Хилс хэргээр цаазлуулсан 14 настай хүүгийн эмгэнэлт түүх

Дэлхийн шударга ёсны шүүхийн түүх байж боломгүй алдаануудаар дүүрэн байдаг. Харамсалтай нь эдгээр андуу ташаа ойлголтын төлөөс ихэнхдээ хүний ​​хувь заяатай холбоотой байдаг. 14 настай өнгөт арьст өсвөр насны хүү Жорж Стинни (George Stinney) 1944 оны 6-р сарын 16-нд хилс хэрэг хүлээн, цахилгаан сандалд сууж цаазлуулсан юм. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу амиа золиослогч болж, дэлхийн ардчилсан орны шүүх тогтолцоонд арилшгүй хар толбо үлдээжээ.

Хилс хэргээр цаазлуулсан 14 настай хүүгийн эмгэнэлт түүх

Жорж Стинни 1944 онд 8 настай Мэри Эмма Темз (Mary Emma Thames), 11 настай Бетти Жюнь Бинникер (Betty June Binnicker) гэх хоёр охиныг хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн хэргээр баривчлагдсан юм.

Хүүхдүүдийн цогцсыг Өмнөд Каролина мужийн Алколу дахь сүмийн ойролцоо шавраар дүүрсэн шуудуунаас олжээ. Задлан шинжилгээгээр Мэри, Битти нар хүчирхийлэлд өртсөнийхөө дараа зодуулж нас барсан нь тогтоогдов.

Тэр үед Алколу төмөр замын дагуу  "цагаан" ба "хар" хэсэгт хуваагдсан байв. Уламжлал ёсоор өнгөт арьст оршин суугчдын хэсэгт ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг ноёрхож байв. Охид Африк гаралтай Америкчуудын амьдардаг газарт амиа алдсан аж.

Жорж Стинни

Жорж Стинниг баривчлах цор ганц үндэслэл нь хэд хэдэн гэрч хүүг охидтой  ярилцаж байхыг нь харсан гэж мэдүүлэг өгсөн явдал юм. Үүний зэрэгцээ, Жорж хэрэг болсон цагт тухайн газар байгаагүй гэдгээ батлах нотолгоо байсан ч хэн ч түүний үгэнд итгээгүй. Өсвөр насны сэжигтний шүүх хурал ердөө гурван цаг үргэлжилсэн. Өмгөөлөгч нь засгийн газрын бүрэлдэхүүнд ажилладаг татварын комиссар байсан бөгөөд гэрчүүд нь цогцоснуудыг олсон нутгийн оршин суугч, хэргийн газарт цогцоснуудад үзлэг хийсэн шинжээч эмч нар байв. Хүүг баривчилсан цагдаагийн ажилтнууд Жоржийг баривчлах үеэр хүн амины хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч энд ямар нэг хөдөлшгүй нотлох баримт байгаагүй бөгөөд хүмүүс зүгээр л тухайн цагдаа нарын үгэнд итгэсэн байна.

Америкийн шүүхэд байх ёстой тангарагтны дунд ганц ч өнгөт арьст хүн байгаагүй юм. Тэд прокурортой даруй санал нийлснээр хүүг цаазлах тушаалд гарын үсэг зурж, хувь хувийн ажилдаа анхаарч энэ таагүй явдлыг толгойноосоо авч хаяжээ. 

Хоёр сарын дараа 1944 оны 6-р сарын 16-ны өдөр Жорж Стинниг цахилгаан сандал дээр, комисс болон нас барсан охидын хамаатан садны нүдэн дээр цаазалжээ. Шүүхийн архивт цаазаар авах ялын хэрэгслийн тухайд өсвөр насны хүүхэд хэтэрхий жижигдэж байсан гэсэн ялын протоколууд хадгалагджээ. Түүний бугуй, шагайг бэхлэх боломжгүй байсан тул зүгээр л зангидсан байв.

Цаазын өмнөхөн шийдвэрлэх шаардлагатай бусад техникийн бэрхшээлүүд байсан. Тодруулбал сандал дээр хүүг "зөв" суулгахын тулд тэд хүүгийн барьж явсан Библийг суудал дээр нь тавин өндөрлөсөн аж. 

2014 оны 12-р сарын 17-нд Жоржийг нас барснаас 70 жилийн дараа Дүүргийн шүүгч Кармен Муллен (Carmen Mullen) өсвөр насны хүүхдэд цаазаар авах ял оногдуулсныг процессын зөрчилд тооцож цуцалсан байна. Үүнд Стиннигийн гэр бүлийн өмгөөлөгч Рэй Чандлер (Ray Chandler) болон Бургесс, Маккензи (Burgess and Mackenzie) зэрэг нийгмийн зүтгэлтнүүд ихээхэн нөлөө үзүүлэв. Эдгээр хүмүүс 2013 оны 10-р сарын 25-ны өдөр Жоржийг гэм буруугүй нь нотлох баримтаар батлагдсан гэж үзэн хэргийг дахин шалгах хүсэлт гаргажээ.

Шүүх дээр Чандлер хүн амины хэрэг болох үед хүү гэр бүлийнхэнтэйгээ хамт байсныг нотлох Стиннигийн гэр бүлийн мэдүүлгийг шүүхэд танилцуулав. 1944 онд Стиннитэй шоронгийн өрөөнд хамт байсан Вилфордын "Жонни" Хантер (Wilford "Johnny" Hunter)-ийн түүх бас хэвлэгдсэн байна. Тухайн үед Стинни өөрийгөө гэм буруугүй бөгөөд бурууг хүчээр тохож байгаа тухай түүнд хэлж байжээ. 

Хэдийгээр ялыг хүчингүй болгосон ч хэн ч Жоржийг цагаатгаагүй гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Шүүгч Муллен хурлын төгсгөлд үүнийг дүгнэж хэлэхдээ Жорж энэ давхар аллагыг үйлдсэн байж болзошгүй юм гэж хэлэв. Хуралд хохирогч охидын гэр бүлийн гишүүд оролцсон бөгөөд ялыг албан ёсоор цуцалсанд сэтгэл дундуур байв. Тэд хар арьстай өсвөр насны хүүхдийн гэм буруугүй гэж бодоогүй ба өөрсдийн өнцгөөс мөрдөн байцаалт явуулсан гэж мэдэгджээ.

Өсвөр насны хүүхдийг цаазалсан аймшигт түүх нь Америкийн сэтгүүлч Дэвид Стоутын (David Stout) "Carolina Skeletons" номын үндэс суурийг тавьсан юм. Энэ ном Стиннигийн хэргийг дахин шалгахаас нэлээд өмнө буюу 1988 онд хэвлэгджээ. 1991 онд уг зохиолоор кино хийсэн бөгөөд түүний гол дүрд залуу жүжигчин Кенни Бланк (Kenny Blank) тогложээ. Хүү дүрээ маш чадварлаг бүтээж  өсөх ирээдүйтэй залуу жүжигчний шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()