Британийн алдартай модель залуу Индонезийн зартай шоронд 15 жил хоригдоно

Их Британийн модел Жед Техас (Jed Texas) бага зэргийн хар тамхи зөөсөн хэргээр Индонезийн шоронд 15 жил суухаар болжээ. Тэрбээр найзуудынхаа хамтаар нэгэн эдлэнд амарч байхдаа баригдсан байна.

Британийн алдартай модель залуу Индонезийн зартай шоронд 15 жил хоригдоно

Жед Техасын жинхэнэ нэрийг Жед Хаггинс (Jed Huggins) гэдэг аж. Түүнийг өнгөрсөн 4-р сард амралтын Чангү хотод байхад нь баривчилсан бөгөөд тэрбээр өдгөө харгис дэглэмээрээ зартай "Kerobokan" шоронд хоригдож байгаа гэнэ. Түүний амарч байсан газрын угаалгын өрөөнөөс 9 боодол марихуан олдсон аж. 

Тэрбээр "Vivienne Westwood" болон "Prada" зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан юм. Модель залууд хар тамхи худалдсан, хэрэглэсэн гэх ял тулгаж байгаа бөгөөд 15 жилийн хорих ялаар шийтгэж, 524,000 паундын торгууль ногдуулах юм байна. 

Жэдийг хэн нэгэн марихуан хэрэглэдэг гэсэн мэдээлэл өгсөн учраас цагдаа нар ирж нэгжлэг хийжээ. Тэрбээр тус хар тамхийг 30 паундаар худалдаж авсан байна. Түүний гэрт нийт 85.15 гр марихуан байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()