Индонезийн Банда Ачех мужийн шүүх Рон хэмээх эрийг бага насны хүүхэд хүчирхийлсний төлөө ийм ял оноосон байна.
Эхэндээ хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 175 удаа саваадуулах шийтгэл оноосон боловч тэрээр 6-г нь зургаан сарын хорих ялаар сольж нийт 169 удаа саваадуулахаар болжээ.
Банда Ачех мужийн хуулийн дагуу шийтгэлийг олон нийтийн өмнө гүйцэтгэжээ. Мэдээж хэрэг цар тахалын улмаас хүмүүс нэг нэгнээсээ зайгаа барин зогсож, шийтгэлийг үзсэн байна.
52 дахь ороолголтын дараа гэмт этгээд муужран унажээ. Эмч түүний биеийн байдлыг үзээд нуруу нь маш хүнд гэмтэж их хэмжээний цус алдах аюултай болсон учраас цаашид шийтгэлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна.
Эмчийн дүгнэлтийн дараа түүнийг хорих камерт нь хүргэсэн бөгөөд үлдсэн шийтгэлээ хүртэж чадахаар болтол нь сувилахаар болжээ.
Энэхүү үйл явдлын үеэр Роноос гадна мөрийтэй тоглосон хэрэгт буруутгагдсан хэд хэдэн хүнийг тус бүр 8 удаа саваадан шийтгэсэн байна.
Банда Ачех бол Индонезийн хамгийн хуучинсаг үзэлтэй муж юм. Тус мужид гэмт хэрэгтнүүдэд модон саваагаар ороолгох ялыг ихэвчлэн оноодог. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом, завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг гэмт хэрэгт ийм төрлийн шийтгэл оногдуулдаг байна.