Энэ оны дөрөвдүгээр сард Роб Кэнни (Rob Kenney) "Аав аа, яаж би ...?" (Dad, How do I?) нэртэй YouTube суваг нээжээ.
Хуудсан дээрээ тэрбээр "Хэрхэн хувцас индүүдэх вэ?", "Хэрхэн машины тос шалгах вэ?", "Хэрхэн нойлын бөглөөс гаргах вэ?" зэрэг амьдралд шаардагдах чадваруудын видео хичээлүүдийг оруулж эхэлсэн байна.
Роб 12 настайдаа аавыгаа алдсан бөгөөд энэ сувгаараа дамжуулан хэн бүхний мэдвэл зохих хэрэгтэй зүйлсийг түгээж тус болохыг хүссэн гэдгээ илэрхийлжээ.
"Shattered" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийн амьдралын зорилго нь эд баялаг эсвэл амжилт биш, гагцхүү хүүхдүүдээ “сайн хүн болгож өсгөх” байсан ба үүнийгээ биелүүлсэн учир одоо чаддаг зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсэж байна гэв.
“Миний зорилго эд баялагт бялхсан чинээлэг амьдрал байгаагүй. Амжилт ололтыг ч тэгтлээ хүсээгүй. Би зөвхөн хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөхийг л хүссэн. Сайн хүүхэд биш, сайн хүн болгохыг. Учир нь миний хүүхэд нас тийм ч сайхан байгаагүй...” -Rob Kenney
Кэнни сургуульд заадаггүй ч амьдралд зайлшгүй хэрэг болдог зүйлсийг заахыг хүссэн ба хөл хорионы үеэр ийнхүү санаагаа олжээ.
Өнгөрсөн долоо хоногт алдартай жиргээч Жисель Гармона (Gissel Carmona) түүний контентыг нийтэд түгээснээр олон мянган хүнд хүрч эхэлсэн байна.
Тэрээр жиргээндээ “12 настай байхдаа аавыгаа алдсан Роб Кэнни эцэггүй өсөж байгаа хүүхдүүдэд туслахын тулд “Аав аа, яаж би ...?” нэртэй youtube суваг нээжээ. Зөвхөн ааваас асуух хэрэгтэй болдог энгийн ажлуудыг яаж хийх тухай хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг юм байна. Ямар гэгээлэг, хөөрхөн юм бэ?" хэмээн бичжээ.