Эртний Египетүүдийн талаар хүн бүрийн мэдэхгүй баримтууд

Бид эртний Египетүүдийн талаар юу мэдэх вэ? Тэд цаасыг анх бүтээсэн, занданшуулсан фараон болон нууц нь одоог хүртэл тайлагдаагүй пирамидыг барьсан гэх мэт зүйлээс өөр зүйл мэдэх үү? Хэдийгээр энэ бүхэн гайхалтай ч Египетүүдтэй холбоотой өөр маш олон сонирхолтой зүйлс байдаг гэнэ. Ингээд бид танд эртний Египетийн талаар арван жилийн түүхийн хичээл дээр заадаггүй сонирхолтой баримтуудыг хүргэе.

Эртний Египетүүдийн талаар хүн бүрийн мэдэхгүй баримтууд

  • Эртний Египетэд эмэгтэйчүүд нь эрчүүдтэйгээ тэгш эрхтэй байсан гэнэ. Тэд эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхтэй байсан бөгөөд газар эзэмших эрх зөвхөн ээжийн талд л өвлөгддөг байжээ. Египет бүсгүйчүүд хүссэн хувцсаа өмсөж, эр нөхрөө сонгож,  салж дахин гэрлэх эрхтэй байжээ.

  • Ихэнх бүсгүйчүүд гэрийн эзэгтэй байсан ч эрчүүдтэй эн зэрэгцэж ажиллах боломжтой байсан ажээ.  Тэд гурилын болон нэхмэлийн үйлдвэрт ажиллаж, шар айраг нэрж, арилжаа наймаа эрхэлдэг бөгөөд хөрөнгөтэй египет бүсгүйчүүд мэдлэг боловсрол эзэмшиснээр бичээч, эмч, бурхны санваартан, төрийн эрх баригч зэрэг нийгмийн давхаргаас хамааран янз бүрийн ажил хийх нь нээлттэй.

  • Хүүхдээ хөхөөр хооллодог ээжүүдийг бурхантай дүйцүүлэн хүндэтгэдэг байсан. Тухайн үеийн анагаах ухааны хөгжил харьцангуй өндөр ч олон эмэгтэйчүүд төрөхийн хүндрэлээс болж нас барж байсан юм. Мөн дулааны улиралд хүүхдийг хөхөөр хооллох нь маш чухал зүйлийн нэг байсан бөгөөд энэ нь нярайг шингэний дутагдалд орохоос хамгаалдаг байжээ. Тиймээс ч зарим чинээлэг айлууд төрөхийн явцад хүүхдийн эх нас барвал хүүхдийг нь хөхөөрөө хооллож, асарч халамжлах бүсгүйтэй гэрээ байгуулж байсан гэнэ.

  • Эртний Египетүүд ихэвчлэн жимс, хүнсний ногоогоор хооллож байжээ. Уур амьсгалын нөхцлөөс шалтгаалж махыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэх боломжгүй тул зөвхөн тэмдэглэлт баярын үеэр иддэг байсан гэнэ.  Шар айргийг хүн бүр уух боломжтой байсан бол дарсыг чинээлэг хүмүүс л уух боломжтой. Бас нэгэн ховор амттан бол наргил модны самар бөгөөд Египетэд экспортоор ирдэг байжээ.

  • Пирамидыг боолууд биш харин хөлсний ажилчид барьсан гэх онолыг Гизагийн пирамидын хажуунаас олдсон хиргисүүр батлаж байгаа юм. Хиргисүүрээс олдсон араг яснуудад хийсэн судалгаагаар урт хугацаанд хүнд хөдөлмөр эрхэлсэн болох нь тогтоогдсон учир археологчид тэдгээр хүмүүс уг пирамидыг барьсан гэж үзэж байгаа аж.  Хэрвээ боолууд байсан бол тэднийг хэзээ ч энэхүү дурсгалт газар оршуулах учиргүй юм.
  • Пирамидыг боол бариагүй гэх бас нэгэн баримт бол Эртний Египетийн ихэнх хүмүүс хөдөө аж ахуй эрхэлж байсан явдал. Нилийн ойролцоох газар нутаг ердөө хэдхэн сарын турш хүнсний ногоо тариалахад тохиромжтой байсан учир бусад үед фермерүүд пирамид болон сүм барих ажил хийж хоногт 4-5 литр шар айраг шанд нь авч байсан аж.

  • Эртний Египетэд энгийн ард төрсөн өдөр тэмдэглэдэггүй бөгөөд  зөвхөн фараонууд тэмдэглэдэг байсан аж. Хаан ширээнд заларсныхаа дараа насны ойн баяр зохиодог байжээ.
  • Египетүүдийн хувьд хүний нэр гэдэг маш нууц зүйл байсан юм. Учир нь хэрвээ хэн нэгэн түүний нэрийг мэдэх юм бол шашны арга замаар түүнд муугаар нөлөөлж чадах байсан гэнэ. Тиймээс тэд үргэлж нууц нэрийг ашиглаж байжээ. Энэ шалтгаанаар фараонууд хаан ширээг залгамжлахдаа жинхэнэ нэрээрээ бус харин өмнөх хаадын нэрийг авдаг байсан юм.

  • Египетүүд хилийн чанадад нас барахаас маш их айдаг байжээ. Энэ нь тэд Нилийн хөндийд оршуулагдах нь дахин хүн болж мэндлэх, нөгөө ертөнцөд саад тотгоргүй очиход тустай гэж итгэдэгтэй холбоотой. Энэ шалтгаанаар Египетүүд төдийлөн аялалд гардаггүй байсан гэнэ.

  • Зарим занданшуулсан шарил алтан шүдтэй олдсон нь эртний египетүүд хиймэл шүд хийх оролдлого хийж байсан болохыг батлана. Гэхдээ уг шүдийг тухайн хүнийг нас барсны дараа хийж байсан уу эсвэл өмнө нь хийж байсан уу гэдгийг одоог хүртэл тогтоож чадаагүй байна.
  • Хувийн ариун цэвэрт маш  их анхаарал хандуулдаг байсан. Тэд өдөр бүр усанд ордог байсан бөгөөд хамгийн ядуу хүмүүс нь Нил мөрөнд усанд орж, харин чинээлэг хүмүүс гэртээ тусгай угаалгын өрөөтэй байсан гэнэ.  Савангийн оронд тэд натрон гэх 4 давсны холимогийг ашиглаж байжээ.  Энэ давсыг шарил занданшуулахад ч хэрэглэнэ. 

  • Египетүүд пенициллины хамгийн анхны хэрэглэгчид байсан гэхэд болно. Тэд шархан дээр хөгцөрсөн  талх тавьдаг байжээ. Үүний ачаар Египетэд хагалгааны хүндрэлээр нас барах тохиолдол өнгөрсөн зууны хагас хүртэл европын бусад орноос бага байсан гэнэ.

  • Бөөснөөс хамгаалахын тулд эрчүүд, эмэгтэйчүүд бүгд үсээ хусаж, хиймэл үс зүүдэг байсан аж. Харин баячууд хүний эсвэл адууны үсээр хийж, алт, мөнгөн утсаар оёсон толгойн гоёлыг зүүдэг байжээ. Харин ядуус зэгст ургамлын навчаар хийсэн хиймэл үс зүүдэг байв.

  • Хүн бүр гутал худалдан авч чадахгүй учир ихэнх хүмүүс хөл нүцгэн явдаг  байжээ. Хөлөө нар, шавжнаас хамгаалахын тулд тэд тусгай түрхлэг түрхэж байсан аж.  Хамгийн баян хүмүүс өөрийн гэсэн хумс засалчтай байсан бөгөөд хутга, зүлгүүрний тусламжтайгаар хумсыг нь засдаг байсан гэнэ. Энэхүү ажил нь маш чухалд тооцогддог учир бүрлээч болоход  шарилын чулуун дээр нь хүндэтгэлийн үг  бичдэг байжээ.

  • Хаан ширээний тэмцэл гаргахгүйн тулд фараон нь язгууртан удмын цусаа саармагжуулалгүй,  өөрийн эгч эсвэл төрсөн дүүтэйгээ гэрлэдэг байв.  Улмаар цус ойртсон гэрлэлт нь энгийн ардын дунд ч тархаж эхэлсэн байна.
  • Судалгаанаас харахад Тутанхамоны эцэг эх нь төрсөн ах, дүүс байсан гэнэ. Харин фараон өөрийн өргөмөл эгч Анхесенпаатэнтэй гэрлэсэн байна. Хэдийгээр хосууд хоёр охинтой болсон ч хоёул амьгүй төрсөн.  Харин Клеопатра 3 жилийн турш төрсөн дүү XIII Птолемейтай эхнэр нөхрийн холбоотой байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()