийн уулзалт, зөвлөгөөнд   хүлээн зөвшөөрдөггүй байсны зэрэгцээ түүний дуудлагаас болж иргэдийн дунд онигоо, элэглэл тархсан юм. Украины хил рүү ойртох тусам (Ростов, Краснодар гэх мэт) энэхүү аялгаар ярих олон хүнтэй таарна. Харин Украин улсад "х" үсгийг хатуу дуудах нь хэвийн зүйлд тооцдог байна.

Орос хэл нь гийгүүлэгч дээр илүүтэй тулгуурласан байдаг. Оросууд авиаг зөөлрүүлдэггүй,  энэ нь ялангуяа хэлний тийн ялгалд илэрдэг. 

Түүхээс үзэхэд англи хэлний "h" нь зөвхөн "г" авиатай хамгийн ойролцоо байсан тул гийгүүлэгч болон хувирсан юм. Тэр үед орос хэлэнд Грек, Латин хэлний олон үг орсон байсан тул "Helios", "Homo Sapiens" эсвэл "hemoglobin" гэх мэт үгсийг бүгдийг нь "г" үсгээр дууддаг болжээ.

XX-р зууны дунд үе хүртэл орос хэлэнд энэ маягаар гадаад үгсийг ашигласан байна.

Мөн шашин орос хэлэнд ихээхэн нөлөөлсөн. Жишээлбэл, оросууд Жорж (Georgeхааныг "Георг", Жеймс (James) хааныг "Iakov / Яков" гэж нэрлэдэг байсныг та мэдэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()