2000 жилийн өмнөх Хятад эмэгтэйн гайхалтай сайн хадгалагдан үлдсэн шарил

2020-09-27, 15:54
42,127

Шин Жуй МЭӨ 163 онд нас баржээ. Түүнийг 1971 онд олох үед үс нь бүрэн бүтэн, арьс нь хүрэхэд зөөлөн, судсанд нь А бүлгийн цус хадгалагдсаар байсан ажээ.

2000 жилийн өмнөх Хятад эмэгтэйн гайхалтай сайн хадгалагдан үлдсэн шарил

2000 гаруй жилийн настай Шин Жуй буюу хатагтай Дай гэгддэг тэрхүү занданшуулсан шарил нь Хятадын Хан (МЭӨ 206- МЭ 220 он) улсын үед хамаарах юм. Гайхалтай нь уг цогцосын үс нь бараг хэвээрээ хадгалагдсан, арьс нь хүрэхэд зөөлөн, яг л амьд хүн шиг. Тийм болохоор түүхэн дэх хамгийн сайн хадгалагдсан шарил хэмээн олон нийт хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Шин Жуйг 1971 онд Чанша хотын ойролцоо агаарын довтолгооноос хамгаалах газар доорх нуувч ухаж байсан ажилчид олжээ. Бунхан дотроос нь гоо сайхны, ариун цэврийн хэрэгслүүд, хэдэн зуун ширхэг паалан эдлэл, 162 модон сийлбэр тэргүүтэй 1000 гаруй үнэт олдвор олдсон юм. Тэр ч байтугай Шин Жуйгийн хойд насандаа зооглох хоол хүртэл байсан ажээ.

Нарийн төвөгтэй зохион байгуулалт бүхий бунхан нь баригдсанаасаа хойш 2000 жилийн турш бүрэн бүтэн үлдсэн нь гайхалтай боловч Шин Жуйгийн биеийн байдал нь судлаачдыг хамгийн ихээр гайхшруулж байв. 

Түүнийг гаргаж ирэн шинжлэхэд амьд хүнийх мэт уян, зөөлөн арьстай, толгой, хөмсөг, сормуус нь үстэй хэвээр байжээ.

Задлан шинжилгээгээр МЭӨ 163 онд нас барсныг тогтоосон ч саяхан өнгөрсөн хүнийхтэй төстэй байдалтай байгаа нь гайхалтай.

Цаашилбал, судлаачид түүний бүх эрхтэн нь бүрэн бүтэн, судсанд нь А бүлгийн цус хадгалагдсаар байгааг тогтоожээ. Харин судсанд нь цусны бөөгнөрөл байгааг илрүүлснээр Шин Жуй зүрхний шигдээсээр нас барсан нь тодорхой болсон байна.

Мөн цөсний чулуу, холестерины хэмжээ, цусны даралт ихсэх, элэгний өвчин зэргээр Шин Жуй өвдөж байжээ.

Гэсэн хэдий ч агаарт ил гарч, хүчилтөрөгч нөлөөлсний улмаас Шин Жуйгийн цогцос доройтож эхэлсэн байна. Тиймээс дээрх зургууд түүнийг анх олсон байдлаас огт өөр гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хатагтай Дайгийн биед задлан шинжилгээ хийх үед эмгэг судлаачид түүний гэдсэнд шингээгүй үлдсэн 138 ширхэг амтат гуаны үрийг олжээ. Ийм үрийг шингээхэд нэг цаг зарцуулдаг тул амтат гуа нь түүний зүрхний шигдээс болохоос хэдэн минутын өмнө идсэн хамгийн сүүлчийн хоол байсан гэж таамаглаж болно.

Судлаачид Хатагтай Дайг оршуулсан агааргүй, нарийн булшийг инженерийн хосгүй бүтээл гэж үздэг. Шин Жуйг газар дор 12 метрийн гүнд, Матрёшка шиг тус бүрийн дотор нь давхарлан хийсэн 4 ширхэг нарс модон авсны хамгийн жижигт нь оршуулжээ.

Биеийг нь хорин давхар торгоор ороож, 80 литр үл мэдэгдэх шингэн дотор хийжээ. Тус шингэн нь хүчиллэг, магнийн ул мөр агуулсан болохыг тогтоожээ.

Бунханд зуурмаг шиг хөрсний өтгөн давхаргаар доторлогоо хийж, чийг шингээгч нүүрсээр дүүргэж, шавраар битүүмжилж, хүчилтөрөгч, задрал үүсгэгч бактериуд орох боломжгүй болгосон байв. Дээд хэсэгт нь 91 см зузаантай шавраар битүүмжилж ус нэвтрэхээс сэргийлсэн байжээ.

Хатагтай Дай нь Хан улсын өндөр зэрэглэлийн түшмэл Ли Цангийн  эхнэр байсан бөгөөд 50 насандаа өөд болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()