Рианна өөрийн ил задгай хувцаслалтаараа алдартай бөгөөд, түүний хувьд хөхний даруулгагүй байх гэдэг тийм ч хэцүү зүйл биш.
Леди Гага ч мөн ялгаагүй гэдгийг та мэдэж байгаа биз. Гэхдээ сүүлийн үед тэрээр илүү даруухан хувцаслах болсон нь ажиглагдана.
Заримдаа Кендалл Женнер том эгчийнхээ адилаар задгай хувцаслах дуртай байдаг гэнэ.
Рита Ора хэд хэдэн удаа папараццийн дуранд торон гэрэлтсэн цамцтай өртөж байсан бөгөөд эдгээр хувцсаа тэр хөхний даруулгагүй өмсдөг байна.
Хэдийгээр Ким задгай хувцаслах дуртай ч, хөхний даруулгагүй явах нь тийм ч элбэг биш.
Шаргал үст Линдси Лохан саяхнаас л бага зэрэг даруухан болжээ. Өмнө нь тэрээр ихэнхидээ “дотуур хувцас” өмсөхөө мартаж байсан гэнэ.
Скаут Уиллис олон нийтийн өмнө дотуур хувцасгүй гарч, алдарт эцэг Брюсийнхаа нүүрийг багагүй уйлалгадаг аж.
Харин Крисси Тейгений хувьд энэ бол ховор тохиолдол юм.
Богино даашинз, урт түрийтэй гутал, хөвсгөр шубтэй Кейт Мосс хөхний даруулгаа замдаа гээчихсэн бололтой.
Хайди Клум хөхний даруулга төдийгүй усны хувцасны дээд хэсгийг ч өмсөх дургүй.
Загварын хатан хаан Женнифер Энистон ийнхүү хөхний даруулгагүй хувцасласнаар олны шүүмжлэлд өртсөн байна.
“Хар ирвэс” Наоми Кэмпбелл төгс галбираа хадгалж үлдэж чадсан учир нүцгэн биен дээрээ хувцас өмсөхөөс огтхон ч санаа зовдоггүй аж.