Дурласан бүсгүйн өөрийн мэдэлгүй хийдэг 5 үйлдэл

Эмэгтэйчүүдийг ойлгох гэдэг шинжлэх ухааны судалгаа хийхтэй ижил зүйл гэдгийг хүн бүр мэднэ. Бүсгүйчүүд хоорондоо тэс өөр учир тэднийг ойлгохын тулд түүний сонирхлыг ажиглах хэрэгтэй болно.  Гэхдээ заримдаа дурласан бүсгүй өөрийн мэдэлгүй зарим алхмуудыг хийдэг бөгөөд үүнийг гэр бүл судлаачид танилцуулсан байна.

Дурласан бүсгүйн өөрийн мэдэлгүй хийдэг 5 үйлдэл

1 Тэр хүүхэд мэт болдог

Дурласан эмэгтэй бүр биеэ хачирхалтай авч явдаг аж. Тэрээр дурласан залуу нь түүнийг гоо үзэсгэлэнгийн хатан хаан мэт хүлээж аваасай гэж хүсдэг бөгөөд энэ нь хүүхэд мэт зан гаргаж буйгаар илэрдэг байна. Тэд чанга дуугаар ярих, орилох, үсрэх, инээх гэх мэт үйлдлүүдийг гаргаж, түүний анхаарлыг өөртөө татах гэж хичээнэ. Ихэнхдээ ярианы хэлбэр нь хүүхэд шиг  зөөлөн байдаг.  Үүнээс гадна тэр хүүхэд мэт гэнэн цайлган болох болно. Энэ бол зөвхөн дурласан бүсгүйн шинж тэмдэг гэдгийг мартаж болохгүй.

Тэр хүүхэд мэт болдог

2 Тэр таныг сонирхоно

Бүсгүйчүүд хайртай, дурласан залуутайгаа ярихдаа зөвхөн түүнийг онцлох болно. Хэрвээ дурласан залуу нь юм ярьж байвал тэр түүнийг анхааралтай сонсоно. Бусад хүмүүст инээдтэй санагдаагүй зүйл дээр тэр инээх болно. Харин сэтгэл хөдөлгөсөн түүх ярьж байвал тэр маш анхааралтай сонсож, өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийнэ. Дурлалт залуу нь хөл бөмбөг сонирхдог гэж хэлвэл тэр ч гэсэн сонирхох гэж хичээх болно.  

Тэр таныг сонирхоно

3 Харц

Дурласан бүсгүйн харц гэдэг хайр гэрэлтсэн, цоглог, аз  жаргалтай харагдах болно. Түүний нүд нууцлагдмал гялбаагаар гэрэлтэх  юм. Тэр энгийн үеэс илүүтэйгээр дурлалт залуугаа ажиглана. Дунджаар танихгүй хүмүүс 3 секундын турш хардаг бол дурласан бүсгүйн харц 5-6 секунд дурлалт залуу дээрээ тогтох бөгөөд тухайн үед бүсгүй бүх зүйлийг  мартдаг гэнэ.

Харц

4 Бүх зүйлийг нуулгүй хэлдэг

Бүсгүй дурлалт залуутайгаа холбоотой бүхий л зүйлийг мэдэхийг хүснэ.  Үүнээс гадна тэрээр өөрийнхөө талаар бүх зүйлийг ярина. Эмэгтэйчүүдийн нууц, мөрөөдөл, сэтгэл хөдлөл гэх мэт.  Бүсгүй итгэж буй залуудаа л өөрийнхөө түүхийг ярих болов уу.

Бүх зүйлийг нуулгүй хэлдэг

5 Тэрээр дурлалт залуугаа нэгдүгээрт тавидаг

Дурласан бүсгүй дурлалт залуугаасаа өөр хэнийг ч олж харахгүй.  Бусад хүмүүс түүний хувьд үргэлж 2-рт байх болно. Өөрөөр хэлбэл, дурласан бүсгүй хайртай залуугийнха төлөө бүхнийг хийж чадна. Заримдаа тэр өөрийн хүсэл мөрөөдлийг ч золиослож чадах бөгөөд түүнтэй цуг байхын тулд  найз нөхдөөсөө ч татгалзах магадлалтай.

Тэрээр дурлалт залуугаа нэгдүгээрт тавидаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()