Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц!

2020-09-22, 16:59
7,130

"Тоёота" компани 1985 оноос хойш үйлдвэрлэж буй бартаат замын шилдэг хүлэг "Ланд Круйзер Прадо"-ийн 2021 оны шинэчлэн сайжруулсан загварыг танилцуулжээ. Уг машин нь шинэ бөгөөд илүү хэмнэлттэй хөдөлгүүрээр тоноглогдсоны зэрэгцээ infotainment хэсэг нь илүү ухаалаг болжээ.

Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц!

Өдөр тутмын унаанд зориулсан "active" модель нь 54000 ам.долларын үнэтэй бөгөөд ирэх 10-р сарын дундуур худалдаанд гарах юм байна.

2.8 литрийн, дөрвөн цилиндртэй дизель хөдөлгүүр нь хэдийгээр өмнөх загвартай ижил үзүүлэлттэй ч ашиглалтын хугацаа урт, илүү хүчтэй (0-100 км/цагийг 2.8 секундэд), хэмнэлттэй болгон шинэчлэгджээ. 

Худалдаанд гарах шинэ Прадогийн гурван загвараас хэрэглэгчид сонголтоо хийх боломжтой. 

Хэмнэлт хийхийн зэрэгцээ төрөл бүхийн ажил амжуулах хэрэгтэй байдаг хүмүүст зориулсан "Utility" модель нь их ачаа ачих боломжтой, гурван хаалгатай бөгөөд 46000 ам.долларын үнэтэй буюу "active" моделоос 8000-аар хямд аж.

Харин уламжлалт Ланд Круйзерийн хорхойтнуудад зориулсан "active" нь 3 болон 5 хаалгатай гэсэн хоёр хувилбартай, хоёул 6 шатлалт автомат хурдны хайрцагтай, 17 инчийн хайлшин обуд, жигд хурдлагч (cruise control) зэргээр тоноглогджээ. Мөн түлхүүргүй, товчлууран стартер, дээврийн ачаа, халаалттай хажуугийн толь стандартаар суурилуулсан нь онцлог аж.

74 мянган доллараас эхлэх, хамгийн үнэтэй "Invincible" модель нь 5 хаалга, 7 суудалтай. Мөн савхин доторлогоо, гурван тусдаа эйр кондишний зэрэгцээ жолоочийн, зорчигчийн, дунд эгнээний суудлууд нь халаалттай. LED их гэрэл, 19 инчийн хайлшин обуд, 14 тусдаа хэсгээс бүрдсэн JBL спикерээр бас тоноглогджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()