1
Бахархал: Энэ ажилтан бидний бахархлыг төрүүлж чадах уу?
1998 оны үед Безос хэлэхдээ: Би ухаалаг төдийгүй, бахархал төрүүлсэн хүмүүстэй ажиллах дуртай. Бахархал төрүүлэхүйц гэдэг нь үлгэр жишээч, мэдлэгтэй, бусдад мэдлэгээ түгээх чадвартай хүмүсийг хэлнэ” гэжээ.
Безосын үзэж байгаагаар энэ төрлийн хүмүүсийн гол онцлог нь өөрийгөө тогтмол хөгжүүлдэгт орших гэнэ.
“Ухаалаг хүмүүс тулгарч болох асуудлаа эртнээс тооцоолж, аль хэдийн асуултын хариултыг олчихсон байдаг. Тэд шинэ санаа, ертөнцийг харах шинэлэг үзэлтэй” гэж тэр хэлжээ.
Ажилтны энэхүү чадварыг тогтоохын тулд ярилцлагын үеэр асуулт асуухад л болох гэнэ. “Таны ашигладаг стратегийг бүрэн өөрчлөхөд нөлөөлж байсан нөхцөл байдлын талаар хэлнэ үү”?
2
Бүтээлч байдал. Өөрийн хамт олны бүтээлч байдлыг нэмэгдүүлж чадах уу?
"Amazon"-ы ажлын ярилцлагын үеэр Безос бүлэг шинжээчдийг ярилцлгандаа урьж, тэд ярилцлаганд орж буй тухайн хүн баг хамт олны ажиллагаанд хэрхэн нөлөөлж чадах талаар судалдаг байна.
Үүний тулд тэд ажлын ярилцлаганд орж буй хүн "Amazon"-ы шилдэг ажилтны 14 зарчимд хэр нийцэхийг хардаг аж. Тиймээс ярилцлаганд ирж буй хүн бүр энэхүү зарчмыг мэддэг байх ёстой бөгөөд ярилцлагын үеэр өөрөө уг мэдлэгээ харуулах хэрэгтэй.
Үүнээс гадна, менежерүүд боломжит ажилд горилогчоос ямар шинэчлэлтийг хийж чадах вэ гэж асуудаг. Ингээд тухайн ажилтныг ажилд авах эсэхийг шийдвэрлэдэг байна.
3
Супер од. Ажилтан супер од болж чадах уу?
Эцэст нь тэрээр ирээдүйн ажилтнаа “супер од” болж чадах эсэхийг дүгнэдэг аж.
“Хүмүүс орчин тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлөх, гайхалтай чадвартай байдаг бөгөөд энэ нь заавал тэдний ажилтай холбоотой байх ёсгүй” хэмээн Безос хэлсэн байна.
Заримдаа “супер од”-ууд “хувь хүн” байхаас гадна “бага зэрэг радикал”, бүр “босогчид” ч байж чаддаг. Зөвхөн “супер од” л аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чадна гэж үздэг аж.
Тиймээс "Amazon"-д ярилцлаганд орох үед дараах асуултыг асуудаг байна. “Жефф Безос танд нэг сая долларыг өгч, таныг хамгийн ашигтай бизнес санаагаа хэрэгжүүл гэж хэлвэл та ямар санал тавих вэ?”